Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мандал Даатгалын хувьцааг хэрхэн авах вэ?

Мэдээллийг хүргэж байна.


Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж, Монголын даатгалын салбарын анхны нээлттэй компани болох гэж буй Мандал Даатгал компани 2018 оны 9 сарын 6-ны өдөр хувьцаагаа олон нийтэд нээлттэй танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа. Туушид зочид буудалд болсон энэхүү арга хэмжээнд 250 гаруй хүн хүрэлцэн ирж, Мандал Даатгал болон үнэт цаасных нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.

Сүүлийн үед хийгдсэн IPO-уудын үнэт цаасны танилцуулах арга хэмжээнд иргэд маш идэвхтэй хамрагдаж байгаа нь хөрөнгийн зах зээлийг ихээр сонирхож байгаагийн илрэл билээ. 

Хувьцааны талаар товч мэдээлэл:

Хугацаа : 2018 оны 9-р сарын 4-өөс 9-р сарын 18-ны 12:00 цаг хүртэл

Нэгж хувьцааны үнэ : 4,800 төгрөг

Анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ : Компанийн 25 хувийг нийт 7.5 тэрбум төгрөгөөр

Санхүүжилтийн зорилго : Хөрөнгө оруулалт, андеррайтингийн үйл ажиллагаа

“2018 он манай хөрөнгийн зах зээлийн хувьд онцлог жил болж байна.”

Мандал Даатгал компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг

“Миний хувьд Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 5 жил ажилласан. Санхүүгийн зохицуулах хороо анх байгуулагдсан цагаас бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж, брокеруурдын үнэт цаасны мэргэжлийн шалгалтыг боловсруулах улсын комиссын шалгалтын гишүүнээр ажилласан, хөрөнгийн зах зээлтэй өөрийн амьдралаа холбосон хүн юм. 

2018 онд IPO хийсэн компаниуд өндөр өсөлттэй, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг авч ажиллаж байгаа гэж хувьдаа ойлгож байгаа. Монгол улсын өнгөрсөн 28 жилийн хувьд банкны зах зээл дээр суурилсан санхүүгийн зах зээл хөгжиж өнөөдрийг хүрлээ. Бид хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлж банкны салбартай эн тэнцэхүйц эдийн засгийн ачааг хуваалцах 3 төрлийн баганыг жинхэнэ утгаар нь босгох тухай олон жилийн турш ярьсан. Манай Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд үүн дээр бодитой ахиц гаргаж хөрөнгийн зах зээл нь санхүүгийн зах зээлийн тулгуур багана болтол огцом өсөж банкны ачааллаас хуваалцаж буйд баяртай байна. Мэдээж санхүүгийн үндсэн гурван тулгуур баганын нэг даатгалын зах зээл эргэлзээгүй банкны зах зээлийн өнгө зүсийг өндөрсгөх, өндөр амжилт үзүүлэх их өсөлтийн босго гараан дээр хүрэлцэн иржээ. 

Мандал Даатгалыг бид анх өөрийн хөрөнгөөр Торонтогийн олон нийтийн зах зээл дээрээс мөнгө босгох замаар байгуулсан. Тиймээс Мандал Даатгал нь хоёр дахь удаагаа хөрөнгийн зах зээл дээр гарч ирж байна гэдгийг дурдах нь зүйтэй. Өмнө нь Канадын хөрөнгийн зах зээлийн нарийн шалгууруудыг бүгдийг нь ханган ажиллаж байгаад эргэн хаалттай компани болж хувирсан. Тэр цагаас хойш засаглалынхаа нарийн зарчмуудыг мөрдөж ажилласаар ирлээ.

Түүнчлэн, ард иргэдэд 25 хувиа санал болгосны дараа Мандал Даатгал нь 51 хувиас дээш хувьцаа эзэмшигч буюу шийдвэр дангаараа гаргах боломж бүхий субъектгүй, бүх хөрөнгө оруулагч 50-с доош хувьтай болох юм. Ингээд 7 жилийн өмнө байгуулсан даатгалын зах зээлийн тэргүүлэгч, хамгийн өндөр орлого, ашигтай энэхүү компанийнхаа өсөлтийг хуваалцах, хувьцаанаас эзэмших боломжийг олгож хамтдаа нэгэн зорилгын төлөө нэгдье гэж хүсэж, урьж байна” гэв.

Та Мандал Даатгалын хувьцаа эзэмшигч болохыг хүсвэл: 

Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж эсвэл 7575-2000, 7012-1530 дугааруудаас авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
40
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.