Хайх зүйлээ бичнэ үү

мин

Сум дундын ойн ангиудад автомашин, түймрээс хамгаалах багаж хэрэгслүүд хүлээлгэн өглөө

Улсын хэмжээнд 36 сум дундын ойн анги үйл ажиллагаа явуулж байна.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь нар сум дундын 16 ойн ангид автомашин, түймрээс урьдчилан сэргийлэх болон хамгаалах багаж хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө.

Одоогоор улсын хэмжээнд 36 сум дундын ойн анги байгуулагдан ой аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа юм. Судалгаагаар жилд улсын нийт ойн сангийн 13,4 хувь хүртэлх ойн талбай ой-хээрийн түймэрт нэрвэгддэг гэсэн тоо баримт гарчээ. Үүнтэй холбоотойгоор ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд ашиглах ОХУ-д үйлдвэрлэсэн Пургон маркийн автомашин болон үлээгч аппарат, үүргэвчит гал унтраагч, усны резинэн сав зэрэг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зориулалтын багаж хэрэгслүүдийг БОАЖЯ-наас ойн ангиудын албаны хэрэгцээнд хүлээлгэн өгсөн юм.

Манай улсын хойд бүс нутгаар байрлах сум дундын ойн ангиудын хамгаалалтад байгаа ойн сангийн нутаг дэвсгэр нь түймрийн эрсдлийн I – IV зэрэглэлд багтдаг. Үүнээс I зэрэгт 70 хувь, II зэрэгт 15 хувь, III зэрэгт 10 хувь, IY зэрэгт таван хувь тус тус багтаж байгаа юм. Иймд ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад ойн түймэр болон хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд ойг зөв, зохистой хамгаалах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
28
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.