Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүмүүсийн амьдралыг үнэнхүү өөрчилж чадсан гайхамшигт 20 кино

"Wonder Woman" киног үзээд мэдэрсэн зүйлээ үгээр илэрхийлэхийн аргагүй байсан, би эмэгтэй хүн болж төрснөөрөө маш их бахархсан."


Яг ямар ямар кино хүмүүсийн бодол сэтгэлд хамгийн ихээр нөлөөлж, амьдралд нь томоохон өөрчлөлтийг авчирч байв?

#1 Crazy Rich Asians (2018)

"Бүх л амьдралынхаа туршид би Ази-Америк гаралтай эмэгтэй болж төрсөндөө хэзээ ч ийм энгийн бас амгалан тайван, сайхныг мэдэрч байгаагүй. Өөрийнхөө угсааны хүмүүсээ тийм сайхан үлгэрийн мэт амьдралаар амьдарч буй тухай гарах инээдэм, уран сайхан, уянгын ийм гайхалтай киног олж үзсэндээ маш баяртай байна. Үнэхээр сэтгэл сэргээм байсан."

#2 UP (2009)

"Нөхөр маань үр тогтоох боломжгүй гэх хэцүү өвчтэйг бид мэдэж, хоёул түүнийг эмчлүүлэх гэж олон жил хичээсэн ч нэг л өдөр бид бууж өгсөн. Харин энэ хүүхэлдэйн киног үзээд бидэнд урам зориг болж зорилго, мөрөөдлөөсөө хэзээ ч няцахгүй байх хэрэгтэйг ойлгуулсан. Бид бууж өгсөн байсан ч дахин эргэж босоод түүнийгээ эмчлүүлэх арга хайсаар өөр нэг улсад очиж амжилттай эмчлүүлээд одоо бид гурвуулаа болсон доо."

#3 Forrest Gump (1994)

"Бага сургуульд байхдаа би үргэлж дээрэлхүү хүүхдүүдийн бай болдог байсан. Бага зэрэг туниа муутай, намхан нэг тиймэрхүү жижигхэн биетэй жаал байсан юм. Тэгээд л тэр байх. Нэг өдөр яг тэдэнтэй эгц нүүр тулж таараад, айхтар зодуулна гэдгээ мэдэх яг тэр агшинд Forrest Gump дээрэлхүү хүүхдүүдээс зугтаахдаа хөлний төмөртэй байсан ч хамаг хурдаараа гүйгээд зугтаадаг хэсэг санаанд ороод, тэгээд би зүгээр л гүйчихсэн, хамаг хурдаараа. Магадгүй яг тэр мөчид зугтаж чадсан минь ганцхан тэр удаагийнх байсан байж болох ч нэг удаа ч болов тэгж өөрийгөө аварч чадсандаа асар их баяртай байсан. Түүнээс хойш би ч маш хурдан гүйгээд алга болчихдог, тэд ч намайг хөөж гүйцдэггүй орхидог болсон доо. "

#4 Dead Poets Society (1989)

"Яг л Нэйл шиг, би өөрөө өөрийнхөө төлөө зүтгэж чаддаггүй байсан. Харин кинон дээр Китинг багш Нэйлтэй ярих үед, тэр яг л надтай яриад байгаа мэт мэдрэгддэг байсан. Надад урам зориг өгч, намайг зоригжуулж, өөрөө өөрийнхөө төлөө зүтгэж байхыг надад заагаад байх шиг л."

#5 Love, Simon (2018)

"Энэ кино надад хүн цаг үргэлж сайн сайхныг мэдрэхгүй байх нь зүгээр, харин үүнийгээ хэрхэн яаж даван туулж байх тухай заасан."

#6 To All the Boys I've Loved Before (2018)

"Бүхий л амьдралынхаа туршид би өөрийн үзэг цаасаар бүтээсэн төсөөллийн ертөнцдөө амьдарсаар ирсэн. Энэ кино надад хүн өөрийнхөө төсөөллийн гайхамшигт ертөнцдөө амьдрах зүгээр гэдгийг ойлгуулсан. Гэхдээ бас заримдаа үзгээ тавиад бодит амьдралд хэсэг ч болов орж үзэх нь сайхан гэдгийг харуулсан."

#7 Wonder Woman (2017)

"Энэ киног үзээд миний мэдэрсэн зүйлийг үгээр илэрхийлэн гаргахын аргагүй гайхамшигтай сайхан байсан. Би эмэгтэй хүн болж төрснөөрөө үнэхээр их бахархсан юм даа."

#8 Interstellar (2014)

"Аав минь хорт хавдраар нас бараад яг нэг жил болж байсан юм. Өдөр хоногийг би арайхийн л өнгөрүүлдэг байж. Харин энэ киног үзсэний дараа миний ухаарч ойлгосон зүйл юу гэвэл, таны гэр бүл, хайртай хүн чинь хэдий бие махбодоороо тантай хамт байж чадахгүй байлаа ч тэд үргэлж таны зүрх сэтгэлд хамт байдаг."

