Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сүйт бүсгүйн гэрч найзуудын мэдвэл зохих 5 үүрэг

Албан ёсоор таныг хуримын гэрчээрээ сонгосон бол энэ “тодорхойлолт”-ыг нэг уншаарай.


Хуримын гэрч болно гэдэг нь хуримын бэлтгэл ажилд болон хуримын үеэр өөрийн боломжоор тусалж, сүйт бүсгүйдээ тус болох үүрэгтэй хүн гэгддэг. Энэ нь чиний анхны гэрч болж буй тохиолдол байна уу, 20 дахь удаагийнх байна уу хамаагүй. Та өөрийн чадах зүйлсээр найздаа туслах л хэрэгтэй.

1. Сүйт бүсгүйн сэтгэл хөдлөлийг дарах түлхүүр нь бай.

Хурим төлөвлөнө гэдэг хуримлагч хосуудын хувьд маш чанга даваа. Тэд маргалдана, баярлана, уурлана, инээнэ. Энэ үед л таны сэтгэлийн дэм түүнд хамгийн их хэрэгтэй. Тэгэхээр таны дэмжлэг хуримаа бэлдэж эхлэх өдрөөс болох өдөр хүртэл маш их хэрэг болно гэсэн үг. Ялангуяа гэрчийн даашинз сонгох, хувцасны өнгө сонгохоос эхлээд хүмүүст анзаарагдамгүй чимхлүүр зүйлд ч санал бодлоо хэлж, туслах нь зүйтэй. 

2. Хуримын бэлтгэл ажилд туслаарай

Хуримаас өмнө жижиг сажиг маш олон зүйл бэлдэх хэрэгтэй болдог. Тиймээс ядаж гэрчүүдийн өмсөх хувцас, өндөр өсгийт, гоёл чимэглэлийг зохицуулсан байхад их тус болно. Мөн “Би юугаар туслах уу” гэж асуухын оронд “Урилга нь яаж байна, тарааж дууссан уу” гэх зэргээр асуувал зохино.

3. Хуримын өмнөх үйл ажиллагаануудад чадлынхаа хэрээр идэвхтэй оролц

Хэрвээ та гэрчээр сонгогдсон л бол хуримаас өмнөх бүх арга хэмжээнд өөрийн биеэр оролцох хэрэгтэй болно. Мэдээж төлөвлөгөө гаргахад нь тусалж, ганц бие бүсгүйн үдэшлэгийг нь зохион байгуулах нь зүйтэй. Ингэхдээ найзынхаа юу сонирхдог, юунд дуртай болохыг маш сайн харгалзаж үзээрэй. Хамгийн гол нь хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээх нь чухал шүү дээ.

4. Хуримыг "амь оруулдаг" хүмүүсийн нэг байх хэрэгтэй

Хэдий та хуриманд гүйцэтгэх үүрэгтэй байгаа ч өөрийгөө бас зугаацуулах хэрэгтэй. Мөн бусад зочдыг сэтгэл хангалуун байлгахад анхаарах шаардлага гарна. Хосууд бүжиглэж байхад ард нь бүжиглэж, зарим зочдыг урин бүжиглүүлэх зэргээр энэ үүргээ хялбархан гүйцэтгэж болно.  

5. Хуримын зураг авалтад цаг заваа гаргаарай

Амьдралд тохиох хамгийн сайхан дурсамжаа хуримлагч хосууд гэрэл зурганд мөнхлөн үлдээдэг. Ингэхдээ мэдээж гэрч найзуудыгаа хамт байлгахыг хүсдэг. Тиймээс зураг авалтын өдөр бүтэн өдрийн ажлаа зохицуулах шаардлага гарах болов уу. Учир нь нэг удаагийн даралтаар сайн зураг гарах нь юу л бол. Үүнийг "ял" биш нэгэн өдрийг дурсамж бүтээж байна гэж бодон өнгөрүүлэх хэрэгтэй.

За ингээд гэрчээр сонгогдсон та бүхэндээ амжилт! 

Эх сурвалж: www.theknot.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
47
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.