Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Билл Клинтон, хувраг лам хоёр Ариана Грандед бэлгийн дарамт үзүүлжээ

Ариана оршуулгын ёслол дээр байгаа тулдаа биеэ барьж, ламтанг зүгээр орхижээ.


Соул хөгжмийн хатан хаан хэмээн нэрлэгдсэн алдарт дуучин Арета Франклиний оршуулгын ёслол дээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, ёслолыг хөтөлсөн хувраг лам Чарльз Эллис нарын биеэ авч явсан байдал олны дургүйцлийг төрүүлээд байна.

Билл Клинтоны хувьд Ариана Грандег дуулж байхад араас нь гөлрөн ширтэж, амаа ангайлган, бараг шүлсээ гоожуулж байсан нь интернет мем болон хувираад байгаа. Гэвч биенд нь хүрээгүй тул түүний нүгэл лам багшийнхаас хөнгөн байгаа юм.

Харин Эллис ламтан дуучны цээж, хөхөнд ил тод хүрч байгаа бичлэг YouTube-д тавигдсанаар  хүчирхийлэл үйлдсэн гэж тооцогдож байна. Ариана оршуулгын ёслол дээр байгаа тулдаа биеэ барьж, ламтанг зүгээр орхижээ.

Арианагийн шүтэн бишрэгчид #RespectAriana (Арианаг хүндэл) гэсэн хештег гаргаж, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан агуу дуучны оршуулгын ёслол дээр ийм явдал болсонд дургүйцэж байгаагаа илэрхийлж байна.

Франклин наймдугаар сарын 16-нд 76 настайдаа хорт хавдраар насан эцэс болсон. Тэр бол Рок-н-роллын Алдрын танхимд орсон анхны эмэгтэй дуучин бөгөөд 2008 онд түүнийг Rolling Stone сэтгүүл түүхэн дэх хамгийн агуу дуучин хэмээн нэрлэж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
40
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.