Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ

Их Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны наймдугаар сарын 6-аас арваннэгдүгээр сарын 6 хүртэл явагдана.


Их Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. Энэ оны наймдугаар сарын 6-нд эхэлсэн тус хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Чевнинг нь ирээдүйн манлайлагч болох чадвартай , академик мэдлэг өндөртэй хүмүүст олгодог тэтгэлэг юм. Тус тэтгэлэг нь Их Британид хүссэн сургуульдаа нэг жилийн магистрийн зэрэгт суралцах төлбөрийг бүрэн хариуцах ба суралцах хугацаандаа академик мэдлэг, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, олон орны соёлтой танилцах  гэх мэт олон боломжуудыг олгодог. 

Сүүлийн 35 жилийн хугацаанд нийт 50 мянган чадварлаг мэргэжилтэн Чевнингийн хөтөлбөрт хамрагдсан байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийт 1500 тэтгэлгийг олон улсын оюутнуудад өгөх бөгөөд энэ нь Их Британи улс ирээдүйн манлайлагч нарыг бэлтгэхэд оруулж буй хувь нэмэр юм. 

Их Британи улсаас Монгол Улсад сууж буй Элчин сайд Филип Малон ‘’Бид тэмүүлэлтэй, зорилготой, алсын хараатай удирдагчидыг хайж байна. Чевнингийн тэтгэлэг авдаг хүмүүс нэг төрлийн ижил хүмүүс байдаггүй. Харин тэтгэлэгт хамрагдсан хүмүүсийн хооронд байдаг нийтлэг чанар нь бол тэд зориг гарган тэтгэлэгт өргөдлөө өгсөн.  Та Чевнинг тэтгэлэгт шалгаран дэлхийд боловсролийн салбараараа тэргүүлэх Их Британи улсад суралцсанаар таны ирээдүйн карьерт олон боломжийг нээн өгнө. Мөн та олон улсын Чевнингийн төгсөгч нарын нэг болж мэргэжлийн болоод найз нөхдийн хүрээгээ улам тэлэх юм. Тус тэтгэлэгт хандах нь олон талын давуу талтай тул та бүхэн 2018 оны арваннэгдүгээр сарын 6-аас өмнө өргөдлөө явуулаарай’’ гэжээ. 

Тус тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.chevening.org хаягаар орон аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
13 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
14 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
14
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.