Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Энгийн хүмүүсийн хайрыг татсан хамгийн сайхан ааштай 10 од

Эргэн тойрныхоо хүн бүхэнтэй энгийн боловсон харьцдаг, үнэхээр сайхан ааш зантай олны танил хүмүүс аз болоход илүү олон аж.


Удаан хугацааны турш бишрэн шүтэж, хайрлаж ирсэн жүжигчнээ эсвэл дуучнаа яг бодит байдал дээр тун тааруу ааш зантай, өөдгүй нөхөр байсан тухай олж сонсож, уншиж заримдаа бүр өөрийн биеэр уулзаж мэдэрсэн тохиол бидэнд цөөнгүй бий. Энэ бол бидний мэдэх хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг яалт ч үгүй мөн.
Гэхдээ бидний хайртай одууд бүгд тийм биш нь мэдээж. Эргэн тойрныхоо хүн бүхэнтэй энгийн боловсон харьцдаг, үнэхээр сайхан ааш зантай олны танил хүмүүс аз болоход илүү олон аж. Хэрэв та нэг л итгэж өгөхгүй байвал доош гүйлгээд хүмүүсийн амьдралдаа уулзаж байсан хамгийн сайхан ааш зантай, эелдэг боловсон, сайхан сэтгэлтэй одуудтай танилцаарай.

#1 Жим Керри

Лос-Анжелесын Бел Эйрт байхад Жим намайг нэг удаа шатахуун түгээгүүрийн газар хүргэж өгч байсан. Хөдөө явж байхад шатахуун дуусаад зам дээр зогсож байтал тэр машиндаа намайг суулгаад хүргэж өгсөн юм. Би түүнд өөрийгөө Эйс Вентурагийн шүтэн бишрэгч гэдгээ хэлж, кинон дээр гардаг хошин дууг нь дуурайж дуугараад, хамтдаа машины цонхоор толгойгоо гарган зөндөө инээлдсэн. Дараа нь тэр надад шатахуун худалдан авч өгч, машин дээр минь буцаагаад хүргэж өгч байсан. Амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан.

#2 Киану Ривз

“Киану Ривз. Тийм ээ, би маш тод санаж байна. Олон жилийн өмнө өсвөр насны дүрсгүй жаал байхдаа Нью-Йоркийн гудамжаар явж байгаад түүнтэй таарч байсан юм. Би түүнийг хараад шууд л “Хээе” гэж орилоод над руу харахад нь түүний алдарт Матрикс киноны сумнаас бултдаг хэсгийг дуурайж харуулсан. Тэр намайг хараад дулаахан инээснээ яг миний хийж байсан хөдөлгөөнийг дагаж хийгээд дараа нь надад талархсанаа илэрхийлээд явсан даа. Энэ бол миний хамгийн сайхан дурсамжуудын нэг. Би үүнийг хэзээ ч мартахгүй.”

#3 Робин Уильямс

Өглөөний дасгал хийгээд гүйж явтал Робин Уильямс яг миний хажууд машиндаа сууж байсан. Би түүн рүү даллаад “Ноён Уильямс таны амьдрал дажгүй юу?” гэж асуусан. Харин тэр, “Маш сайн байна аа, харин чи сайн уу? Цагдаа нараас зугтаж байгаа юм уу?” гэж надтай тоглоод, бид хоёр үргэлжлүүлэн 20 гаруй минут ярьж зогссон доо. Тэр үнэхээр эелдэг нэгэн байсан. Сайхан дурсамж. Түүнийг нас барсан гэдгийг дуулаад би маш их уйлж байж билээ.

