Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ub.life-ийн туршилт: Huawei P20 Pro - Гэрэл зураг сонирхогч хэн бүхэнд зөвлөе

Энэ удаагийн Ub.life-ийн туршилт буланд “Huawei P20 Pro” утсыг онцолж, хэрхэн сайн зураг авч болохыг туршсан юм. Тиймдээ ч бид "туршилтын туулай"-нуудаараа гэрэл зурагчдыг сонголоо. Мэргэжлийн камераар зураг авдаг тэдний хувьд Huawei P20 утас ямар сэтгэгдэл төрүүлсэн, ямар зураг авсныг хамтдаа харъя.


          Энэ удаагийн Ub.life-ийн туршилт буланд “Huawei P20 Pro” утсыг онцолж, хэрхэн сайн зураг авч болохыг туршсан юм. Тиймдээ ч бид "туршилтын туулай"-нуудаараа гэрэл зурагчдыг сонголоо. Мэргэжлийн камераар зураг авдаг тэдний хувьд Huawei P20 Pro утас ямар сэтгэгдэл төрүүлсэн, ямар зураг авсныг хамтдаа харъя.  

 
 
180 грамм жинтэй, 128 GB санах ойтой, 4000mAh батарейтэй
 
 
Сэтгэгдэл: Энэ удаагийн Ub.life-ийн туршилт буланд Ц.Эрхбаяр, Х.Сүрэн, З.Энхмөнх нар оролцож байна.
 

Гэрэл зургийг Ц.ЭРХБАЯР (@dubarz)

Би Huawei P20 Pro утасны Pro тохиргоог ашиглан зургуудаа авсан. Мэргэжлийн камертай адил гэрэл, хурд, өрцөө тохируулж болдог нь их таалагдсан. Мөн гэрлээ мэдрэх чадвар нь өндөр байсан гэдгийг дурдах нь зөв байх. Би 2012 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд энэ удаа Huawei P20 Pro утсаар хөрөг зураг дарлаа.

Зургийн хэмжээ том, нягтаршил өндөр байсан нь энэ утасны давуу тал гэж бодож байна. Мөн дарсан зургаа задгай файлаар авч болдог нь их таалагдсан. Энэ нь дараа нь засвар хийх боломжтой гэсэн үг.
Модел:  Б.Өнөрзул
              Б.Билгүүн
              Б.Үйтүмэн

Гэрэл зургийг Х.СҮРЭН (@surensuzi)

Сүүлийн үед баримтат зураг их сонирхож байгаа тул хүнд, овор ихтэй камер авч явахаас татгалзаж байгаа. Авсаархан бөгөөд сайн камер байхад баримтат зураг авахад тун тохиромжтой байдаг. Тиймдээ ч Huawei P20 Pro утсыг хэрэглэхэд их тохиромжтой байсан. Утасны камерны тохиргоог олон сонголтоос хийж болдог нь мэргэжлийн төдийгүй мэргэжлийн бус гэрэл зурагчид ч ашиглахад боломжийн санагдсан. 

Би зургаа авахдаа Pro болон Monochrome тохиргоог ашигласан. Өөрийн хүссэнээр тохиргоог өөрчилж болдог нь мэргэжлийн камер ашиглаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн юм. Тиймдээ ч хүссэн зургаа энэ утсаар дарж чадсан.

 

 
 
 

Гэрэл зургийг З.ЭНХМӨНХ (@kushzorigt)

Зураг авахдаа Portrait тохиргоог ашигласан. Ард талыг blur /сарниулах/ болгодог нь надад илүү таалагдсан. Харин beauty level тохиргоог 0 дээр тохируулахгүй бол модел маань хэт гоё харагдах гээд байсан. Утсаар зураг авахад камераас алслалтын хувьд өөр мэдрэмж өгдөгөөрөө ялгаатай ч гэсэн маш тод зураг авдаг санагдсан. Тэгэхээр утасныхаа raw тохиргоон дээр зураг аваад сурчихвал гэрэл зургийн камераас дутахааргүй чадалтай юм билээ. Өдөр тутамдаа зураг авах шаардлагатай, сошиал болон инстаграмаа тогтмол хөгжүүлээд явдаг хүмүүст Huawei P20 Pro яг тохирох юм байна. 

Хувцас- L'uomo by Premier Tailor (@luomo_mongolia)
Гутал, цүнх- Pedro (@pedroshoes_official)
Үс засалт- Н.Сумъяабазар (@sumka01)
Модел- Н.Сүхбат (@sssukhbat)

Гэрэг Фэйшн сэтгүүлд зориулав (@geregfashion)

Жич: Камерныхаа тохиргоог илүү сайн ухаж үзвэл үүнээс олон боломж байгаа.

Энэхүү утсыг авахыг хүсвэл албан ёсны борлуулагч Мобикомыг зорих эсвэл энэ хуудсаар зочлоорой. Мөн хэрэглээнээсээ хамаарч, 12 эсвэл 24 сарын зээлээр авах боломжтой юм байна шүү.

Бэлтгэсэн М.Сувданзаяа

холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Сэтгэл гутралын тухайд оюутан бүрийн мэдвэл зохих 13 чухал зүйл
2
4 цагийн өмнө
Миллениалууд хамгийн ганцаардмал үеийнхэн болохыг тогтоожээ
3
Өчигдөр
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
3
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.