Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах хамтарсан мониторинг хийнэ

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлчдийн эрх, аюулгүй байдлын тухай хэвлэлийн хурал хийв.


Глоб Интернэшнл төвөөс "GSP+ механизмаар дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь" төслийн хүрээнд Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хэвлэлийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Манай улсад хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан "Глоб Интернэшнл" төвөөс санаачилж сэтгүүлчдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хамгаалах мониторинг хийхээр болсон нь ирэх сараас хэрэгжиж эхлэх гэнэ. Энэ талаар мэдээлэл өгөхөөр төслийг санаачлагч "Глоб Интернэшнл" төвийн тэргүүн Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн менежер Ц.Мөнхжин, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын Хэвлэлийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар хэвлэлийн хуралд оролцлоо.

Энэ мониторингийн гол зорилго нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй дарамт шахалт, заналхийлэл, хүчирхийлэлд олон нийт, нэн ялангуяа төрийн анхаарлыг илүүтэй хандуулахад оршиж байгаа гэлээ. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг олон улсын хамтын гэрээ болох Иргэний болон Улс төрийн эрхийн тухай пактын 19-р зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллахад УИХ, Засгийн газарт нөлөөлөх зорилготой юм.

Мөн төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтууд явуулах аж.

Мониторингийн ажлын эхний тайлан мэдээлэл аравдугаар сарын сүүлчээр гарах бол эцсийн тайлан мэдээлэл ирэх оны тавдугаар сарын эхээр гарах гэнэ. 

Европын холбооны санхүүжилттэй "GSP+ механизмаар дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь" төсөл Армени, Болив, Кабо Верде, Киргиз, Парагвай, Пакистан, Шри-Ланка, Монгол улсад хэрэгжиж байна. GSP+ буюу Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системд нэгдэн орсон дээрх орнууд нь хүний эрхийн суурь конвенцуудаа даган биелүүлж байх, тухайн орнуудын иргэний нийгэм, нийгмийн түншүүдийг мэдлэг мэдээллээр хангах замаар хүчтэй нөлөөлөгч, өөрчлөгч хүчин байхад зорино. Мөн энэ төсөл нь хүний эрхийн шинэ ойлголтыг илүү эерэг, бүтээлч байдлаар олон талын оролцогч талуудад танилцуулах боломжийг нээх юм.

Түүнчлэн шүүхийн болон прокурорын шатанд шийдвэрлэгдэж буй сэтгүүлчдийн эсрэг гомдлууд дээр Иргэний болон Улс төрийн эрхийн тухай улсын пакт, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Зөрчлийн тухай хуулиуд хэрхэн ашигдагдаж буй зэрэг хууль, эрх зүйн хүрээний асуудлууд дээр Монголын хуульчдын Холбоо түлхүү ажиллана.

"Глоб Интернэшнл" төвөөс жил болгон бэлтгэн гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний тухай тайлангаар 2017 оны тавдугаар сараас хойших нэг жилийн хугацаанд нийт 140 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах нийт 182 удаагийн сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан хэрэг бүртгэгджээ.

Тайлан бэлтгэж эхэлсэн 2006 оноос хойш тооцвол Монголын сэтгүүлчдийн эрхэд халдсан нийт 701 удаагийн тохиолдлыг бүртгэж авсан ба 2009 оноос хойш энэ тоо тогтмол нэмэгдсээр байна. Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон зөрчлүүдийн бүртгэл бөгөөд үүний цаана мэдэгдээгүй өнгөрсөн олон хэрэг бий гэдгийг санах хэрэгтэй. 

Монголын Хэвлэлийн Зөвлөлийн тухайд, НҮБ-ын Дээд Комиссарын байгууллагаас гаргасан Хүний эрхийн индикаторыг ашиглан Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэхийн зэрэгцээ дотоодын хэмжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрхэн ойлгоэ хүлээж авч буйд мониторинг хийх аж.

GSP+ ГЭЖ ЮУ ВЭ?

Хөнгөлөлтийн Ерөнхий Систем буюу Generalized Scheme of Preferences (GSP) нь Европын холбооноос санаачилсан нэг төрлийн худалдааны хэлэлцээр юм. Энэхүү системийн хүрээнд хөгжиж буй орнууд Европын зах зээлд бараа, түүхий эдээ экспортлохдоо тарифаа тэглүүлэх эсвэл тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх эрх үүсдэг.
Хөнгөлөлтийн ерөнхий систем нь эмзэг эдийн засагтай орнуудад ядуурлыг бууруулах, засаглалыг сайжруулах, тогтвортой хөгжлийн үйл явцыг дэмжихэд зориулсан Европын Холбооны хөтөлбөр юм.

Л.Ган-Эрдэнэ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
4
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.