Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гадаадын сургуульд ордог хачирхалтай 10 хичээл

Австралид дунд сургуульд серфингийн хичээлийг оруулсан байдаг.


Есдүгээр сарын 1 болж, сурагч, оюутнууд хичээлдээ орлоо. Дэлхийн ихэнх орны сургуульд ордог хичээл ижил төстэй ч зарим оронд зөвхөн тухайн орны онцлогийг гаргасан тусгай хичээл ордог байна. Израилийн цахим дайны хичээлээс эхлээд Башкирийн зөгий үржүүлэх гээд олон сонирхолтой хичээл биднийг хүлээж байна.

ОХУ: Санхүүгийн мэдлэгийн хичээл

Оросын сургуулиудад санхүүгийн мэдлэг олгох төсөл хэрэгжиж байгаа. Төслийг Дэлхийн банк, Оросын Санхүүгийн яам боловсруулжээ. Энэ хичээлээр хүүхдүүд мөнгө хэрэглэж суран, гэрбүлийнхээ орлого, зарлагыг тооцоолж чаддаг болдог. Гэхдээ хамгийн гол нь санхүүгийн залилангаас хэрхэн сэргийлэхийг заадаг юм.

Армен: Ардын бүжиг

Бүх сургуульд ардын бүжгийн хичээл ордог, сурагчид заавал суух ёстой. Ийм маягаар ардын уламжлал, соёлоо дараа үедээ уламжлуулан үлдээхээр Засгийн газраас шийджээ. Сурагчид бүжгийн гарал үүсэл, түүхийг судлан, бүжиглэж сурна. Хэрэв энэ хичээлийн шалгалтад унавал шууд анги улираадаг хатуу дүрэмтэй.

Их Британи: Ойн хичээл

Англид хүүхдүүдийг багаас нь ойд биеэ авч явахад сургадаг. Сурагчид энэ хичээлээр түүдэг асаах, ямар мөчир түүдэгт тохиромжтой зэрэг олон зүйл заалгадаг байна. Хотын хүүхдэд хэрэг болох эсэх нь тодорхойгүй ч ямар ч англи хүүхэд ойд төөрдөггүй, зүг чигээ олчихдог байна.

Израиль: Цахим дайн

Израилийн сурагчид цахим аюулгүй байдлын хичээлд суудаг. Энэ хичээлээр тэд олон нийтийн сүлжээнд хэрхэн биеэ авч явах, элдэв сэтгэгдэл дундаас аюултайг нь олж, далд утгыг тайлж сурдаг байна.

Башкир: Зөгий үржүүлгэ

Башкирт дэлхийн хамгийн шилдэг зөгийн бал бий. Тэнд зөгийчдыг бага ангиас нь эхлэн бэлддэг. Ихэнх сургууль нь өөрийн гэсэн зөгийн аж ахуйтай. Энэ аж ахуйг сурагчид авч явдаг. Ингэснээр Башкир дэлхийн шилдэг зөгийн аж ахуйтай хэвээр үлдэнэ гэж Засгийн газар найдаж байгаа юм.

Герман: Аз жаргалын хичээл

Германд хэд хэдэн сургуульд аз жаргалын хичээл зааж, туршилт хийж байгаа. Энд хүүхдүүдийг аз жаргалтай байж сурган, зүрх сэтгэлээ сонсож чаддаг болгодог.

Испани: Сэтгэлийн хөдөлгөөний хичээл

Хүүхдүүдийг хүний яриаг сонсож сурган, танихгүй хүнтэй зөв харьцах хичээл ордог. Айдсаа давж, уур хилэнгээ барих, нэг нэгнээ хүндлэхэд энэ хичээл хэрэг болдог байна.

Япон: Байгалийн хичээл

Наран орон бол цахим техникээр дэлхийд тэргүүлсэн орон. Хэт цахимжсан тул хүн байгалийн харилцаа устахад хүрсэн байна гэж Засгийн газраас үзсэн юм. Ингээд Байгалийн хичээлийг сургалтын программд оруулсан. Энэ хичээлээр байгаль дэлхийн тухай судлах биш байгаль, эргэн тойрноо ажиглаж, гоо сайхныг мэдэрч сургах зорилготой. Жилийн эцэст шалгалт авдаг.

Австрали: Серфинг

Австралийн серфингийн тамирчид дэлхийд шилдэг нь. Энэ байраа олон жил хадгалахын тулд Австралид дунд сургуульд серфингийн хичээлийг оруулсан байдаг. Багаасаа л ингэж хичээллэж байхад тэднийг давах орон дэлхийд гарахгүй биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
30
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.