Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үйлчилгээний газар ПИН кодоо алдахаас сэргийлэх аргууд


Дэлгүүр, супермаркет, ресторан, колонк гээд л бараг бүх үйлчилгээний газар үйлчлүүлэгчийнхээ ПИН кодыг шууд л асууж орхидог. Сандарч тэвдээд л бид 4 оронтой нууц дугаараа дэлхий даяар зарлачих нь бий. Тэгтэл таны ард дугаарлаж буй хүн картын нууц дугаар цээжлээд, түрийвч хулгайлчихвал яах вэ? Картанд буй мөнгө тэр чигтээ алга болно л гэсэн үг. Харамсалтай нь, энэ тохиолдолд картын ПИН кодоо бусдад тараасан таны буруу болж хувирна. 

Тиймээс нууц үгээ хэрэглэгч та өөрөө л хамгаалах хэрэгтэй шүү. Ингээд үйлчилгээний газар ПИН кодоо алдахаас сэргийлж, хүмүүс амьдрал дээр ямар арга хэрэгжүүлдгийг хамтдаа харцгаая. 

Юуны өмнө, тун бүдүүлэг аргаас эхэлье. Таны ПИН код хэд вэ гэж асуувал “Би өөрөө хийе” гэж шууд хэлээрэй. 

Ингээд ч болохгүй бол хоёр карт ашиглах арга байдаг юм байна. Өөрийн хэрэглээнд таарсан мөнгөө нэг картандаа хийгээд, үүнийхээ ПИН кодыг дэлхий даяар зарласан ч болно. 

Харин ийм үед СУЛ ГАРАА ашиглаж, картын нууц дугаараа хамгаалаарай. Эсвэл түрийвчээрээ далдалж ч болно. 

Шатахуун худалдаж авахдаа бэлэн мөнгөөр үйлчлүүлж болох юм. Шатахуун түгээх газрын ойролцоо ихэвчлэн ATM байдаг учраас тэндээс бэлэн мөнгө аваарай. 

Тэгээд ч колонкийн ажилтнуудын зовлонг ойлгож болно. Хүйтэн уур амьсгалаас шалтгаалан ПОС-ын машин "бээрчихдэг" тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Тиймээс ч колонкийн ажилтнууд таны картыг авч явахдаа нууц үг цээжилдэг юм байна.

Ресторанд үйлчлүүлэхдээ аль болох кодоо хэлэхгүй байх хэрэгтэй. Таны кодыг асуугаад байвал “ПОС-ын машинаа аваад ирээч. Би өөрөө хийе” гээд эелдэг гуйгаарай. Тэгээд ч цахим гэмт хэрэгтнүүд ресторанд зөөгчөөр ажилд орж, бусдын нууц үгийг авах хандлагатай болсон гэнэ. 

 

 

Таны ПИН кодыг асуугаад байгаа үйлчилгээний ажилтны янзыг үзээд тооцооны хуудас дээр логарифм бичээд харуулж ч болох юм. Гэхдээ жинхэнэ ПИН кодоо үүгээр илэрхийлж болохгүй шүү. 

Эцэст нь, НУУЦ ҮГ гэх нэртэй 4-6 оронтой тооны утгыг дахиад сайн бодож үзээрэй.  

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
2
2 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
3
2 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
42
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.