Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: Тони Эрдманн киноны тухай сонирхолтой 10 баримт

Заавал үзэх кино.


Долоо хоног бүрийн бямба гарагт сонин содон, сайхан кинонууд гаргадаг Dreamers' Day кино өдөрлөг эргэн ирлээ! Одоо та бямба гараг болгон УИД-ийн 5 давхарт байрлах iCinema кино театрт Dreamers' Day өдөрлөгөө хүлээн авч үзээрэй. Энэ долоо хоногт гарах Тони Эрдманн киноны тухай хэдэн баримтыг сонирхуулж байна.


1. Киноны найруулагч Марен Аде 2016 онд гаргасан “Тони Эрдманн” киногоороо тухайн оны 69 дэх удаагийн Каннын Олон улсын кино наадамд гялалзсан амжилт үзүүлсэн юм. Тухайн үед маш олон хүмүүс эмэгтэй найруулагч уг наадмын шилдэг гэсэн шагналыг авах нь хэмээн харж байв. Гэхдээ шагнал хүртээгүй бөгөөд тухайн үед шүүгчид тус киноны тухай хамгийн ширүүн маргаануудын нэгийг өрнүүлж байсан гэдэг.

2. Найруулагч киног засаж янзлахад жил гаруй хугацааг зарцуулсан. Тэр үедээ өөрийн хоёр дахь хүүхдийг өлгийдөн авсан байдаг.

3. Киноны гол дүр Винфрид Конрадиг ерөнхийд нь ааваасаа сэдэвлэн бүтээсэн байдаг. Учир нь найруулагч бүсгүйн аав хүмүүсийг хөгжөөхийн тулд хуурамч шүд амандаа хийж, хүмүүсийг инээлгэдэг байжээ.

4. Марен Аде уг киногоо инээдмийн төрлийн кино гэж үздэггүй. Харин ч продюсерууддаа маш гунигтай, үнэхээр чухал зүйлийг ойлгуулах гэсэн гэдгээ хэлж байжээ. Жүжигчид ч мөн ялгаагүй яг тэгж мэдэрч, дүрээ бүтээсэн байдаг.

5. 89 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд Германыг төлөөлөн өрсөлдсөн кино.

6. Винфридийн кинон дээр өмссөн урт, үслэг өмсгөлийг үнэндээ Кукер хэмээн нэрлэдэг бөгөөд, Болгар улсын хүмүүс үүнийг муу сүнс, чөтгөрийг зайлуулан хөөдөг хэмээн итгэдэг. Тус өмсгөлийг урт үст ямааны үснүүдээр хийсэн бөгөөд киног хийх явцад жүжигчин маш их халууцаж, ядарч бас яг л ямаа шиг үнэртэж байсан гэнэ.

7. Кино нийт 2 цаг 42 минутын урттай. Нийт 120 цагийн кино дүрсийг 56 хоногт хийсэн байдаг.

8. 2016 оны Германы хамгийн амжилттай кино ч гэж ярьдаг. Ердөө 98 удаа театрт гарсан ч Германы кино жагсаалтын тавдугаар байранд орж ирж байсан. 

9. Стивен Шнайдерын "Үхэхээсээ өмнө үзэх 1001 кино" жагсаалтад багтсан байдаг. 

10. Уг кино энэ бямба гарагт 16 цагаас Dreamers' Day кино өдөрлөгийн хүрээнд iCinema кино театрт гарах гэж байна. Монгол хадмал орчуулгатай уг киноноос битгий хоцроорой! Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
36
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.