Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хамгийн баян 10 шилдэг эмэгтэй жүжигчин

2018 оны Холливудын хамгийн баян, шилдэг 10 эмэгтэй жүжигчидийг сонирхуулж байна.


2018 оны Холливудын хамгийн баян, шилдэг 10 эмэгтэй жүжигчдийг сонирхуулж байна.

Тэд өөрсдийн ур чадвар, хүч хөдөлмөрөөрөө асар их хөрөнгө хуримтлуулж чадсан юм.

1. Женнифер Энистон /Jennifer Aniston/

Түүний бүтэн нэр Женнифер Жоанна Анистон. 1969 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн ба түүний жилийн орлого 27 сая ам.доллар хэмээн АНУ-ын бизнесийн “Forbes” сэтгүүлд бичигджээ. Женнифер телевизийн хамгийн өндөр орлоготой гурван эмэгтэй жүжигчдийн нэг юм.

Түүний цэвэр хөрөнгө: 150 сая ам.доллар

2. Анжелина Жоли /Angelina Jolie/

1975 оны зургаадугаар сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн. Түүний олон улсад анх танигдсан бүтээл нь компьютерийн тоглоомын баатар болох “Лара Крофт” буюу Томб Райдер (2001) киноны гол дүр юм. Жүжигчний амжилтаараа Анжелина нь гурван удаа Алтан бөмбөрцөг, хоёр удаа “Screen Actors Guild Awards” болон “Girl, Interrupted" (1999) киноны туслах дүрд тоглон, шилдэг туслах дүрийн жүжигчнээр шалгаран Оскарын шагнал хүртсэн байна.

Түүний цэвэр хөрөнгө: 160 сая ам.доллар

3. Жулиа Робертс  /Julia Roberts/

1967 оны арванхоёрдугаар сарын 28-нд төрсөн тэрбээр "Pretty Woman", "Steel Magnolias", "My Best Friend’s Wedding" зэрэг кинонуудаар олонд танигдаж, 2001 онд “Erin Brockovich” киноны дүрээр Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан.

Түүний цэвэр хөрөнгө: 170 сая ам.доллар

4. Майли Сайрус /Miley Cyrus/

Майли 1992 оны арваннэгдүгээр сарын 23-нд Теннесси муж улсын Фрэнклин хотод дуучин Билли Рэй Сайрус болон Летиса Тиш нарын гэрт мэндэлсэн аж. 9 насандаа телевизийн олон ангит "Док" цувралд Кайл гэдэг бяцхан охины дүрийг бүтээж кинонд тоглох гараагаа эхэлсэн ба 11 настайдаа Диснейн "Ханна Монтана" хэмээх телевизийн олон ангит цувралд тоглосон юм. Тэрбээр “Forbes” сэтгүүлээс тодруулдаг “Дэлхийн хамгийн баян 100 од” жагсаалтын 35-р байрт 25 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигдсэн бол 2009 оны жагсаалтад 29-р байрт бичигджээ.

Түүний цэвэр хөрөнгө: 160 сая ам.доллар

5. Виктория Принсипал /Victoria Principal/

1950 оны нэгдүгээр сарын 3-нд төрсөн тэрбээр дэлгэцийн жүжигчин, бизнесмэн, зохиолч юм. Бага наснаасаа тэр зугаа цэнгэлийн салбарын нэг хэсэг байхыг хүсээгүй. Үнэндээ тэрбээр Японд цэргийн гэр бүлд төрсөн. Аймшигтай машины ослоос хойш Лос Анжелес руу нүүхээр шийдэж, ажил мэргэжлийн чиг баримжаа аван ажилласан байна. Викториа мөн "Principal Skin" нэртэй арьс арчилгааны сүлжээтэй бөгөөд, 1 тэрбум доллараас илүү ашигтай ажилладаг.

Түүний цэвэр хөрөнгө: 200 сая ам.доллар

 

6.  Сандра Буллок /Sandra Bullock/

1964 онд төрсөн АНУ-ын жүжигчин юм. "The Blind Side" киноны дүрээр Оскар болон Алтан бөмбөрцөг наадамд түрүүлж байсан. Буллок 2005 онд Жесси Жеймстэй гэрлэсэн боловч хосууд 5 жилийн дараа салсан. Одоо тэрбээр Луис, Лайла хэмээх хоёр хүүхэдтэй юм байна.

Түүний цэвэр хөрөнгө: 200 сая ам.доллар

7. Жессика Альба /Jessica Alba/

Жессика Мариа Альба нь 1981 оны дөрөвдүгээр сарын 28-нд төрсөн.

Тэр бизнес эрхлэхээс гадна дэлгэцийн жүжигчин бөгөөд "Dark Angel" киногоор Алтан бөмбөрцөгт шагнал хүртэж мөн “Teen Choice Awards” ,“Saturn Award”-д Телевизийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч байсан. Үүнээс гадна Альба "The Honest Company" компанийн 20% -ийн хувьцааг эзэмшдэг.

Түүний цэвэр хөрөнгө: 340 сая ам.доллар

8. Жэйми Герц /Jami Gertz/

1965 оны аравдугаар сарын 28-нд төрсөн. Quicksilver, Sixteen Candles, Crossroads гэх мэт кинонд дүр бүтээж байсан Америкийн жүжигчин, мэргэжлийн спортын хөрөнгө оруулагч тэрбээр 2 тэрбум долларын хөрөнгөтэй ба тэрбумтан Тони Ресслертэй гэрлэсэн юм. Тэр Атланта Хавксын хамтран эзэмшигч юм байна.

Түүний цэвэр хөрөнгө: 2 тэрбум доллар

9. Жулия Луй-Дрэйфус /Julia Louis-Dreyfus/

1961 оны нэгдүгээр сарын 13-нд төрсөн. Комедиан, жүжигчин, продюсер бөгөөд “Emmy Award”-д хэд хэдэн удаа нэр дэвшиж, анх 1993 онд Алтан бөмбөрцөг авч байсан.

Түүний цэвэр хөрөнгө: 200 сая ам.доллар

10. Дина Меррилл /Dina Merrill/ 

1923 оны арванхоёрдугаар сарын 29-нд төрсөн АНУ-ын жүжигчин, хүмүүнлэгийн ажилтан, бизнесмен. Тэр 5 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд үеийнхнээсээ хамгийн баян жүжигчин юм. Мөн гэр бүлээсээ ихээхэн хөрөнгө өвлөн авсан байдаг. Тэр нийт 20 гаруй кинонд тогложээ. Дина Меррилл дэлхий даяар хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг ба Нью-Йорк хотын номлогчдын нийгэмлэг, чихрийн шижингийн эсрэг хүүхдийн төлөөх сан зэрэг байгууллагуудыг ажиллуулж байна.

Түүний цэвэр хөрөнгө: 5 тэрбум доллар

Мэдээг бэлтгэсэн: Э.Мөнхжаргал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.