Хайх зүйлээ бичнэ үү

мин

Өөрийн бахархлаа бүтээх хүсэлтэй залуусыг урьж байна

Банк санхүүгийн салбарт өөрийн авъяас чадварыг сорьж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хүсэлтэй, онцгой ур чадвар бүхий 20 төгсөгчийг Голомт банкинд “Залуу феллов”-оор ажиллах боломжийг нээж байна.


Банк санхүүгийн салбарт өөрийн авъяас чадварыг сорьж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хүсэлтэй, онцгой ур чадвар бүхий 20 төгсөгчийг Голомт банкинд “Залуу феллов”-оор ажиллах боломжийг нээж байна. Энэхүү хөтөлбөрт төгссөн мэргэжил харгалзахгүй ба санхүү, хууль, боловсрол, нийгмийн ухаан, инженер, IT, архитектур, газар тариалан, уул уурхай гээд аль ч чиглэлээр суралцаж төгссөн төгсөгчид хамрагдах боломжтой юм.

Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөрт хамрагдагсад нь борлуулалт, үйлчилгээ, судалгаа анализ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэсэн хэсгүүдэд ээлжлэн ажиллана. Энэ хугацаанд сэтгэл зүйд суурилсан хөгжүүлэлт, ур чадварын сургалтуудад хамрагдах бөгөөд Монголын шилдэг захирлуудын чиглүүлэг дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ.  

Тус хөтөлбөрийн гол онцлог нь төгсөгчид Голомт банкинд ажиллаж эхлэхийн өмнө “Behavior Change” 10 хоногийн вакуум хөтөлбөрт хамрагдаж, амжилтад хүргэх хандлага, үйлдлүүдийг өөртөө төлөвшүүлэх юм.  

Хөтөлбөрийн суурь шаардлага нь Монголын болон гадаадын их дээд сургуулийг бакалавр эсвэл магистр зэрэгтэй төгссөн байх, өндөр IQ эсвэл өндөрт EQ чадвартай байх юм. Бусдад туслах, бусдын өмнөөс зөв шийдвэр гаргах хандлагатай, хөгжлийн их үйлсийн нэг хэсэг болж, өөрийн ур чадвар, авьяас билгээ зориулах чин хүсэлтэй төгсөгч бүхэнд энэхүү сонгон шалгаруулалт нээлттэй юм байна.

Голомт банкны “Young Fellows Program”–ын бүртгэл 2018 оны 08-р сарын 18-ныг дуустал  үргэлжлэх ба хөтөлбөрт оролцох сонирхолтой төгсөгч та ЭНД ДАРЖ бүртгүүлэх боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
25
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.