Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Informburo.kz : Г.Отгонцэцэг л легионерийн үүргээ биелүүлж байна

Ямар ч том тэмцээн байсан Г.Отгонцэцэг медаль аваад л ирдэг, авсаар ч байна


Хэдхэн хоногийн өмнө хөшгөө хаасан Азийн наадамд Казахстан улсын баг 15 алт, 17 мөнгө, 43 хүрэл медальтай, нийт дүнгээр 9-т орсон билээ. Ард түмэн, спорт сонирхогчид, мэргэжилтнүүд түүхэндээ байгаагүй муу амжилттай оролцлоо гэж үзэж, шүүмжилж байна. Эхлээд албаны хүний үгийг сонсоё.

Казахстаны Соёл, спортын яамны сайд Арыстанбек Мухамедиулы “Олон шалтгаан байна. Хүндийг өргөлтийн тамирчдыг маань сэргээшийн улмаас Азийн наадамд оролцуулаагүй. Энэ төрөлд багаар бодоход 4 медаль авах байсан. Боксын төрөлд үе солигдож байгаа.  Данияр Елеусинов, Иван Дычко, Али Ахмедов, Жанкош Тураров, Мейирим Нурсултанов нар мэргэжилд шилжсэн нь үүнд нөлөөлсөн. Хүнд жингүүдийг хассан тул боксын Василий Левит, Антон Пинчук нар шууд л үзэгч болж хувирсан. Буудлагын багийн тэмцээн, каратэгийн нэг жингийн тэмцээнийг хассан. Энэ төрлүүдэд бид өнгөрсөн Азийн наадамд алт авч байлаа. Тэгсэн мөртлөө Азийн наадамд Узбекистаны үндэсний бөх кураш (узбекчууд 5 алт авсан), Индонезийн үндэсний спорт тулааны пенчак-силат, жетскай (гидроцикл уралдаан), спорт бриж,  сепактактрауг оруулсан. Газрын теннисний Open US тэмцээн давхацсанаас одод маань Америкийг зорьсон. Цаашдаа бид олон улсын спортын холбоодод улсынхаа төлөөлөгчдийг түлхүү оруулах бодлого барих болно. Ер нь бид Хятад, Япон, Өмнөд Солонгосын дараа орох боломжтой байсан. Авсан 15 алтан медаль дээр авах ёстой байсан хүндийг өргөлтийн 4 алт, боксчдын 3 алтыг нэмэхээр уг нь 22 алттай байх байлаа. Газрын теннисийн тэмцээн давхцаагүй бол энэ төрөлд 3 алт авах байлаа. Жүдогийн Елдос Сметов гэмтээгүй бол найдвартай алт. Ингээд бодохоор бид 26 алттай байх ёстой байсан ч байдал бидний эсрэг байлаа” гэж шалтаг тоочсон байна.

Харин Казахстаны спортын Sports.kz сайт шигшээ багаа хайр найргүй шүүмжилсэн билээ. Тус цахим хуудсанд “Шившиг, сүйрэл гэхээс өөр үг алга. Бид медалийн тоогоор Индонез, Узбекистан, Иран, Тайвань, Энэтхэгээс хоцорлоо. Казахстан Азийн наадамд хэзээ ч ийм муу оролцож байгаагүй. Бид Азийн наадамд медалийн тоогоор 4-өөс доош байрт 1998, 2010 онд л унаж байсан. Тэр үед 5-р байрт орсон багаа яаж шүүмжилж байлаа даа. Гэтэл энэ жил 9-р байр. Ичгэвэртэй юм. Казахстаны спортын түүхэн дэх маш олон антирекордыг бид шинэчлэн тогтоолоо. Муу оролцоно гэдгээ манай дарга, сайд нар мэдэж байсан бололтой, Азийн наадмыг зурагтаар дамжуулсангүй. Казахстаны тамирчид, ялангуяа боксчдыг ад үзлээ, шүүлт дайсны талд байсан гэж одоо хэчнээн орилоод яах юм. Бод л доо. Монгол, Энэтхэгийн боксчид алтан медаль авч байхад манайх чадсангүй. Хэнийг буруутгах вэ? Өөрсдийгөө л буруутгана. Улсаас алтан медальд 10000, мөнгө 5000, хүрэлд 3000 долларын шагнал амалсан. Эдийн засаг хүнд байхад ер нь энэ мөнгийг (шагналын нийт мөнгө 772 мянган доллар) тэдэнд өгөөд хэрэг байна уу. Илүү ашигтай хэрэглэх зам байгаа. Азийн наадам бол олимп биш, улс орны сурталчилгаанд хэрэггүй. 2018 оны Азийн наадамд Казахстан улс сүрйлээ гэдэг тодорхой. Хоёр жилийн дараа Токиогийн олимп болно. Тэнд ч бид амжилт олно гэхэд үнэхээр хэцүү. Тиймээс одооноос дүгнэлт гаргаж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна”

Informburo.kz “XVIII Азийн наадамд манай шигшээ багт олон легионер тамирчин явсан. Шууд хэлэхэд хэдэн арван гадаадын тамирчид Казахстаны нэрийн өмнөөс оролцсон гэсэн үг. Тэднээс Г.Отгонцэцэгийн гол ялгаатай зүйл бол энэ монгол охин легионер тамирчныхаа үүргийг нэр төртэй биелүүлж байгаад байгаа юм. Легионер тамирчдад өндөр гэрээ, их цалин өгдөг нь нууц биш. Харин Г.Отгонцэцэг л энэ мөнгөнийхөө хариуг итгэл алдалгүй хариулж байна. Гурван жил энд байхдаа тэр Казахстаны бүх эмэгтэй жүдочид авснаас ч илүү олон медаль Казахстанд авч өглөө. Ямар ч том тэмцээн байсан Г.Отгонцэцэг медаль аваад л ирдэг, авсаар ч байна”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
8
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.