Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Элон Маск: Ажилдаа хэрхэн үр бүтээмжтэй байх вэ?


SpaceX болон Тesla компанийн гүйцэтгэх захирал Elon Musk нь ажлын үр бүтээмжтэйгээрээ алдартай нэгэн. Тэрбээр саяхан Тesla-гийн ажилчиддаа Model 3 загварын бүтээгдэхүүнийг бэлэн болгохын тулд долоо хоногийн 24 цагийн хуваарьтайгаар буюу 24/7 зарчмаар ажиллана гэдгээ цахим шуудангаар мэдэгдсэн гэнэ. Захидалд  тэрбээр хэрхэн ажлын онцгой үр бүтээмжтэй байх өөрийн нууцаа хуваалцжээ.

46 настай бизнес эрхлэгч Элон Маск нь SpaceX компаниар сансрын нислэгийн салбарт хувьсгал хийж, Tesla дахь цахилгаан автомашины ертөнцийг өөрчилж, мөн Neuralink дахь неврологийн ажлыг эрчимжүүлэхэд хувь нэмэрээ оруулж байгаа хүн юм. 

TED 2018 уулзалтад SpaceX-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Gwynne Shotwell “Элон ямар нэг юм хэлэхэд та хийж байсан зүйлээ зогсоогоод түүний юу хэлэхийг сайн сонсох хэрэгтэй. Ингээд “Энэ боломжгүй шүү дээ” гэж бодно. Үүний дараа та түүний хэлснийг тогтооно, бодолдоо эргэцүүлнэ, тэгээд хийж гүйцэтгэх аргыг бодож олоод ажлаа хийж дуусгана. Гүйцээ” гэж Элон Маскын ажлын арга барилыг тодорхойлсон юм.   

Элон Маск хэрхэн үр бүтээлтэй ажилладаг тухайгаа дараах 7 аргаар тодорхойлж, захидалдаа бичжээ.  

Том хэмжээний уулзалт цаг маш их үрдэг
 
“Том компаниудын хурал, уулзалт цаг их авдаг учир аль болох боломжоороо зайлсхийх хэрэгтэй. Заавал оролцох шаардлагатай уулзалт байвал шуурхай бас товч бөгөөд тодорхой хийгээд дуусга”. 
 
Чухал биш бол уулзалтын давтагдах тоог цөөл 
 
“Ойр ойрхон болдог уулзалтуудаас татгалз. Ноцтой асуудал биш бол давтамжийг багасга. Чухал асуудлаа бүрэн шийдээд жижиг хурлыг зогсоох”.
 
Таны хэрэгцээ дууссан болох хурлыг орхиж байх
 
“Та өөрт хэрэгтэй зүйлээ олж авсан, өөрийнхөө  мэдээллэх ёстой байсан зүйлээ хэлж дуусгасан бол шаардлагагүй зүйлд цаг үрэлгүй хурлыг орхих хэрэгтэй. Хурлыг орхих нь бүдүүлэг хэрэг биш харин хэрэгцээ шаардлага нь дууссан нэгнийг хуралд хорих нь бүдүүлэг явдал юм”
 
Тусгай үг хэллэг хэрэглэхээс зайлсхийх
 
“Тesla-д ажиллаж байгаа бол эд зүйлс, тоног төхөөрөмж, програм болон үйл ажиллагааны тухай бусдад тайлбарлаж байхдаа тусгай үг хэллэг, нэр, товчилсон үг хэрэглэхгүй байх. Бид хүмүүст аль болох ойлгомжтойгоор тайлбарлах ёстой. Тэдэнд тусгай үгийг цээжлүүлэх ёсгүй”. 
 
Юмсыг байгаагаас нь хүндрүүлэхгүй байх
 
“Менежер болон ажилчны хооронд харилцаа холбоо захиран тушаасан “хүндрүүлсэн” байдлаар биш харин байж болох хамгийн хялбар, товч тодорхой байх”. 
 
Хэн нэгэнтэй холбоо тогтоох шаардлагатай байгаа бол шууд холбогд
 
“Ямар нэг ажлыг хийж бүтээхэд хэн нэгэн хүний туслалцаа хэрэгтэй байгаа бол өөр хүнээр дамжуулан ярилцах, ажлаа тохирох, зохицуулах биш заавал өөрөө биечлэн уулзаж тохиролцож байх”.
 
Дүрэм журамд бүү баригд
 
“Нийтлэг мэдрэмж, ерөнхий ойлголтоороо ажлаа хийж гүйцэтгэ. Хэрэв таны ажилж буй компаний дүрэм журам ажилд тань ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөтэй, ажиллах хэв маягт таарч тохирохгүй бол дүрэм өөрчлөгдөх ёстой”.
 
Мэдээг бэлтгэсэн: Л.Ган-Эрдэнэ
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.