Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хамгийн алдартай, орлоготой 10 эрэгтэй супер модель

Тэдний төлөө брэндүүд мөнгө цацаж, загварын агентлагууд эгнээндээ элсүүлэхээр хичээдэг.


Супер моделиуд хэдэн сая долларын орлоготой байдгийг бид мэднэ. Эмэгтэй супер модель олон байдаг бол харин эрэгтэй супер модель тийм олон биш. Тэдний төлөө брэндүүд мөнгө цацаж, загварын агентлагууд эгнээндээ элсүүлэхээр хичээдэг.

Саймон Нессман
Агентлаг: Soul Artist Management (Нью-Йорк), Premium Models (Парис), Kult Model Agency (Хамбург).

Канадын модель Саймон Нессман австри, шотланд цустай. Түүний замнал 18 настайд нь эхэлсэн. Царайлаг хүүгийн гэрэл зургийг харсан загварын мэргэжилтнүүд санал тавьсан юм. Харин тэр загварын тайзан дээр амжилт гаргах нь ойлгомжтой хэрэг байлаа.

Серж Ригвава
Агентлаг: Elite (Парис, Стокгольм, Милан, Лондон, Барселона, Копенгаген)

2014 онд 16 настай шинэ цэрэг Серж Ригвава Австрийн “Elite Model Look” тэмцээнд түрүүлсэн юм. Тэр цагаас хойш Серж эрэгтэй супер моделиудын эгнээнд орсон, одоо ч байна.

Шон О'Прай
Агентлаг: VNY Model Management (Нью-Йорк)

О'Прай бол загварын ертөнцийн хуучин цэрэг. 2009 онд л түүнийг Форбс оны шилдэг моделиор зарлаж байлаа.

Роб Эванс
Агентлаг: Storm Model Management (Лондон), Major Model Management (Нью-Йорк, Милан), New Madison (Парис)

Роб Эванс тайзны замналаа 2010 онд Givenchy-гийн моделиор эхэлж байсан бол ганцхан жилийн дараа  “America Next Top Model”-ийн шүүгчээр ажиллах хэмжээнд очсон байв.

Ник Бейтман
Агентлаг: Wilhelmina Models (Нью-Йорк)

Канадын модель, жүжигчин Ник Бейтман instagram-ийн идэвхтэй хэрэглэгч. Инстад зураг авахуулахдаа ихэнхдээ байшин барилгын өмнө авахуулдаг. Учир нь тэр архитектурт дуртай.

Мэтью Терри
Агентлаг: Ford Models (Нью-Йорк)

Мэтью Терри бол Calvin Klein-ий сүүлийн хэдэн жилийн нүүр царай.  

Марлон Тейшейра
Агентлаг: Ford Models (Нью-Йорк)

Марлон Тешейра одоо хэд хэдэн том брэндтэй хамтран ажилладаг.

Жон Кортахарена
Агентлаг: View Management (Барселона), IMG (Нью-Йорк)

“Forbes” сэтгүүл 2009 онд Жоныг дэлхийн хамгийн амжилттай эрэгтэй моделиор шалгаруулж байв. Одоо тэр Armani, Dolce & Gabbana, Devota Lomba, Francis Montesinos гэсэн аваргуудыг төлөөлж байна.

Чед Уайт
Агентлаг: Soul Artist Management (Нью-Йорк)

Амьдралынхаа анхны гэрээг тэр 2005 онд Нью-Йоркийн “Major Management”-тэй байгуулсан. Ингээд л энэ хотод үүрд үлдсэн юм. Уайт Dolce & Gabbana, Dsquared, Versace зэрэг алдарт брэндүүдийн хайртай модель.

Дэвид Ганди
Агентлаг: Select Model Management (Лондон), Ford Models (Нью-Йорк), Why Not Model Management (Милан)

35 настай Дэвид Ганди найман жилийн турш загварын ертөнцийн оргилд байгаа хүн. Ганди дэлхийн хамгийн өндөр орлоготой эрэгтэй модель гэсэн хэргэмтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
23
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.