#9 Hugo (2011)

"Кинон дээр гардаг тэр нэг хэсэг бодолд минь асар тод үлдсэн юм. "Хэрэв энэ дэлхий нэг том бүхэл машин механизм юм бол би илүү хэсэг байж таарахгүй, би заавал нэг газар ямар нэгэн төхөөрөмжийг хөдөлгөх хүч байж таараа."

#10 500 Days of Summer (2009)

"Ихэнх хүмүүс энэ киног инээдмийн бас хайр дурлалын драма гэж боддог. Гэхдээ тийм биш. Залуу тэр нэгэн бүсгүйг өөрийнхөө жинхэнэ хайр, амьдралынхаа хань гэдэгт бүрэн итгэсэн, ганцхан тэр эмэгтэйтэй л өөрийнхөө ирээдүйг төсөөлдөг түүнийг ч бас өөрийг нь тэгж бодож, итгэдэг өөрт нь хайртай гэж боддог байсан ч бүх зүйл яг эсрэгээрээ өрнөх тухай гарах юм."

#11 Harry Potter series (2001)

"Энэ кино намайг сэтгэлийн шаналал болон баяр хөөрөөр дүүрсэн ид шидийн ертөнцөд аваачиж, бодит ертөнцөд өөрийгөө олоход минь тусалсан."

#12 Eternal Sunshine of the Spotless Mind (2004)

"Энэ кино надад хайр дурлал, үерхэл гэдэг үргэлж үлгэр домог мэт сайн сайхан, аз жаргалтай байддаггүй гэдгийг ойлгуулсан. Сайн муу үргэлж хосолж байдгийн адилаар бидний харилцаанд ч бас үргэлж сайн муу нь энэ тэнцүү байж байж амттай болдог тухай харуулна."

#13 The Perks of Being a Wallflower (2012)

"Хүүхэд насны сэтгэлийн шархнаас болоод би олон жил сэтгэл гутралын өвчтэй байсан. Яг л Чарли шиг. Харин түүнийг найзуудынхаа тусламжтайгаар хэрхэн өвчинтэйгээ тэмцэж, өөрийгөө эдгээж байгааг хараад надад урам зориг болж өгсөн юм. Би яагаад чадахгүй гэж?"

#14 Jackie (2016)

"Уй гашуу, гунигийн тухай тун онцгой байдлаар харуулсан гайхамшигтай бүтээл. Би амьдралынхаа маш хар бараан хэцүү үед энэ киног олж үзсэн юм. Бууж өгөлгүйгээр цааш тэмцээд амьдрах хэрэгтэйг надад ойлгуулсан юм даа."

#15 Lady Bird (2017)

Би дунд сургуульд байхдаа өөрийгөө илэрхийлэхдээ тун тааруу, бусдад бараг үг хэлж чаддаггүй, өөрийнхөө юу мэдэрч, юу хүсэж байгаагаа сайн хэлж чаддаггүй байсан юм. Харин энэ кино миний өмнөөс яриад өгөх шиг л болсон. Надад үнэхээр урам зориг өгсөн. 

#16 The Martian (2016)

"Энэ киног би яг эмээгээ хорт хавдартай гэдгийг мэдсэний дараа үзсэн юм. Сэтгэлийг минь үнэхээр аргадаж чадсан. Хүн амьдралдаа байгаа жижиг зүйлд ч хүртэл хэчнээн талархах хэрэгтэй ойлгуулсан. Эмээгийнхээ үлдсэн багахан ч болов хугацааг хамгаас аз жаргалтай хамт өнгөрүүлэхэд минь маш их тусалсан."

#17 Inside Out (2015)

"Жаргалтай, баяр хөөртэй сайхан байсан ч, уй гашууд автсан, гуниж гутарсан байсан ч би би хэвээрээ л байх болно. Хүний амьдралд жаргал бас гуниг энэ тэнцүү хосолж байж сайхан амьдрал бүрддэг гэдгийг ойлгуулсан."

#18 The Cove (2009)

"Би уйлсан, би уурласан, сэтгэлээр унасан бас итгэл найдвараа бараг бүрэн алдсан. Цагаан хоолтон болоход минь энэ кино надад хамгийн том нөлөө болж өгсөн. Хүмүүс бид амьтдад хэчнээн хахир хатуу ханддаг, яаж амьтдыг зовоодог тухай тун сайн өгүүлсэн кино."

#19 Spirited Away (2001)

"Миний үзэж байсан хамгийн үзэсгэлэнтэй бас гайхамшигтай уран бүтээл. Энэ анимийг үзсэнээс хойш би Японы хүүхэлдэйн кинонууд болох анимуудад үнэхээр хайртай болсон. Бүр их сургуульдаа Япон хэлний ангид орж хэлийг нь сураад түүх соёл гээд бүх зүйлийг нь судлах сонирхолтой болсон гээч."

#20 Gravity (2013)

"Энэ киног үзэх үед би сэтгэл гутралын өвчинтэй байсан юм. Үзэж дуусаад би шууд л сэтгэл судлаачид өөрийгөө үзүүлж, эмчлүүлэхээр явсан юм. Би тэнд очоод маш их уйлсан."

Эх сурвалж: buzzfeed
Л.Ган-Эрдэнэ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.01 66.181.160.34

ene kinonuudig haanas mongloor uzeh bolomjtoi ve ?

0 Хариулах