Хайх зүйлээ бичнэ үү

“Өөрийн бие эрүүл байна гэдэг хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй маш том хариуцлага” гэж Г.Дэнзэн хэлсэн нь бидний ярилцлагын дараа ой тойнд үлдсэн хамгийн чухал үгсийн нэг байв. Өглөө бүр эртлэн босч хүү, охин хоёртоо өглөөний цайг нь бэлдэхдээ, өөрөө идэх хоолондоо үргэлж анхаарал хандуулахдаа, алхаад хүрчих газар машинаа үл унахдаа, долоо хоногийн гурван өдөр фитнесст явж, амралтын өдрүүдээр агаарт гарч алхах зуршлаа тэр зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийдэггүй, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж “Herbalife Nutrition” компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэн үздэг аж.

***

Дэлхийн 95 улсад үйл ажиллагаагаа явуулдаг, 4.4 тэрбум ам долларын хөрөнгөтэй “Herbalife Nutrition” компани, Г.Дэнзэн хоёр нэг жил “мэндэлж”, одоо хоёул 38 настай. Харин Г.Дэнзэн хорин хэдэн настай, 128 кг жинтэй байхдаа анх “Herbalife Nutrition”-ий тухай найзаасаа сонсож байжээ. “Тэр үед бизнесийн салбарт ажилладаг, завгүй гээд тааралдсанаа иддэг, шөнө оройгүй ажилладаг, эрүүл хооллолт, эрүүл амьдрах тухай анхан шатны мэдлэггүй нөхөр явлаа. Ерөнхийдөө тарган, гэхдээ тэрийгээ сүртэй чухалд тооцож, анзаардаг ч үгүй байсан санагдана. Харин хандлага маань их өөрчлөгдөж байсныг анзаарсан. Амархан бухимдуу, стресс ихтэй, ер нь аливаа юманд түүртээд байдаг болсон байсан. Юунаас болоод, яагаад ийм болчихов оо гэж удаан бодоод хариуг нь олдоггүй. Тэгээд нэг өдөр толинд өөрийгөө хараад “Дэнзээн чи чинь тарган байна шүү дээ” гэж хэлсэн”.

Асуудлынхаа шалтгааныг олсон ч шийдлээ хараахан зөв ололгүй явахдаа тэр олон юм туршиж үзжээ. Фитнесст явж, биеийн тамираар хичээллээд ч олигтой үр дүн үзүүлсэнгүй. Учир нь хэдий дасгал хөдөлгөөн идэвхтэй хийлээ ч бэлтгэлийн заалнаас гараад гэртээ очихдоо нөгөө л өөх тостой хоолоо идээд байвал үр дүн яахин гарах билээ. Хоолоо зөв зохицуулахгүйгээр турах, эрүүл байх тухай бодоод ч хэрэггүй. Яг энэ үед найз нь түүнд “Herbalife Nutrition”-ийн бүтээгдэхүүнээс хэрэглэхийг зөвлөжээ.

“Найз маань “Herbalife”-ийн тухай анх хэлэхэд би ерөөсөө нааштай хүлээж аваагүй. Харин ч бүр дуртай чанасан мах, цуйвангаас минь салгах нь уу гэж тоглоом шоглоомоор загнаж байсан. Гэтэл найз маань надаас “Чи өөрийн иддэг хоолныхоо тухай хэр ихийг мэдэх вэ, юу юу нь чамд тустай, юу нь хор болдогийг ялгадаг уу?” гэж асуусан. Үнэндээ би энэ асуултанд хариулж чадаагүй. Тэгэхэд залуу байсныг ч хэлэх үү, ёстой жинхэнэ идэх л гэж иддэг байснаас эрүүл мэндэд минь яаж нөлөөлдөг тухай боддог ч үгүй байсан. Тэгээд л “За дүүрсэн хэрэг, ямар ч байсан үзээд алдъя” гээд найзынхаа зөвлөгөөгөөр “Herbalife Nutrition”-ийн бүтээгдэхүүн хэрэглэж эхлэсэн. Тэгэхэд Формула 1 Коктейль хэрэглэдэг байлаа. Би няхуур хүн болохоор санал болгосон бүх бүтээгдэхүүнийх нь тухай интернэтээр давхар хайлт хийж, цаад учир, найрлага, нөлөөнийх нь талаар судалдаг байлаа. Энэ зууртаа эрүүл мэндийн суурь ойлголтууд их авсан шүү”.