#4 Брюс Уиллис

“Ганцхан хүн аалзын хийж чаддаг хөдөлгөөнүүдийг ямар чадварлаг хийж байнаа” гээд Брюс намайг их гайхаж байж билээ. Нэг өдөр би дэлгүүрт хүнс цуглуулж явж байгаад хамгийн дээд тавиур дээрээс юм авах шаардлагатай болсон. Нэг тавиур дээр их эвлэгхэн гишгээд илүү өндөр дээр гишгэж байж авах гэсэн юмаа аваад буугаад иртэл тэр намайг хараад зогсож байсан даа. Тэгээд тэрбээр миний тавиур дээгүүр авирах чадварыг минь их үнэлсэн гэдгээ хэлээд тоглоом хийж, хэсэг инээлдээд бага зэрэг ярилцаж байгаад салсан даа.

#5 Билл Мюррей 

Билл миний ажилдаг байсан галлерейд орж ирээд үзвэр үзээд явж байсан юм. Би түүнийг хараад үнэхээр их баярлах, догдлох давхцаж байсан ч ажлаа хийж байсан болохоор сүр болгоогүй юм. Гэтэл гаднаас хүргэлтийн үйлчилгээний ажилтан эмэгтэй орж ирээд түүнийг харснаа өөрийнхөө төрсөн өдрөөрөө түүнтэй таарсан гэдэгтээ итгэж ядаж байгаагаа түүнд хэлэхэд Билл хүүгийнхээ хамт өнөө бүсгүйг тэврээд “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж хэлсэн юм даа. Тэгээд дараа нь түүнтэй бид хэдэн минут ярилцаад тэр талархсанаа илэрхийлээд гараад явсан. Ямар эелдэг, боловсон бас хөгжилтэй эр байсан гээч.

#6 Барак Обама

Тэр 2008 онд сонгуульд оролцож байхдаа манай хотод ирсэн юм. Хотын хурлын өрөөнд олон нийттэй уулзаж байхдаа тэрбээр хүн бүрийн асуудалд анхаарлаа хандуулан тэдэнд туслахаар хичээж байгаа нь илт харагддаг байсан. Жинхэнэ боловсон эр.

#7 Уилл Арнетт

Түгжрээн дунд машиныхаа цонхыг доошлуултал хажуугийн машинд Уилл явж байдаг байгаа. Би “Уилл, та энд юу хийж яваа юм бэ?” гэтэл тэр “Харин тийм ээ, буруу эргэчих шиг боллоо” гээд инээгээд яваад өгсөн дөө.

#8 Стив Бушеми

Лос-Анжелест нэг клубын гадаа тамхилаад зогсож байтал тэр хажууханд бас тамхи татаад зогсож байсан. Би түүнийг хараад шууд л “Би таныг тэвэрч болох уу?” гээд асуучихсан. Харин тэр, “Чи тэврүүлмээр байгаа юм уу?” гээд намайг чанга гэгч нь тэвэрсэн. Тэр маш эелдэг нэгэн.

#9 Жэй Кэй Симмонс

“Лагуардиад би түүнтэй таарч байсан. Бие засч байгаад хажуу тийшээ хартал тэр хажууд байсан. Тэгээд би түүнийг гараа угаах гээд зогсоход нь “Би хүн аалзад хайртай” гэсэн. Харин тэр “Хөөх тийм үү? Би ч гэсэн” гээд дулаахан инээмсэглэж байж билээ.

#10 Жон Красински

“Жон Красински. Би сурвалжлагч, сэтгүүлч бас бичээчээр ажилаад 7 жил болохдоо түүний тухай ганц ч сөрөг зүйл сонсож байгаагүй. Бусад сурвалжлагч нар, жүжигчид, найзууд, арын албаныхан, нүүр будалтынхан, зураглаач нараас гээд хэнээс ч түүний тухай нэг ч муу зүйл дуулж байсангүй. Би өөрөө ч түүнтэй гадуур болон ажлын хувиар 5 эсвэл түүнээс олон удаа уулзаж байсан. Үнэхээр найрсаг, боловсон, эелдэг нэгэн.

Мэдээг бэлтгэсэн: Л.Ган-Эрдэнэ
Эх сурвалж: BoredPandа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.