Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

OMG: Арабын ЦАРАЙЛАГ ХАНХҮҮ Фаззагийн тухай 5 баримт

Сүүлийн өдрүүдэд түүний Монголд аялж байгаа тухай зураг, постууд сошиал ертөнцөд анхаарал татаж байна.


Сүүлийн өдрүүд Арабын ханхүү Фаззагийн Монголд аялж байгаа тухай зураг, постууд сошиал ертөнцөд анхаарал татаж байна. Зөвхөн энэ аяллаараа төдийгүй өндөр боловсролтой, царайлаг ханхүү хэдийнэ дэлхий дахинаа танигдсан бөгөөд сая, сая шүтэн бишрэгчтэй билээ. Түүний тухай сонирхолтой 5 баримтыг одоо хуваалцъя. Та инстаграм хаягийг нь сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу.

Хүлээгээрэй, ингэхэд Арабын Нэгдсэн Эмиратын ханхүү түүний бүтэн нэрийг Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум гэдэг. Олон нийтийн сүлжээнд Fazza нэрээр танигдсан бөгөөд шүлэг уран бүтээл туурвин хэвлүүлэхдээ энэ нэрийг ашигладаг аж.

1. ФАЗЗА БОЛОВСРОЛЫГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛДЭГ

Хамдан бин Мохаммед Аль Мактум нь Дубайд дунд сургууль дүүргэж улмаар Дубайн Засаглалын сургуулийг төгсчээ. Мөн Их Британид ханхүү Уиллям нарын язгууртнуудын суралцдаг Sandhurst академид сурч, дараа нь Лондонгийн эдийн засгийн сургуулийг төгссөн бөгөөд энд тэрбээр сахилга бат, тууштай хөдөлмөр, багийн ажиллагаа, нөхөрлөл гээд олон зүйлд суралцсан тухайгаа Vision сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Мөн “Боловсрол гэдэг амьдралын хамгийн чухал зүйл хийгээд Дубай, Их Британид суралцсан нь дэлхий ертөнцийг нээж таних өнцгийг минь тэлсэн” гэжээ.

2. ХАМДАН БИН МОХАММЕД АЛЬ МАКТУМ 10 ЖИЛИЙН ӨМНӨ УГСАА ЗАЛГАМЖЛАХ ХАНХҮҮГЭЭР ӨРГӨМЖЛӨГДСӨН

Тэрбээр 2008 оны хоёрдугаар сард угсаа залгамжлах Ханхүүгээр өргөмжлөгдөж Хамдан бин Мохаммед их сургуулийн Ерөнхийлөгчөөр томилогджээ. Түүнчлэн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих сан болон Дубайн спортын зөвлөл, аутизмын төвийн тэргүүн зэрэг албыг хашдаг. Мөн өөрийн нэрэмжит Гэрэл зургийн шагналыг олгодог (шагналын сан нь 120 мянган доллар) бөгөөд тэрбээр нийгмийн идэвх асар өндөртэй, тэр хэрээр нэр хүндтэй залуу удирдагч юм.

3. ФАЗЗА СПОРТОД ДУРТАЙ, АВЬЯАСЛАГ ТАМИРЧИН

Фазза морь, тэмээ унах хоббитойн дээр уралдааны машин ч бас жолооддог. Ер нь түүнд хичээллэдэггүй спорт байхгүй гэж болно. Усанд сэлэх, шумбах, сноубоардоор гулгах, гүйх, теннис тоглох гэхчлэн аль ч төрөлд авьяастай. Мөн 41 орны 227 унаач оролцсон 160 км-ийн бартаат уралдаанд түрүүлж байсан нь түүний хэр чадвартайг илтгэнэ.

4. ТЭР БОЛ СОШИАЛ ОД

Түүний сошиал хуудсууд сая сая хэрэглэгчдийг дагуулдаг. Инстаграм хуудсыг нь л гэхэд 6,5 сая хүн дагадаг бөгөөд Snapchat-ийн топ-100 хэрэглэгчийн нэгд тэр багтдаг. Гэрэл зурагт хоббитой түүний Инстаграм 2000 орчим зурагтай бол Твиттер, Snapchat-аар дагагчиддаа хувийн, албаны гээд тал бүрийн мэдээллээ хуваалцдаг.

5. ФАЗЗА БАС АВЬЯАСЛАГ НАЙРАГЧ

Фазза гэх түүний уран бүтээлийн нэр нь Арабын домогт хөлөг баатрын нэр юм. Тэрбээр аав, ээждээ төдийгүй талийгч ахдаа зориулж шүлэг, бүтээл туурвиж эхэлсэн бөгөөд эх оронч, уянгын романтик шүлгүүдээрээ алдартай. Фазза яруу найргаар уншигчийн зүрх, сэтгэлд хүрч, тэдэнд итгэл найдвар, эдгэрэл тайтгарал авчрахыг хүсдэг тухайгаа ярьж байсан удаатай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
23
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.