Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Баян-Өлгий аймагт цас оржээ

Өнөө шөнө баруун аймгуудын уулархаг нутгаар цочир хүйтэрнэ.


Баян-Өлгий аймгийн ихэнх сумдын нутгаар өчигдөр нойтон цас орсон байна.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр Өлгий, Буянт сумдын нутгаар 0,7 мм хур тунадас буужээ. Мөн Алтай, Бугат, Дэлүүн, Баяннуур, Ногооннуур, Улаанхус, Сагсай, Цэнгэл сумдын нутгаар цас орсон мэдээтэй байна.

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө сэрүүсч 8-10 градус дулаан байна.

Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 4-11 градус дулаан хонолоо.

Маргааш төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 6-нд говь талын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Өнөө шөнө баруун аймгуудын уулархаг нутгаар цочир хүйтэрч, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орох тул, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.   .

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
13 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
14 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
32
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.