Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бусдын сайхан сэтгэлд найдан АНУ-аар ролликтой, ямар ч мөнгөгүй аялж буй эмэгтэй

Түүний зорилго гайхалтай.


Ганцаараа аялна гэдэг олон хүний хувьд маш аюултай сонсогддог зүйл. Ганцаараа хотын төвөөс Зайсан руу явахад хүртэл айдаг зарим хүмүүсийн хувьд ганцаараа, тэгээд бүр ямар ч мөнгөгүй, дээрээс нь ролликтой аялна гэдэг аймшигтай сонсогдож байж мэдэх юм. 

Хонг-Конгоос гаралтай 23 настай бүсгүй Янис Хо АНУ-аар ролликтой аялал эхлүүлсэн байна. Тэр 15 настайдаа Шинэ Зеландад зочилсноос хойш л аялах сонирхолтой болсон гэж хэлж болно.

2016 онд "The Bladress Scholarship" гэх төслийг санаачилсан бөгөөд One Girl Can хөдөлгөөний нэгэн хэсэг юм.

Одоо тэр Майамигаас Лос Анжелес хүртэл нийт 6,000 бээр буюу 9700 орчим км газар ролликтой аялан хандив цуглуулж, Кени улсын охидод боловсрол олгох хөтөлбөрт бүгдийг нь хандивлах юм.

"Миний энэхүү аялал дэлхий даяар амьдарч байгаа охидыг урамшуулж, зориг өгөх зорилготой. Бүх хандивын мөнгө One Girl Can хөдөлгөөнд хандивлагдаж, Кени улсад суралцаж буй бага дунд насны охидын боловсролд хөрөнгө оруулах болно" хэмээн тэр мөнгө босгох аян дээрээ бичжээ.

"Миний даалгавар бол дэлхий дээр амьдарч буй сайхан сэтгэлтэй хүмүүсийг бусдад харуулах. Би өдөр болгон ямар ч төлөвлөгөөгүйгээр зөвхөн хүмүүсийн сайхан сэтгэлд найдан явж байна. Өдөр болгон миний таарч буй хүмүүс надад гэр бүл шиг минь санагдаж байна."

Гол нь тэр хоол хүнс, ус, хоргодох газаргүй аялж яваа бөгөөд хүмүүс түүнд сайхан сэтгэлээр тусалж, дэмжсээр байгаа аж. Түүний цуглуулж буй хандив бараг л 20,000 ам.доллар хүрэх шахаад байна. Тэр уг аяллаараа хүүхдүүдэд зориулан 60,000 ам.доллар цуглуулна хэмээн найдаж байгаа аж.

Хүмүүс түүнд тусалсаар л байна. Одоо түүнд 2500 орчим км зам үлдээд байна.

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
45
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.