Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Их сургуульд ороод уулзаж учирдаг 19 төрлийн оюутан

Та гарцаагүй таарна.


Би ч бас оюутан амьдралыг туулаад гарч ирсэн хүний хувьд та бүхэнд оюутан болоод баталгаатай тааралдах 17 төрлийн хүний тухай бяцхан мэдээлэл өгье. Оюутан байна гэдэг ч сайхан шүү!

1. Ирээдүйд “будаа болгож мэдэх” гоц ухаантан шиг харагддаг нэгэн.

Та сонгосон хичээлүүддээ ганц хоёр удаа л суугаад үз. Тэр бол бүх дэвтэр, номоо тодруулагчаар тэмдэглэж, маш сайн төлөвлөж, бүх зүйлийг цэг, таслалтай нь бичиж авдаг хүүхэд. Ангийн гавал толгойтон ч гэж нэрлэж болох юм. Ямар нэг мэдэхгүй юм гарвал ирээдүйд түүнээс асууна гээд хүн болгон л дор бүрнээ түүнд сайн хандахыг хичээдэг гээд л бодчих. Эхлээд танд утгагүй санагдаж магадгүй л дээ. Гэхдээ дараа нь та үнэхээр мэдэхгүй зүйлтэй нүүр тулах юм бол, надад итгээрэй, хариулт нь түүнд байгаа. 

2. Байгаль, амьтдын эрхийг хамгаалан, хайрлагч.

Энэ бол нэг талаараа тун янзтай оюутан. Тэр байгаль дэлхийг хайрладаг, хүний эрхийг дээдэлдэг, тэгш эрхийн төлөө ч үгээ хэлдэг. Та энд тэнд болдог жагсаал цуглаан дээр түүнийг олон харж мэднэ. Бас гэртээ нэг муур тэжээдэг гэж би баттай хэлнэ. Хогоо хаяхгүй байхыг, тамхи татахгүй, зүлгэн дээр гишгэхгүй байхыг ч тэд уриална. Мэдээж хэн нэгэн хүүхдийг гоочлох юм бол тэд бас л дуугүй байх даа. Янзтай шүү. 

3. Цус сорогч байж мэдэхээр төрлийн хүн.

Үнэндээ энэ бол таны эсвэл таны эсрэг салбарт суралцаж буй хүүхэд. Ихэвчлэн ШУТИС-ийн зарим салбар, СЭЗИС, Анагаах дээр тааралдана. Яагаад цус сорогч төрлийн хүн бэ гэж үү? Учир нь тэд хичээлээ хийгээд шөнөжин сууж, нүд нь час улаан болоод явж байдаг болохоор! Эмч, инженер, санхүүч, программист зэрэг мэргэжлүүдэд суралцах ямар хэцүү гэж бодож байна. Хөөрхий дөө... 

4. Үзэсгэлэн гоо, дүр төрхөөрөө нам цохигч.

Анги болгонд охид хөвгүүдийн харцыг булаасан хөөрхөн охид, хөвгүүд байдаг. Өөр салбар сургуулийн хүүхдүүд ч танай хичээл дээр явж байж магадгүй. Гэхдээ тэд ихэнхдээ жаахан сонин ааштай эсвэл аль хэдийн найз залуу/охинтой болсон байдаг л даа. Эсвэл хөөрхөн хоёр оюутан хоорондоо үерхэж таарна. 

5.“Күүл” нэгэн.

Сапирсан кэт, савхи, зэвүүн хэлбэртэй шил, гитар, шивээс, бариу өмд, өвөрмөц даашинз, тэмдэглэлийн дэвтэр, зургийн дэвтэр, шүлэг, ээмэг зүүлт, чихэвч, амьд хөгжим, нууцлаг сэтгэл татам төрх... Ер нь л санаанд бууж байна уу?  

6. Хүн болгоны чимээгүй болгохыг хүсдэг хэт идэвхтэй оюутан.

Бурхны нэрээр андгайлъя, та заавал таарна. Тэд багшийн зааж, ярьсан зүйлийг өөлж, эсэргүүцэх, маргах аргаа заавал олно. Түүний илтгэл тавих цаг ирэхэд хүүхэд болгон сэтгэлээ чангалдаг. Тэр чанга бас хурдан хэмнэлтэй ярьдаг. Жаахан түрэмгий. Бас үзэл бодолдоо үнэхээр үнэнч бөгөөд та бусадтай нийлээд түүний тухай ярьж явахдаа болгоомжтой байгаарай. Тэд хаанаас ч гараад ирж мэднэ. 

7. Үдэшлэг цэнгээний хатан/хаан. 

Тэд баасан гарагийн хичээлд их гоё ирдэг. Цаанаасаа хөл нь их хөнгөн. Ангийн нийллэг, үдэшлэг гэхээр тэдний нүд сэргэж, бүх зүйлийг гардан зохион байгуулна. тэдэнтэй байхад хөгжилтэй юу гэж үү? Тийм ээ, хааяа үнэхээр хөгжилтэй.

8. Хэрүүл болгоны төвд явж байдаг нэгэн. 