Г.Дэнзэн 11 сарын турш тасралтгүй “Herbalife Nutrition”-ийн бүтээгдэхүүн хэрэглэжээ. Ингэхдээ хүн эрүүл байхын тулд дархлаагаа сайн хамгаалж, бодисын солилцоогоо хэвийн түвшинд барьж, хоолоо зөв зохицуулахын чухлыг маш сайн ойлгож авчээ. Дээрх гурвын хэм алдагдахад хүний махбодь таагүйрхэж эхэлдэг бөгөөд үүнийг дагаад сэтгэл санаанд ч нөлөөлдөг аж. Ингээд анх Формула 1 коктейль хэрэглэж эхэлснээсээ жилийн дараа жин дээр зогсож үзэхэд тэр 36 кг жин хаясан, эрүүл хооллодог, эрүүл мэнддээ анхаардаг, сэтгэл санаа нь ч тогтуун, ажлын эрч хүчтэй, амьдралд хайртай Г.Дэнзэнг “олж авчээ”. “Тэр бол миний хувьд ялалтын баяр байлаа. Бодитоор үр дүн гарахыг харах сайхан мэдрэмж шүү дээ. Тэгээд би өөртэйгөө ижил бүтээгдэхүүн хэрэглэж үр дүн гарсан хүмүүсийн түүхүүд, зөвлөгөөг олж уншаад их баярласан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Herbalife Nutrition”-ийн бүтээгдэхүүнийг тасралтгүй хэрэглэж байна даа”.

Г.Дэнзэн үзсэн дуулснаа бусадтай хуваалцах дуртай нэгэн аж. Анх өөрийн эрүүл мэнддээ анхаарч хэрэглэгч нь байсан бол өдгөө “Herbalife Nutrition” компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч болтлоо өсчээ. Үүнийгээ тэр өөрийн бие дээр эрүүл явахын сайхныг мэдэрсэн итгэл үнэмшил гэж тайлбарладаг. Одоо тэр яг л анх найз нь өөрт нь зөвлөж, эрүүл мэндийг нь аварсан шиг эрүүл зөв амьдралын хэв маягийг эрэлхийлсэн мянга мянган монголчуудад туслахаар ажиллаж байна.

***

Тэр энгэртээ гурван навч дүрсэлсэн тэмдэг зүүжээ. Энэ бол “Herbalife”-ийн үндсэн зорилго, үнэт зүйл ба хамааралтай нийгэмшлийн байдлыг бэлгэддэг. “Хүмүүс эхлээд “Herbalife”-ийг сонгохдоо ихэвчлэн жингээ хасах гэсэн түгээмэл шалтгаантай ирдэг бол үнэ цэнэ, зорилгыг нь ойлгоод ирэхээрээ эрүүл байх, зөв амьдралын хэв маягт дурладаг. Эрүүл байна гэдэг зөвхөн бие махбодийн асуудал биш, хамгийн гол нь сэтгэл зүй, хандлага нь эрүүл болох, тэгснээрээ амьдралдаа сэтгэл хангалуун байх тухай ойлголт юм. Тийм учраас амьдралд хайртай хүмүүс биднийг сонгож, эрүүл амьдралын мөн чанарыг ойлгож авдаг” хэмээн Г.Дэнзэн ярив. Тэр сүүлийн 10 жил тасралтгүй “Herbalife”-ийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа ч дуртай амттан, идэхийг хүсдэг зүйлсээ бас тас хориогүй. Хэрэв бие чинь бүхэлдээ эрүүл бол юуг ч зөв зохистойгоор хэрэглэхэд асуудал байхгүй. Гагцхүү хэдийд юу идэж болох, болохгүй вэ гэдгээ мэддэг байх нь чухал. “Хүмүүс хоолны дэглэм барилаа гээд хамаг л дуртай зүйлээ хорьчихдог. Гэтэл хүн дургүй зүйлээ идэхэд шүлс ялгардаггүй. Шүлс бол хоолыг задлахад маш их нөлөөтэй эд шүү дээ. Хэдий илчлэг багатай байсан ч дургүй хоолоо идэж байвал тэр нь тухайн хүний биед наалдацгүй гэсэн үг. Тэгэхээр аль болох өөрийнхөө дуртай хоолоо өдрийн цагаар, харин унтахаасаа өмнө гурван цагийн дотор юм идэхгүй байх нь зүгээр. Миний анзаарсан, өөр дээрээ баталгаажуулсан бас нэг зүйл бол хүн дуртай юмаасаа татгалзахаар сэтгэлзүйн хувьд хямардаг. Тэгээд эргээд нөгөө барьж байгаа дэглэмээсээ баяр баяслыг авч чаддаггүй” гэв.

