Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Фэйсбүүк дээр хэзээ ч оруулж болохгүй 9 зүйл

#МэдээллээХамгаалъя


Ямар мэдээллээ шэйрлэж бас шэйрлэхгүй байх вэ? Та энэ асуултыг өөрөөсөө заавал асуух хэрэгтэй. Учир нь хэзээ ч шэйрлэж болохгүй зүйлс гэж байдаг. Юу юм бол хэмээн гайхаж байна уу? Тэгвэл хамтдаа сонирхож, мэдээлээ хамгаалцгаая! #МэдээллээХамгаалъя

Хувийн профайл дээрээ:

1. Гэрийн хаяг

Та хэзээ ч гэрийн хаягаа фэйсбүүк дээрээ оруулж болохгүй. Маш олон хүн гэртээ байх үедээ "check-in" ашигладаг. Ингэснээр хүмүүс таны гэр орныг амархан мэдэж авч чадна. Таны хүсээгүй хүмүүс гэрээр тань зочлох ч юм билүү?

2. Аялал, зугаалга, амралтанд явж байгаагаа

Карибийн арал руу тав хоног аялах тасалбар авсан тухайгаа фэйсбүүк дээр зарламаар байна уу? Үнэхээр муу санаа байна. Гэмт хэрэгтнүүд өдөр ирэх тусам улам ухаалаг болж байна. Тэд таныг хэд хоног, хаашаа явах гэж байгааг, тэр хугацаанд гэр орон тань эзгүй байхыг олж мэдэж болно гэсэн үг. Та энэ тухай пост хийхдээ зөвхөн дотнын найзууддаа л харагдах боломжтой болгож хийсэн нь дээр. Та магадгүй аялал, зугаалгаасаа эргэж ирээд зураг хийсэн нь дээр байх.

3. Хүүхдүүдийнхээ тухай 

Энэ бол үнэхээр хэцүү зүйл л дээ. Хүн болгон хүүхдийнхээ өхөөрдөм зураг, шинээр сурч мэдсэн зүйлийг нь фэйсбүүк дээрээ тавих дуртай байдаг. Гэхдээ хэн тэр болгоныг үзэж байгааг та мэдэхгүй шүү дээ. Та хүүхдүүдийнхээ тухай мэдээллийг, сургуулиас нь авч байгаа зургийг, очих дуртай газрыг нь гээд тодорхой мэдээллүүдийг огт оруулж болохгүй. Тэр тусмаа сурдаг сургууль, явдаг дугуйланг нь! Бас постоо хэзээ ч битгий "public" байдлаар оруулаарай. Бас нүцгэн гүйж байгаа, усанд орж байгаа зургуудыг нь бол бүр ч болохгүй. 

4. Гэр, байшингийнхаа зургийг

Та шинэ байранд нүүж орж ирээд, эсвэл шинэ байшин бариад түүндээ орж байж болно. Гэхдээ өрөөнүүд, хонгил, цонх, хаалганыхаа зургийг хэзээ ч битгий оруулаарай. Хулгайч, тонуулчид таны гэрийн доторх зурагтай байвал ямар нэг зүйл хулгайлахад илүү амар болно. 

5. Үнэн худал нь тодорхойгүй мэдээллийг шууд шэйрлэж, хуулж тавих

Хүмүүс нэг зүйлийг хэдэн мянгаараа шэйрлэдэг болоод байгаа. Ямар ядаргаатай бас утгагүй зүйл гээч? Үнэндээ хүмүүс нэгнийхээ амнаас сонссон худал үнэн нь үл мэдэгдэх зүйлийг цааш дамжуулан ярьж байгаагаас ямар ч ялгаагүй юм. Худал мэдээлэл цааш улам тархах аюул эндээс эхэлдэг байна. Хэр их хүнд цааш хүрнэ, тэр хэрээрээ худал мэдээлэл илүү их тархаж байна гэсэн үг. Хэзээ нэгэн цагт шал утгагүй зүйл шэйрлэж, хуулж тавьж байснаа олж мэдвэл танд ямар санагдах бол?

6. Даргынхаа тухай гомдоллож, дургүйцсэн пост

Та ажлаа үзэн яддаг эсвэл даргадаа дургүй байж болно. Хүмүүс ийм зүйлтэй тулгарч л байдаг. Гэхдээ тэр тухайгаа фэйсбүүк дээрээ бичих хэрэггүй. Нэг эмэгтэй "Би энэ ажлаас гармаар байна. Гэртээ байвал энд байснаас хамаагүй дээр байх болно" гэсэн утгатай пост бичээд маргааш нь халагдсан гэнэ дээ. Таны дарга эсвэл хамтран ажиллагсад, тэдний найз нөхөд таны фэйсбүүкийн найзууд байх магадлал маш өндөр. Тиймээс юу бичихээ сайн мэдэж байх хэрэгтэй. 

Пэйж дээрээ: 

7. Улс төр болоод шашны итгэл үнэмшилтэй холбоотой зүйлс 

Та хэн нэгэн улс төрчийг дэмждэг эсвэл Будда шүтдэг байж болно л доо. Гэхдээ үүнийг олон нийтэд хандсан пэйж дээрээ хэзээ ч бичиж болохгүй. Та тодорхой тооны уншигчтай, хандалттай байж болох ч иймэрхүү постуудын дараа тоо тэр чигтээ өөрчлөгдөх болно. Хүмүүсийн хандлага ч бас. Та өөрийн профайл дээрээ бичиж болно л доо. Гэхдээ пэйж дээр лав биш.

8. Бусад хүмүүсийг пэйж дээрээ "Like" дарахыг уриалах

Хэн нэгэн таны пэйж дээр "like" дарчихсан байтал дахин дахин дарах тухай хүсэлтийг пэйж дээрээ тавьсан байвал ямар харагдах бол? Таны хийсэн бусад пост энэ мэт хэрэггүй постоос болоод олонд хүрч чадахгүй байх магадлалтай шүү дээ.

9. Таны бизнес бусад зүйлтэй ямар ч холбоогүй зураг оруулах (Тэр тусмаа ажилтныхаа зургийг оруулах)

Ямар нэгэн шинэ бизнес эхлүүлж байгаа, илүү танигдах гэж хичээж байгааг тань хүмүүс ойлгож болох ч байнга л ажилтнуудынхаа кофе ууж байгаа, ямар нэг юм бичээд сууж байгаа зургуудыг оруулаад байх нь тохиромжтой зүйл биш. Томоохон пэйжүүд дээр ийм зургууд орох нь тохиромжгүй байдаг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
27
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.