Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхдээ цахим гэмт хэргээс хамгаалах "Unfriend" хөдөлгөөнд нэгдээрэй

Хүүхдийнхээ Фэйсбүүк дэх найзуудыг шалган, танихгүй хаяг /хүн/ байвал "Unfriend" хийгээрэй.


Интернет хэрэглэгч, ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг хүмүүсийн тоо ихсэх тусам цахим гэмт хэргийн тоо даган өсч байна. 2017 оны байдлаар 299 цахим гэмт хэрэг илрүүлсэн бол энэ оны эхний хагас гэхэд 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс ЦЕГ шат дараалсан ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл "Unfriend" хөдөлгөөн аж. Энэхүү хөдөлгөөнийг Монголын Сурагчдын Холбоо, Монголын Оюутны Холбоо, дуучин Б.Анхбаяр нар дэмжин ажиллаж байна. 
 
Хүүхдийнхээ фэйсбүүк хаягт танихгүй хүн байвал "Unfriend" хийн уг хөдөлгөөнийг дэмжин, хүүхдийнхээ цахим аюулгүй байдлыг хангахад туслаарай. Хөдөлгөөн маргаашнаас эхлэн 20 хоног үргэлжилнэ.
 
 
ЦЕГ, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан
 
- Сүүлийн саруудад үйлдэгдсэн гэмт хэргээс дурдвал, "Эмо нэртэй Фэйсбүүк хаяг нээн 3500 орчим хүүхдүүдийг элсүүлэн амиа хорлох сэдэлд уруу татсан зураг, бичвэр оруулдаг байсныг илрүүлэн, хаягийг хаасан. Одоогоор үүний нөлөөгөөр амиа алдсан тохиолдол гараагүй ч энэ мэт зүйлст эцэг эхчүүд хяналт тавьж, хүүхдийнхээ цахим аюулгүй орчныг бүрдүүлэхэд гар бие оролцох хэрэгтэй. Мөн иргэн Б бага насны охидтой фэйсбүүкээр танилцан, цахим хэлбэрээр үерхэн, 200 гаруй охины нүцгэн зургийг өөртөө цуглуулан мөнгө нэхэн дарамталдаг байсныг илрүүлсэн. Цахим гэмт хэргээс хүүхдээ урьдчилан сэргийлэхэд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарын оролцоо хамгийн чухал тул хүн бүр хүүхдийнхээ фэйсбүүк хаягт хяналт тавихыг зөвлөж байна.
 
ЦЕГ-аас мэдээлэв
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
10 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
9
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.