Яагаад гэдгийг мэдэхгүй ч үргэлж хэрүүл шуугиан эхлүүлдэг хүмүүс заавал байдаг. Тэдний хоолойн өнгө, ярьж байгаа зүйл, жаахан сөрөг хандлага зэрэг нь ихэнх хүмүүст таалагддаггүй. Гэхдээ л та хамт сурах хэрэгтэй болдог. Хааяахан хэрүүл шуугианыг гэрчлэх боломж танд олдоно оо. Ихэвчлэн ямар нэгэн юм зохион байгуулах болоход тэдний үе эхэлдэг.

9. Үргэлж хоцордог, бие даалтаа хураалгадаггүй, багш нарт зэмлүүлж явдаг нэгэн.

Ер нь бол сайхан гарууд. Тэдэнд санаа зовох зүйл байдаггүй мэт танд санагдана. Хичээл дээр унтана, утсаараа оролдоно, хааяа бүр үзэгдэх ч үгүй алга болно. Багш нар ийм хүүхдүүдийн нэрийг хамгийн хурдан тогтоодог. Тэгээд тэр хүүхдээс эхэлж яриад, цаашлаад ангиар чинь зэмлэнэ дээ. 

10. Арван жилд байхад чинь нэг сургуульд байсан хүн.

Энэ бол зоолттой. Та гарцаагүй 10 жилд мэддэг байсан хэн нэгэнтэй их сургуульд таарах л болно. Тэгээд дараа нь байн байн таарч эхэлнэ. Эелдгээр мэндлэн зөрөх, эсвэл ярьдаг ч үгүй байсан нөгөө ангийн хүүхэд чинь бүр сэргэлэн цовоо болоод өөртэй чинь халуун яриа өрнүүлж ч мэднэ.

11. Оюутны зөвлөл, удирдах шатанд л байж баймаар хүн.

Хөвгүүд нь ерөнхийдөө хослол өмсдөг. Бас нөгөө алдарт гартаа барьж явдаг цүнхтэй. Охидын хувьд бол ямар ч байж болох ч ихэнхдээ цагаан цамц ч юм уу жаахан оффис хувцаслалттай. Тэд дандаа л завгүй явж байдаг гэдэгтэй маргах хэрэггүй. 

12. Нэг нэгнээсээ өөр хэнтэй ч ярьдаггүй бүлэг.

Тэд оюутан болоод л сайн найзууд болчихсон байдаг. Тэгээд байнга л хамтдаа байж, өөр хүмүүстэй ер нь л бол ярихгүй. Зарим нь 10 жилээсээ мэддэг байсан хүмүүс юм байна гэж бодох ч ихэнхдээ үгүй байдаг. Тэд ангийн нэг талын ширээг эзэгнэдэг бөгөөд тэнд нь өөр хүн сууна гэдэг боломжгүй мэт.

13. Багшийн сайн найз.

Энэ төрлийн оюутнууд багштайгаа маш нарийн нандин холбоо тогтоож чадсан байдаг. Тэд идэвхтэй байдлаараа эсвэл юу ч хийдэггүй байсан ч гэсэн зан аашаараа багш нарын дуртай оюутан болдог. 

14. Дөрвөн жил хамт сураад төгссөн мөртлөө нэрийг нь байтугай байдаг үгүйг нь ч мэдэхгүй оюутан.

Та тэдний нэрийг хэзээ ч тогтоохгүй. Төгсөж яваад ч дараа нь санахгүй. Зүс таних ч хэзээ ч санаанд бууж, нэр нь цээжлэгддэггүй хүн гэж байдаг даа? Энэ чинь хэн билээ гэж бодох мөч хэд хэд гарч ирнэ ээ.

15. Зөвхөн дүн гарахад л ангидаа үзэгддэг нэгэн.

Тэд хичээлийн турш дуугүй эсвэл ирэхгүй байсан мөртлөө дүндээ их санаа тавьдаг. Ихэнх багш нар мэдээж түүний дүнг байгаагаар нь л тавьж таараа. 

16. Багштай хэрэлдэх зориг зүрхтэй оюутан.

Ийм хүүхдүүд бий. Тэд багшийн өөдөөс ана мана үзэлцэж тарна. Заримдаа ангийн хаалга савж гарч явах тохиолдол ч бий. Бусад хүүхдүүд шоконд ороод үлдэнэ гэж мэд.

17. Дажгүй хүүхдүүд.

Тэд яг ч таны найзууд биш. Гэхдээ л харьцахад тун боломжийн зан ааштай. Хааяа хамт суух ч юм уу хичээлэ эхийхэд боломжийн. Тэд үнэхээр таны сайн найз биш байлаа ч сайхан харилцаа тогтоож, дотно байх боломжтой хүүхдүүд.

18. Дурлалын шувуухайнууд.

Танай ангид эсвэл таны суудаг хичээлүүд дээр хосууд байж л таараа. Эсвэл та өөрөө хайр дурлал, шохоорхолтой учрах болно. Оюутны дөрвөн жилд ийм зүйлийг мэдрэхгүй өнгөрнө гэдэг бас л боломжгүй шахам зүйл шүү.

19. Таны бүтэлгүй найз.

Их сургуулиас олж авах өөр нэг үнэт эрдэнэ гэвэл нөхөрлөл юм. Та оюутан ангиасаа галзуу, бүтэлгүй, өөрийн нэгэн тал мэт найзуудыгаа олж авах болно. Яагаад ч юм та нар нэг нэгнээ олсон л байдаг. Жинхэнэ нөхөрлөл оюутан цаг үед ирдэг гэх үг ч худлаа биш шүү. Оюутан нас сайхаан!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.