Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сургалтын эмнэлэг жилд 2300 орчим мэс засал хийж, 192 мянган хүнд үйлчилнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл менежментийн багийг хүлээн авч уулзав.


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилга бүтээцийн үндсэн ажил дуусч, удахгүй ашиглалтанд орно. Сургалтын эмнэлэг жилд 2300 орчим мэс засал хийж, 192 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай байх аж. Тус эмнэлгийн  менежментийг Япон улсын Токушима Их Сургуулийн Ирахара тэргүүтэй баг хийхээр болсон юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Токушима Их Сургуулийн Ирахара тэргүүтэй менежментийн баг болон АШУҮИС-ийн удирдлагыг хүлээн авч  уулзлаа.

Уулзалтаар өнөөг хүртэлх төслийн хэрэгжилтийн явцын талаар харилцан санал солилцож тулгамдаж буй асуудал, ялангуяа эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, эмнэлгийг ашиглалтад оруулахад чиглэсэн бэлтгэл ажлууд, хүний нөөц бүрдүүлэлт зэрэг өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх япон маягийн менежменттэй эмнэлгийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудын талаар ярилцлаа.

Сайд уулзалтын үеэр хэлэхдээ “Энэхүү эмнэлэг нь монголын ард түмэнд Япон стандартын эмчилгээ, үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт явуулах үндэсний хэмжээний өндөр зэрэглэлийн эмнэлэг байх ёстой. Сургалтын эмнэлгийг байгуулснаар анагаах ухааны боловсролд нэн шаардлагатай эмнэл зүйн боловсрол олгох үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэж, боловсон хүчнийг үр дүнтэй бэлтгэх боломжтой болохын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад өндөр ач холбогдолтой. Эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
42
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.