Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гашуунсухайт-Ганцмод боомтыг долоон өдөр ажиллуулах санал тавив

Ажлын хэсэг хуралдлаа.


Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхай болгох асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны дэд тэргүүлэгч, хятадын талын ажлын хэсгийн ахлагч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчидтэй 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яриа, хэлэлцээ хийв.

Монголын тал монгол, хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоногт 1500-аас дээш байх, тус боомтыг ажлын 7 өдөр ажиллуулах, улмаар 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлыг хятадын талд тавьж ярилцав. Түүнчлэн уг боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, уул уурхайн бизнес эрхэлж буй томоохон аж ахуй нэгжид зориулсан тусгай гарц байгуулах асуудлыг хөндөж ярив.

Хятадын тал өөрийн Ганцмод боомтын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд зорчигч, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг шуурхай болгох зорилгоор дэвшилтэт технологи бүхий (ухаалаг) үйлчилгээг нэвтрүүлж, боомтын хүчин чадлыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг мэдэгдэв. Мөн хятадын тал хятад жолооч, хятад дугаартай тээврийн хэрэгслээр хил орчмын нутагт олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг хангах, монголын талын Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус тус хүсэлт болгосон байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
9 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
26
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.