Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улс төрчид хэрхэн хариуцлага хүлээдэг вэ?

Олон нийтийн өмнө ёс зүйн болон ажил, хэргийн хариуцлага хүлээж чаддагаараа Японы нийгэм, улс төрийн хүрээлэл дэлхий дахинаа жишиг болдог. Тэд хариуцлагаа хэрхэн хүлээдэг, учир шалтгаанаа хэрхэн тайлагнадаг жишээг бид хүргэж байна.


Өнгөрсөн өдрүүдэд Монгол улсын ЗТХЯ-ны хүрээнд үүссэн асуудал олны анхаарлыг татаж ажилтнуудын сахилга бат, албан тушаалтнуудын хариуцлагын асуудал хөндөгдөж улмаар салбарын сайдууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ мэдүүлсэн.

Тэдний энэ алхам хийгээд улс төрийн хариуцлага хүлээх соёл өндөр төлөвшсөн гэгддэг Японы улс төрчид хариуцлагаа хэрхэн ухамсарладгийг цөөн жишээгээр харьцуулан үзүүлье.

Японы Сангийн дэд сайд асан Жүничи Фукуда энэ оны дөрөвдүгээр сард эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд холбогдож огцорсон юм. Тэрбээр өргөдлөө өгөхдөө “Улс орны санхүүгийн нөхцөл байдал амаргүй үед өөрийн асуудлаар хэвлэл, мэдээллийн анхаарлыг татаж байгаад хүлцэл өчье. Ийм үед яамны удирдлагын багт ажиллаж үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэх боломжгүй тул огцрох өргөдлөө өгч байна” гэжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Японы Батлан хамгаалахын Сайд Томоми Инада НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Японы цэргүүдийн хүнд нөхцөл байдлыг Парламентдаа төдийгүй олон нийтэд ташаа мэдээлж, дарагдуулж улмаар шийдвэр гаргалтад нөлөөлсөн асуудлаар огцорч байв. Түүний өргөдлийг хүлээж авсан Ерөнхий Сайд Абэ “Японы ард түмний хүчтэй шүүмжлэлийг манай танхим төдийгүй миний бие хариуцлагатайгаар хүлээн авч байна” гэсэн бол Сайд Инада бүх хариуцлагыг үүрч байгаагаа мэдэгдэж байв. Мөн энэ асуудалтай холбоотой цуурхлыг зогсоохыг хүсч, өөрийн цалингаа улсад эргүүлэн өгч байжээ.

Японы Сэргээн босголт хариуцсан Сайд Масахиро Имамура 2011 оны аймшигт газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын үйл явцтай танилцах үеэрээ “Энэ явдал Токиод биш зүүнхойд бүсэд болсон нь яамай даа” гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэж түүний өмнөөс Ерөнхий Сайд Абэ хүлцэл өчиж байв. Гамшиг тохиолдсон хүмүүст хүндэтгэлгүй, эмзэг үг хэлж, тэдний төлөө ажиллах ёстой атлаа итгэл даалгүй хандсандаа тийнхүү хариуцлага хүлээж Сайд Имамура огцорсон байна.

Япон төдийгүй АНУ-ын Төлөөлөлгчийн танхимын гишүүн Патрик Миан бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож улмаар асуудлыг шалгах явцад холбогдох зардлыг олон нийтийн татварын мөнгөнөөс төлсөн тул хариуцлага хүлээж ажлаа өгсөн юм. “Хэдийгээр буруу зүйл хийсэн эсэхийг маань шүүх эцэслэн тогтоогүй байгаа ч, хамтран зүтгэгчдээ шалгалтын явцад чирэгдүүлж ажил, үүргээ гүйцэтгэх боломжийг нь хорьж болохгүй. Түүнчлэн ажлаасаа чөлөөлөгдсөнөөр татвар төлөлөгчдийн мөнгийг өөрт холбогдох асуудалд зарцуулахгүй болно” гэж тэр мэдэгдэж байжээ.

Тэгвэл ойрын өдрүүдэд ЗТХЯ-нд үүсэд буй нөхцөл байдлаас үүдэж Монгол Улсын ЗТХ-ийн Сайд болон Дэд Сайд мөн огцрох хүсэлтээ өгч Дэд Сайд Б.Цогтгэрэлийг Засгийн Газрын ээлжит хуралдаанаар чөлөөлөөд байгаа. Түүний хүсэлт:

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл миний бие сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж хэдийгээр өөрийн шууд болон шууд бус оролцоо үгүй хэдий ч улс төрийн соёлд жишиг болж, ёс зүйн хариуцлага хүлээн өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна.

Харин Сайд Ж.Бат-Эрдэнийн хүсэлтийг Засгийн Газар хүлээн авч УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа юм. Түүний хүсэлт:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.16
“Гэрэг: Боловсрол” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
2
2018.11.08
Монгол бахархлын өдөр тохиож байна
3
2018.09.04
The Saway: Бид хүрч чадах эцсийн цэг хүртлээ хамтдаа явна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.