Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

2018 оны хамгийн алдартай 10 К-Поп охидын хамтлаг

Дэлхийг К-Поп урсгал байлдан дагуулж байна.


1. “BLACKPINK”

Байгуулагдсан он: 2016
Гаргасан цомог: “BLACKPINK” нь таван сингл, хоёр EP, 10 хөгжмийн видео гаргасан. 2016 оны наймдугаар сарын 8-нд “Square One” гэх анхны бие даасан цомгийнхоо дуунуудаар дебютээ хийсэн байдаг.

Гишүүд: Jisoo (Жисү), Jennie (Женни), Rosé (Ружэ), Lisa (Лиса)

Тус хамтлаг нь “YG Entertainment”-аас төрөн гарсан хамгийн амжилттай яваа эмэгтэй К-Поп хамтлаг юм. Тэдний "Boombayah" гэх сингл нь “Billboard World Digital Songs Chart”-д хит болсон бөгөөд хамгийн их хандалт авсан Солонгос хөгжмийн бичлэг болсон юм. 2017 онд тэд "As If It's Your Last" шинэ дуугаа youtube хуудсанд оруулж, 24 цагийн дотор 14 сая хандалт авсан байна. 

2. “Twice”

Байгуулагдсан он: 2015
Гаргасан цомог: Twicetagram (2017)
Гишүүд: Nayeon (Наён), Jeongyeon (Жонён), Momo (Момо), Sana (Сана), Jihyo (Жихю), Mina (Мина), Dahyun (Даёон), Chaeyoung (Чэён), Tzuyu (Цүи)

Япон дахь дуу бичлэгийн үйлдвэрлэлийн холбооноос Платинум гэрчилгээг дуу болон цомгоороо нэг жилийн дотор авч чадсан анхны К-Поп охидын хамтлаг юм. "JYP Entertainment"-аас төрөн гарсан байдаг. Олон нийтийн дунд нэр хүнд нь асар ихээр нэмэгдэж буй тэднийг шинэ/дараагийн "Үндэсний охидын хамтлаг" хэмээн нэрлэдэг.

3. “Red Velvet”

Байгуулагдсан он: 2014

Гаргасан цомог: "The Red" (2015) болон "Perfect Velvet" (2017)

Гишүүд: Irene (Аирин), Seulgi (Сылги), Wendy (Вэнди), Joy (Жуи), Yeri (Еэри)

Хөгжим, бүжиг, тайзны зохиомж зэргээрээ олон тооны шагналыг хүртэж чадсан охидын хамтлаг. “Golden Disc" шинэ залуу уран бүтээлчдийн шагнал болоод “Mnet Asian Music Award”-ийн 2017 оны шилдэг эмэгтэй охидын хамтлаг зэрэг шагналыг авч байв. 2014 онд "S.M. Entertainment"-Аас төрөн гарсан уг хамтлаг анх дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн ба 2015 онд тав дахь гишүүн болох Еэри хамтлагт элссэн байна.

4. “Girls' Generation”

Байгуулагдсан он: 2007

Гаргасан цомог: Girls 'Generation (2007), Oh! (2010), The Boys (2011), I Got a Boy (2013), Lion Heart (2015), Holiday Night (2017), Girls 'Generation (2011), Girls & Peace (2012), "Love & Peace" (2013)

Гишүүд: Taeyeon (Тэёнь), Jessica (Жессика), Sunny (Санни), Tiffany (Тиффани), Hyoyeon (Хюёнь), Yuri (Юри), Sooyoung (Сүён), Yoona (Юна), Seohyun (Сохёнь)

“Girls' Generation” буюу “SoShi”, “SNSD” хэмээн нэрлэгддэг уг хамтлаг "S.M. Entertainment"-аас 2007 онд гарч ирсэн охидын хамтлаг юм. Есөн гишүүн анх "Into the New World" синглээр олонд танигдсан билээ. Гэхдээ одоо тус хамтлагт Тэёнь, Санни, Хюёнь, Юри, Юна гэсэн таван гишүүн үлдээд байгаа юм. Жессика 2014 онд гарсан бол Тиффани, Сүён, Сохёнь гэх гурван гишүүн 2017 онд "S.M. Entertainment"-тай гэрээгээ сунгахгүй байхаар шийджээ. Тэдний хөгжмийн хэв маяг нь электропоп болон бабблгам-поп гэж нэрлэгддэг бөгөөд дуунууд нь хип-хоп, "R&B", "EDM" зэрэг жанруудыг багтаасан байдаг. Тэдний асар их амжилт, нэр хүнд нь Солонгос улсын зар сурталчилгааны салбарт ихээхэн ашиглагддаг бөгөөд хамтлагийн гишүүд хэрэглэгчдэд хамгийн их нөлөө үзүүлдэг хүмүүсээр нэрлэгддэг байна.

5. “GFriend”

Байгуулагдсан он: 2015

Гаргасан цомог: LOL (2016)

Гишүүд: Sowon (Сувон), Yerin (Еэрин), Eunha (Ынха), Yuju (Юүжү), SinB (Шинби), Umji (Омжи)

“GFriend” хамтлаг нь 2015 онд “Source Music”-ээс төрөн гарсан 6 гишүүнтэй хамтлаг юм. Жижиг компаниас гарч ирсэн ч энэ хамтлаг 2015 онд олон шагналын эзэд болж, 2016 онд олон хөгжмийн наадмуудыг тэргүүлсэн байна. Тэдний "The Awakening" гэх цомгийн урьдчилсан захиалгын тоо 100,000 давсан байна.

