Дулаахан өдрүүд дуусахаас өмнө хосуудын заавал амжуулах 7 зүйлс
Нэг л мэдэхэд салхи сэвэлзэж, нар буцсаар намар боллоо. Цэлмэг тэнгэр, гэрэлт нартай дулаахан өдрүүдэд хосуудын заавал амжиж хийх зүйлсийг UB.LIFE зөвлөж байна.
- Майхантай аялал хийх
Хотоос хол биш зэлүүдхэн газар очоод хоёулхнаа майхантай аялал хийгээрэй. Тэнгэрт түгсэн түм буман оддын доор жижигхэн түүдэг асаагаад хамтдаа суугаарай. Хэн нэг нь гитар тоглож чаддаг бол бүр супер!
- Хотоор дугуйтай зугаалах
Сүүлийн өдрүүдэд замын ачаалал арай л их байгааг анзаарсан байх. Тэгвэл та 2 UBike дугуй унаад хотоор зугаалаарай. Завгүй хотынхоо замыг сүлжээд, салхи татуулан давхих сайхан шүү.
- Тэнгэрээс дээш 3м
Адреналин ялгаруулсан экстрийм аялалд гараарай. Туулын бэлчир дээгүүр нисэж, тэнгэрт дураараа дүүлээрэй. Мөн газрын дарвуулт завь, Туул голоор завьтай аялал, Боб кат бартаат замын болон морин аялал гээд сонирхолтой аяллууд ч явж болно.
- Романтик болзоо
Гоёлын нимгэн даашинзаа өмсөөд кинон дээр гардаг шиг романтик болзоонд яваарай. Хотын үзэмжийг дээрээс нь тольдох терраст тухлан, хөнгөн аялгуунд бие биедээ дахин хайраа илчлээрэй. Эсвэл гэрлэн чимэглэлийн доор болзсон ч болно.
- Энтертайнмент цаг
Хамтдаа Д.Болдын “12 Ертөнц” тоглолт, кино театрт гарч байгаа Холливудын блокбастеруудыг үзэхээр болзоорой.
- Ууланд алхах
Өглөө эртлэн босоод явган аялал хийнгээ Богд ууландаа гарах зайлшгүй хосуудын хийх ёстой зүйл шүү. Эрүүл мэндэд, мөн та хоёрт дотно яриа өрнүүлэхэд хамгийн тохиромжтой цаг болох юм. Ням гарагийн өглөөний романтик болзоонд яваарай.
- Дурсамжаа мөнхөл
"Celebrate Golden Moments” гэрэл зургийн уралдаанд оролцоод түрүүлбэл хосоороо Бали аялна. Шалгуур нь хайрын түүхээ бичээд гэрэл зурагтайгаа илгээнэ. Хайрттайгаа танилцсан эсвэл өөр олон хөгжилтэй түүхээ эргэн нэг санаарай. Уралдаанд оролцон өрсөлдөх нь та 2-т мөн л сонирхолтой дурсамжийг үлдээх болно.
Гэрэл зургийн уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.