Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ӨМӨЗО-ны Хөххотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсэг хуралдав.


Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн IV хуралдаан энэ сарын 29-30-нд Улаанбаатар хотноо амжилттай болов. Хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Ай Лихуа нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.

Тус хуралдаанаар хоёр талын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хилийн боомт, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хуралдааны дүнгээр Протокол байгуулав. Тухайлбал, талууд хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, ӨМӨЗО-ны Хөххотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахад хамтран ажиллах, “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээг 2019 онд хамтран зохион байгуулахаар  тохиролцож, Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас зохион байгуулдаг форум, үзэсгэлэн худалдаанд оролцоход хятадын талаас дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн хоёр талын төмөр зам, авто замын төслүүдийн бүтээн байгуулалтыг урагшлуулах, хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авах арга хэмжээний талаар тохиролцов. Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн дараагийн хуралдаан 2020 онд Хөххотод болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
27
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.