“Herbalife” түүнд олон зүйл өгчээ. Эрүүл байх, зөв амьдралын хэв маягтай болохоос гадна амьдралд хайртай, аль болох бүхнийг эерэгээр харах хандлага өгсөн гэдгийг тэр хэлэх дуртай. Тиймдээ ч 2011 онд “Herbalife Nutrition” компанийн Монгол дахь салбар нээгдэхээр болж, түүнийг суурин төлөөлөгчөөр ажиллах уу гэдэг санал тавихад огтхон ч эргэлзэлгүйгээр хүлээж авсан аж. Манай компани Монголд анх 2011 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх хүмүүсийн дунд “Herbalife” бол тураах бүтээгдэхүүн зардаг сүлжээний компани гэсэн буруу ойлголт байсан. Албан ёсны салбар байхгүй, янз янзын хүмүүс хувиараа оруулж ирэхдээ хүмүүст зөв буруу ойлголт төрүүлсэн, дээр нь манайд сайн муу баахан сүлжээнүүд орж ирсэн цагтай давхацсан болохоор тэр байх. Гэтэл бидний үнэ цэнэ, үнэт зүйл өөр. Гэхдээ бодит үр дүнтэй хэн ч маргаж чаддагүй учраас тэр буруу ойлголт дорхноо үгүй болж байна. Herbalife Nutrition” бол хүнсний шим тэжээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, бизнесийнхээ түгээлтэнд олон үет маркетингийн шатлалыг хэрэглэдэг шууд худалдааны компани. Тэрнээс биш зүгээр нэг сүлжээ байсан бол дэлхийн 95 улсад үйл ажиллагаагаа явуулдаг, өдий хэмжээний том компани болж чадахгүй шүү дээ. Брэндийн элч төлөөлөгч нь дэлхийн алдарт хөлбөмбөгчин Криштиано Рональдо. Тэр ч гэсэн манай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг сая сая хүний нэг” хэмээн Г.Дэнзэн ярив.

Анх турах гэсэн хүмүүс л “Herbalife”-ийг сонирхдог нийтлэг зүйл байсан бол одоо зөв хооллолтыг зуршил болгож, эрүүл эрч хүчтэй амьдрахыг хүссэн хүмүүс зорьдог болжээ. Зөв, сайн, сайхан зүйлс рүү тэмүүлж, сонирхож, үлгэр жишээ болгохыг хичээдэг нь хүний төрөлх чанар. Жишээ нь, хүүхдүүддээ эрүүл хоол хүнс хэрэглэх, үгүйдээ л эрүүл мэнд, амьдралын зөв хэв маягийн талаар байнга ярьж, болохгүй бол зэмлэхийн оронд аав, ээжүүд өөрөө үлгэр дуурайл болохыг Г.Дэнзэн эрхэмлэдэг. “Би хоёр хүүхдийн аав. Тэднийгээ эрүүл саруул хүн болж төлөвшихийг бүхий л аавын адил хүсдэг. Гэтэл тэд маань нарийн учрыг ойлгохгүй, төвөгшөөх, хэлсэн үгийг хүлээж авахгүй байх нь хэвийн үзэгдэл, ээж аавууд сайн мэднэ дээ. Надад ч гэсэн энэ асуудал тулгардаг. Гэхдээ тэд маань аавыгаа, ээжийгээ хоол хүнсэндээ хэрхэн ханддаг, бие зүс нь яаж харагддаг вэ гэдгийг хараад өөрийн эрхгүй дуурайж, ухамсаргүйгээр дагаж эхэлдэг. Өөрөө хэлдэг бүхнийхээ яг эсрэгийг байнга хийдэг аав байхгүй юмсан гэж л боддог доо” гэж Г.Дэнзэн хэлээд инээв.

