Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Байр түрээсэлдэг хүний хүүхэд сургуульд орж болдоггүй юм уу"

2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 6 настай 34368 хүүхэд элсэх аж.


Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдсэн ч зарим эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь бүртгүүлж чадахгүйд хүрчээ. Учир нь зарим нэгэн сургууль оршин суугаа хаягийн тодорхойлолтоос гадна тухайн хүүхдийн эцэг, эхийн нэр орсон байрны ордерийн эх хувь, нотариатаар баталгаажсан хуулбарыг бүрдүүлэх материалд оруулжээ. Уг материал байхгүй бол хүүхдийг нь бүртгэж авахгүй байгаад эцэг эхчүүд гомдолтой байна. 

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгэн хорооны ажилтнаас лавлахад "Харьяаллын хүүхдүүдээ ч бүгдийг нь сургууль, цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа болохоор түр оршин суугчдын хүүхдүүдийг бүртгэдэггүй. Ер нь хүүхэд эцэг эх, асран халамжлагчийнхаа иргэний үнэмлэхний хаягийн дагуу л цэцэрлэг, сургуульд хамрагддаг. Шилжилт хөдөлгөөн ойр ойрхон хийсэн хүмүүсийн ордерийг үзэж, нягталдаг тохиолдол байдаг юм шиг байна лээ" гэлээ.

Тэгвэл Нийслэлийн Боловсролын газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасангаас тодруулахад "Иргэд хорооны тодорхойлолт хуурамчаар гаргуулах зэргээр хуурамч бичиг баримт үйлдэж сургуульд хандах тохиолдол гарч байгаа тул ордер шалгахаас өөр аргагүй болсон. Харин орон сууц түрээсэлж байгаа иргэдийн хувьд түрээсийн гэрээгээ авчраад хандаж болно" гэсэн тайлбар хийлээ.

Угтаа Нийслэлийн Боловсролын газрын даргын сургуульд элсэлт авах тухай гаргасан 2018 оны долоодугаар сарын 9-ны өдрийн тушаалд зааснаар Элсэгчдийн бүрдүүлэх бичиг баримтад, төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ гэж заажээ.

Гэтэл энэ журмаас гадуурх шаардлага тавьж иргэний харьяаллыг тогтоох Иргэний үнэмлэх дээрх хаягаар бус орон сууц эзэмшлийн гэрчилгээ үндэслэж сургуульд бүртгэж байгаа нь эцэг, эхчүүдийн бухимдлыг төрүүлж байгаа талаар сошиал орчин дахь сэтгэгдлүүдээс харж болно.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд энэ сарын 20-30-ны хооронд бүртгэл явуулж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулах юм байна. 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 6 настай 34368 хүүхэд элсэх аж. 

Энэ тухай хүмүүсийн бичсэн постуудыг хүргэж байна:

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
43
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.