Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Н.ТӨГСЦОГТЫН ЦАГ ИРЖ ЯВНА...

Клаудио Маррерогийн баг 12 раунд тулалдая гэсэн санал тавьжээ.


“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимпийн наадам, Дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “KING TUG” Нямбаярын Төгсцогтын дараагийн тулаан хэзээ болохыг маш олон спорт сонирхогч, боксын хорхойтнууд сураглаж, тулааны товыг тодруулж өгөөч хэмээн манай “Таван цагариг” сонинд хандсан тул АНУ-ын Лос Анжелес хотноо бэлтгэл сургуулилтаа базаадаг Төгсцогттой утсаар холбогдож дараахь тодруулгыг хийлээ.

-Сайн байна уу? Энэ зун хөлбөмбөгийн дэлхийн аварга, Азийн зуны спортын 18 дугаар наадам гээд спортын томоохон үйл явдлууд руу спорт сонирхогчид гол анхаарлаа хандуулж байсан ч маш олон хүн Таны дараагийн тулааны тухай асууж сураглаж байна. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Сайн, сайн байна уу? Яг одоогийн байдлаар ямар нэг тулааны тодорхой тов гараагүй байна. Өнгөрөгч тавдугаар сард хийсэн тулааны үед баруун гарны том үеэндээ гэмтэл авсан. Өмнө нь бас гэмтэлтэй, эдгээгүй байсныг та мэдэж байгаа. Хүчтэй бэлтгэл хийж, цохилт хийх боломжгүй байгаа тул хөнгөн бэлтгэл хийж, гүйж байна.
-Тулааны тов яг тодроогүй гэлээ. Гэхдээ Клаудио Марреро гэдэг WBC болон IBO аварга болж байсан, одоо WBC – ийн чансаанд 57,2 кг буюу өөрийн тань жинд хоёрдугаарт бичигдэж байгаа боксчинтой тулалдах тухай яриа дуулдсан?
-Тиймээ. Клаудио Маррерогийн баг 12 раунд тулалдая гэсэн санал тавьсан. Манай баг ч энэ тулааныг хийх сонирхолтой байгаа. Хоёр холбооны аваргын бүс эзэмшиж байсан хүнтэй тулалдахыг би ч маш их хүсч байна. Марреро чансаагаар хоёрдугаарт, би тавд бичигдэж байгаа болохоор энэ тулаанд хэн ялсанд нь чансааны нэгд бичигдэх, улмаар Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах өндөр боломж гарч ирэх юм. Тэгэхээр хэн хэнд нь энэ тулаан маш их хэрэгтэй байгаа тул тулалдана гэдэг дээр үндсэндээ тохирсон байгаа. Дээр нь энэ тулаан маш их хэрэгтэй байгаа шигээ асар их хариуцлагатай, чухал тулаан болох учир нягт сайн бэлтгэл хийх хэрэгтэй байгаа. Гарны бэртэлээс болоод тодорхой тов тохирч чадахгүй байна.

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тодруулга:
Клаудио Маррера Гузман нь энэ жил 29 настай, Доминиканы боксчин. Биеийн өндөр 173 см. Гарын алд 174 см, солгой.
Сонирхогчдын боксоор 2008 оны Олимпийн наадам, 2007, 2009 оны Дэлхийн АШТ-д оролцож байсан. 2007 оны Пан Америкийн наадмын мөнгөн медальтай. 2010 оноос мэргэжлийн боксын рингэнд хүч үзэх болж, нийтдээ 25 тулаан хийснээс 23 ялж (17 КО), хоёр удаа ялагдсан.
2012 онд WBC -ийн Төв Америкийн аварга болж, хоёр удаа аварга цолоо хамгаалж байж. 2017 оны дөрөвдүгээр сард WBC, IBO-ийн аварга болж, дараагийн тулаанд бүсээ алдсан. Хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сард тулаан хийж өрсөлдөгчөө эхний раундад нокаутаар ялжээ. Одоогийн байдлаар WBC-ийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа.

-Гэмтэл бэртэлээ сайн эдгээгээд, бэлтгэлээ сайн хийгээд,ялалтын цувралаа үргэлжлүүлж, удахгүй Дэлхийн аваргын төлөө тулалдахыг хүсье!
-Баярлалаа. Гар гайгүй болбол энэ сард, амжихгүй бол ирэх сард багтаагаад тулаанаа хийхийг зорьж байна. Хичээнэ ээ.

… Төгсөөгийн тавдугаар сард дэлхийн аварга цол хүртэж явсан Оскар Эскандоныг 4 удаа нокдаунд оруулж, Гуравдугаар раундад нокаутаар ялсан тулааныг Premier Boxing Championship промуошн 5 сарын онцлох агшинаар тодруулсан төдийгүй “Төгсцогт жингийнхээ одоогийн аваргууд болох Гэри Рассель, Лео Санта Круз, Жош Уорррингтон болон 122-126 паундын хооронд аль ч жинд аваргын бүсийг эзэмшиж байсан , одоо эзэмшиж байгаа хэнтэй нь ч “нүүр тулахад” бэлэн гэдгээ зарлалаа ” хэмээн бичиж байлаа. Энэ цаг ирж явна…

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
21
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.