***

Түүнийг амралтын өдөр хаанаас ч олж мэднэ. Тэр бол номын хорхойтон, ууланд алхах хоббитой, хөлбөмбөгийн фанат, фитнесст донтогч. Амралтын өдрүүдийг алдахгүй дээрх дуртай зүйлсээ хийгээд явахдаа жаргалтай. Энэ дундаас алхах түүнийг хамгийн жаргалтай болгодог зүйлсийн нэг аж. “Анзаараад байхад сүүлийн үед бидний амьдрал 3 км дотор л эргэлддэг болчихож. Тэр дотроо зорьсон газартаа таксигаар очихдоо яг л үүдэнд нь буух нь элбэг. Дунд нь алхах хугацаа ер гарахгүй. Хүмүүс энэ хэв маягаа эвдэж, хүрэх газартаа ядаж хэдэн минут өмнө очоод, яг үүдэнд нь бус тодорхой ойрхон зайд буугаад аль болох алхаасай гэж хүсдэг” гэж чин сэтгэлээсээ зөвлөв.

Ингэж хэлээд тэр бидний уулзсан “Shangri -La”-ийн “TomNToms”-оос гараад Сөүлийн гудамж буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн 100-д байрлах оффис руугаа алхан одсон билээ. Зөвхөн өөртөө төдийгүй хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байх гэсэндээ тэр биз ээ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
2
6
0
1
1
1
1

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дагва Отгонсайхан 2021.07.04 66.181.178.232

Баярлалаа сайхан сэтгэгдэл2021.07.04 ны 05.45 минутад уншлаа Хербайлафид БИД Хайртай Би хоолоо идээд 6 жил 7 сар идэж байна Дуртай миний Хайртай Ээж 87 настай Өглөөний хоол идээд 5 жил 1сар гаран идэж байна Бид Гэр бүлээрээ иддэг Олон олон хүмүүст туслаад явж баына Танд АМЖИЛТ хүсье

0 Хариулах


Пунсалдулам.м 2021.04.24 172.69.252.145

Бахархууштай байна монгол эрчүүддээ сайн хүргээрэй тэд маань хэнэггүй зангаасаа волж сайхан боломжииг алдаж байдаг шүү дээ амжилт хүсэе

0 Хариулах


Bold 2020.01.04 70.73.232.217

Oros 3 iin Denzen mun baishdee ? Yagaav ene Denzengiin chin aav ni Japan -ii Sumitomo Group ( 住友グループ ) ajildag baisan sanagdaj bna 1996 onii yed . Hedii zavandaa Herbalife ( global nutrition company, a pyramid scheme ) gej yarigddag geel baisan shuu humuusee !

0 Хариулах


Zochin 2019.10.05 66.181.161.110

Shal hudlaa eniig.n idsen humuus eruul mendeeree mash ih hohirso gj bsan emch nar hurtel hereggui zuil gej yaridag

2 Хариулах


zochin 2019.03.14 103.229.122.252

Herb heregleed minii medeh 2 hun hawdar bolson bolgoomjtoi bai

3 Хариулах


Зочин 2019.01.12 202.126.88.32

Unen unen bi ch bas ger buleeree idej hewshmeer l bn daanch bololtsoo muutai bolhoor hetsuu yumaa tanai hamt olond az jargal saihan buhniig huden erooe bi herbalaifad hairtai

0 Хариулах


Monhoo 2019.01.10 66.181.160.2

Bi ywj bolison. Odoo ywah geheer manai aimagt klub bhgui. Gishuun bsanaa sungamaar bn yaj sungah be

0 Хариулах


hero 2019.01.05 122.201.22.40

Nomind ajilladag bsan shuu dee

0 Хариулах


Зочин 2019.07.21 202.126.89.101

Erch huch duuren az jargaltai hool unen goe shu shan buhnii ehlel eruul zow tentswertei hoololt amjilt hisie

0 Хариулах


Зочин 2019.09.03 202.9.42.120

Нас минь залуужиж дууслаа Ямар ч бсн наснаасаа хасаад бга

0