Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эх хүн болно гэдэг ямар байдгийг амьтдын зургаар жиших нь

Эх хүн байх, ээж байх нь яг ямар байдаг, юу туулдгийг амьтдын сонирхолтой жишээ зургуудаар илэрхийлэв.


Нэг мууранд эхээ алдсан найман бөөдийг үрчлүүлжээ. Гэтэл бяцхан бөөдийнүүд муурнаас ч, сүүний савнаасаа ч сүү уухгүй байж. Харин муужгайнууд ирж эхээсээ хооллох үед бөөдийнүүд хамт хооллож эхэлсэн байна. Ийнхүү тэр нэгэн "өөр ээж" бяцхан бөөдийнүүдийг өлсөж үхэхийн даваан дээр байхад нь аварсан тохиолдол байдаг аж.

Эх хүн байх, ээж байна гэдгийг зовлон жаргал, яг юуг туулж, юу мэдэрдгийг амьтдын өхөөрдөм, хөгжилтэй бас сонирхолтой жишээнүүдээр ирэлхийлснийг та доош гүйлгээд үзээрэй.

#Ээж байх гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

#Ганцхан хүүхдүүдээ унтсан үед л унтах цаг олдоно.

#Хэдий та үнэхээр их ядарсан байсан ч...

#Бүр үнэхээр, үнэхээр их ядарч байсан ч шүү.

#Ээж болох гэдэг нь ажилд орно гэсэн үг. Гэхдээ танд ямар ч амралтын өдөр, цаг гэж байхгүй.

#Та үргэлж хүүхдийнхээ арыг харж, хамгаалж тэдний төлөө юуг ч хийхэд бэлэн байна.

#Бүх зүйл дээр үр хүүхдэдээ анхны алхмаа хийхэд нь тусална.

#Сахилга батыг зааж сургана.

#Мөн өөрөө өөрийгөө бусдаас хэрхэн хамгаалах тухай ч бас.

#Эхийн сэтгэл бол хэзээ ч дуусч дундрашгүй хайрын булаг.

#Ээжийн хайранд хил хязгаар гэж үгүй.

#Хэмжээ ч үгүй.

#Магадгүй танд заримдаа үр хүүхдээ бусдаас хэт хамгаалж, тусгаарлах үе ч тохиолдоно.

#Гэхдээ энэ нь мэдээж та түүндээ зүгээр л хязгааргүй их хайртай болохоороо л.

#Анхаарал халамжаар хэзээ ч дутаахгүй.

#Хэдий таны хүүхэд хэчнээн том бас мяраалаг байсан ч.

#Эсвэл өөдөсхөн жижиг, өөр ямар ч байсан хамаагүй.

#Тэд ганцхан таны тэврээс л энэ дэлхийн хамгийн сайхан бас дулаахныг олж мэдэрнэ.

#Ээж байна гэдэг үнэхээр амар хэрэг биш. Үнэхээр биш шүү, үнэхээр.

#Гэсэн хэдий ч та тэдэндээ цаг зав, бие сэтгэл, хайр гээд өөрт байгаа бүхий л зүйлсээ хэзээд, хаана ч харамгүй зориулах болно.

#Мөн та хэзээ нэг өдөр энэ бүх хайраа хүүхдүүдээсээ эргүүлэн авах болно.

#Хүүхэд бүр тань шиг ээжтэй байг. heart

Л.Ган-Эрдэнэ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
18 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
19 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.