Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ сарын 25, 26-нд ТЭГШ, СОНДГОЙГООР дугаарын хязгаарлалт хийнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах талаар мэдээллээ.

Энэ сарын 25, 26-нд буюу ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн оронгоор нь тэгш, сондгойгоор хязгаарлах захирамжийг Хотын дарга батлав. Харин энэ долоо хоногийн буюу наймдугаар сарын 18, 19-ний амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхгүй бөгөөд Замын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, зохицуулалт хийхээр болжээ.

Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж "Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах зарим шийдвэрүүдийг гаргасан. Зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг томоохон худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан. Мөн сургуулийн хүүхдийг тээвэрлэх автобусанд үзлэг шалгалт хийж байна. Явган зорчигчийн хөдөлгөөн ихсэхтэй холбогдуулан хайс, хашлагууд нэмж барих шаардлагатай байгаа" гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
25
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.