Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өсвөр үеийнхэн өөрсдөө ч утсанд донтож буй өсвөрийнхөндөө санаа зовж байна

Амьд харилцааг эрхэмлэе.


Нэгэн судалгаагаар ухаалаг гар утас өсвөр насныхны ой санамж, тогтоолтод нөлөөлж богино хугацааны л ой санамжтай болгож буйг тогтоожээ. Утаснаас ялгардаг туяа тархинд нөлөөлж, энэ нь зураг, дүрс зэрэг зүйлийг санах ой тогтоолтод нөлөөлж байгаа аж.

Долдугаар сард хэвлэгдэн гарсан Швейцарийн нэгэн судалгаанд 12-17 насны 700 гаруй хүүхдийг хамруулсан байна. 

"Үүний хамгийн гол шалтгаан нь утас толгойд ойр байрладагтай холбоотой. Цахилгаан соронзон долгион нь хүний тархинд нөлөө үзүүлж, энэ нь санах ой, сэтгэцэд гүн нөлөөлдөг" хэмээн Швейцарийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дэх байгаль орчин ба эрүүл мэндийн газрын дарга Мартин Рёсли хэлсэн байна. 

Мөн АНУ-д 13-аас 17 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад 54 хувь нь маш олон цагийг утсаа ширтэж, ашиглаж өнгөрүүлдэг болохыг тогтоожээ. Мөн хүүхдүүдийн 57 хувь нь утсаа аль болох оролдохгүйг хичээдэг боловч тусыг олдоггүй бололтой. 

Дэлгэрэнгүй судалгааг харуулъя.

Ухаалаг гар утас: Өсвөр үеийнхний 54 хувь нь хэт их цагийг, 35 хувь нь тодорхой хэмжээний цагийг, 8 хувь нь л маш бага цагийг ухаалаг утсаа ашиглан өнгөрүүлдэг.

Олон нийтийн сүлжээ: 41 хувь нь маш их цагийг фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэгт зарцуулж байгаа бол, 43 хувь нь тодорхой хэмжээний бага цагийг, 13 хувь нь маш бага цагийг зарцуулдаг байна.

Видео тоглоом: 26 хувь нь маш их цагийг тоглоом тоглож өнгөрүүлдэг. 41 хувь нь тодорхой хэмжээний цагийг зарцуулдаг бол 22 хувь нь маш бага цагийг зарцуулдаг байна. 

Мөн хөвгүүдээс илүү охид утасгүй удах юм бол гунигтай, ганцаардсан, цухалдсан мэдрэмж авдаг байна. 

Дэлхий даяар ухаалаг утас, олон нийтийн сүлжээ, видео тоглоом зэрэгт донтсон хүмүүсийн тоо өдөр боглон нэмэгдэж байна. Утсаа доош нь тавьж, илүү амьд харилцааг бий болгоцгооё!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
36
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.