 

6. “Mamamoo”

Байгуулагдсан он: 2014

Гаргасан цомог: Melting (2016)

Гишүүд: Solar (Солар), Moonbyul (Мүнбёл), Wheein (Хви ин), Hwasa (Хваса)

"Mamamoo" хамтлаг ретро, жазз, R&B маягийн аялгуу, хоолойгоороо алдартай. Анхны мини цомог болох "Hello"-д нь багтсан "Mr. Ambiguous" нэртэй дуугаараа дебют хийсэн бөгөөд 2014 оны шилдэг дебютүүдийн нэг болсон юм. Дараа жил нь тэд K-Поп хөгжмийн ертөнцөд "Pink Funky" цомгийнхоо "Um Oh Ah Yeh" дуугаараа өөрсдийн байр сууриа тогтоож чадсан. Ялангуяа тэдний "Paint Me" (2017) дуу сонсогчдыг гайхшруулж чадсан юм. Тэд "Rainbow Bridge World" буюу хуучнаар "WA entertainment"-аас гарч ирсэн.

 

7. “EXID”

Байгуулагдсан он: 2012

Гаргасан цомог: Street (2016)

Гишүүд: Solji (Сулжи), LE (Элли), Hani (Хани), Hyelin (Херин), Jeonghwa (Жонхва)

EXID ("Exceed in Dreaming") нь "AB Entertainment"-д харьяалагддаг. 2012 онд "Holla" дуугаараа дебютээ хийсэн ч 2014 онд гаргасан "Up & Down" хэмээх дуугаараа олны дунд алдартай болсон юм. 2017 оны эхээр EXID хоёр дахь хятад сингл болох "Up & Down" дууг гаргасан бөгөөд анхны хувилбарыг нь Youtube-ээсээ устгажээ.

 

8. “F(x)”

Байгуулагдсан он: 2009

Гаргасан цомог: Pinocchio (2011), Pink Tape (2013), Red Light (2014), 4 Walls (2015 он)

Гишүүд: Victoria (Викториа), Amber (Амбер), Luna (Лүна), Krystal (Кристал)

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлагуудын нэг болох F(x) нь "S.M. Entertainment"-д багуулагдсан. Өмнөд Солонгос, Хятад, АНУ-ын гишүүдээс бүрддэг тул олон үндэстэн агуулсан (multinational) хамтлаг гэж үздэг. Тус хамтлаг нь бүжигт суурилсан поп хөгжим гаргадаг.

 

9. “Girl's Day”

Байгуулагдсан он: 2010

Гаргасан цомог: Summer Party (2014), Girl's Day Party in Zepp (2012), Winter Party (2014), Autumn Party (2015)

Гишүүд: Sojin (Сожин), Yura (Юура), Minah (Мина), Hyeri (Хери)

"Girl's Day" нь 2010 онд таван гишүүний хамтаар байгуулагдсан бөгөөд одоо 4 гишүүнтэй. 2017 онд "Dream Tea Entertainment" энэхүү охидын хамтлагийг эргэн ирж буйг зарласан бөгөөд тэр хооронд хоёр жилийн хугацаанд гишүүд соло уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлж байжээ. Тэдний эргэн ирэлт нь "I'll Be Yours" нэртэй дуугаар эхэлж, youtube-ийн "1theK" суваг дээр 24 цагийн дотор 2 сая гаруй хандалт авчээ.

 

10. “Apink”

Байгуулагдсан он: 2011

Гаргасан цомог: Une Année (2012), Pink Memory (2015), Pink Revolution (2016), Pink Season (2015), Pink Doll (2016), Pink Stories (2017)

Гишүүд: Park Cho-rong (Чурун), Yoon Bo-mi (Буми), Jung Eun-ji (Ынжи), Son Na-eun (На Ын), Kim Nam-joo (Нам Жү), Oh Ha-young (Ха Ён)

“Apink” бол гайхалтай авъяаслаг гишүүдээс бүрдсэн Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагуудын нэг юм. “Plan A Entertainment”-аас байгуулагдсан 6 гишүүнтэй хамтлаг бөгөөд 7 дахь гишүүн Yookyung (Юү Гён) 2013 онд өөрийн боловсрол, сургуульдаа анхаарахаар хамтлагаасаа гарч байсан. Ази тивд төдийгүй дэлхийн бусад оронд танигдсан тэд Япон хэл дээр “Pink Season” цомгоо гаргаж байсан ба Сингапур, Вьетнам, Тайланд, Малайз, Хятад, Тайвань болон Хойд Америк руу аялан тоглолтоо хийж байсан. Үүгээрээ тэд 2012 оноос хойш Хойд Америкт тоглолтоо хийсэн анхны охидын хамтлаг болсон юм. 

 

Мэдээг бэлтгэсэн: С.Ариунзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.10.10 162.158.166.96

A pink 3t baih yostoi

0 Хариулах