Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Нээлтээ хийж буй “The Nun” киноны тухай сонирхолтой 11 баримт

Та үзэхэд бэлэн үү?


“The Nun” кино дэлхий даяар нээлтээ хийлээ. “The Conjuring” киноноос эхлэн үргэлжилсэн уг цуврал гэж хэлж болох аймшгийн кинонуудын “хамгийн харанхуй” анги гэгдээд буй “The Nun” кинотой холбоотой сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

1. Зураг авалтын үеэр сүнс үзэгдсэн

Найруулагч Корин Харди зураг авалт эхлэхээс өмнө Корвин цайзаас тоосонд дарагдсан хачирхалтай бичиг олсон гэдэг. Дараа нь Румыны Могошоая гэх газар зураг авалт хийж байх үедээ Харди хачирхалтай зүйлийг харсан гэдгээ хэлсэн юм. Румын гаралтай хоёр цэрэг түүнд харагдсан гэх бөгөөд кино зураг авалтыг сонирхон явж байсныг ч үгүйсгэхгүй юм.

2. Кино зураг авалтыг 2017 оны хоёрдугаар сард эхлүүлсэн ба 27 долоо хоног шаардагдсан.

3. Кинонд гарах “Валак”-ын тухай

Гэлэнмаагийн дүрээр үзэгдэх Валакын тухай янз бүрийн яриа байдаг. Домогт бол Валак гэдэг нь хоёр толгойтой луу унасан сахиусан тэнгэрийн далавчтай хүүхдийн дүрээр дүрсэлсэн байдаг аж. Гэхдээ гэлэнмаагийн дүрийг Лоррен Уоррены харж байсан муу ёрын бодит дүрээс сэдэвлэсэн байдаг. Тэр том нөмрөгтэй, хуй салхи шиг л аймшигтай муу ёрын мэдрэмжийг агуулсан тийм зүйлийг харж байсан гэх бодит яриа байдаг. Тиймээс найруулагчид үүнийг кинонд оруулж өгөх хэрэгтэй хэмээн шийджээ. Мөн “Key of Solomon” гэх ер бусын шидийн номонд өгүүлснээр “Ualac / Valak” нь тамын агуу төлөөлөгч хэмээн нэрлэгддэг чөтгөр гэнэ.

4. Харди кинондоо зориулж дуу зохиосон

Зураг авалтын сүүлчийн өдөр Харди “The Convent Blues” гэх дуугаа кино багийн Румын гишүүдтэй хамтран дуулж сонирхуулжээ. Энэ нь жүжигчин Демиан Бичир болон Таисса Фармига хоёрт талархсан сэтгэлээ илэрхийлсэн зүйл байжээ. Киноны тухай болон бүтээх явцын тухай уг дуундаа оруулж өгсөн. Тэр өдөр нь студи руугаа явж байх замдаа л зохиосон гэнэ.

5. Найруулагчийн тухайд

2015 онд нээлтээ хийж байсан “The Hallow” киногоороо энэ найруулагч олны хараанд өртөж байсан юм. Түүнээс өмнө тэр дууны клип, богино хэмжээний кинонууд л хийдэг байсан. 2003 онд гаргаж байсан “Butterfly” богино киног нь хүмүүс мөн сайн мэддэг байна. 2015 оноос хойших анхны том кино нь “The Nun” гэж хэлж болно.

6. Хувцасны материал

Кинонд зориулж гэлэнмаагийн нөмрөг хийх хар даавууг Румыны нэгэн үйлдвэрээс авч байсан ба хэтэрхий их даавуу хэрэг болж байсан тул хар даавууны нөөц нь хүртэл дуусч байжээ.

7. Гол дүрийн жүжигчин Таисса өөрөө аймшгийн кинонд тийм ч дуртай нэгэн биш бөгөөд киноны зураг авалтын үеэр хүртэл чөтгөрийн холбогдолтой хар дарсан зүүд зүүдэлж байжээ. Та бүхэн түүнийг “American Horror Story” цуврал дээрээс сайн таних байх. 

8. Вера болон Таисса Фармига

Таиссагийн эгч Вера “The Conjuring” киноны хамгийн гол дүрүүдийн нэг болох Лоррены дүрийг бүтээдэг бөгөөд ийнхүү эгч дүү хоёр нэгэн цуврал бүтээлд тоглож байгаа нь энэ. Гэхдээ Таисса эгчийнхээ тоглосон “The Conjuring” киног үзэх гэж 4 удаа оролдоод, дуусгаж чадалгүй больсон гэдэг. Харин жүжигчин Демиан Бичир “The Conjuring”-гийн нэг, хоёрдугаар ангийг 6 удаа үзэж байжээ. 

9. Жэймс Ван анх Валак буюу гэлэнмаагийн дүрийг бүтээх хүнийг маш удаан хайжээ. Түүгээр ч зогсохгүй дан ганц эмэгтэй биш эрэгтэй хүмүүсийг ч бас шалгаруулалтад оруулж байсан. Эцэст нь тэд Бонни Ааронсыг олсон.

10. Найруулагч кинонд цустай хэсэг маш чухал хэмээн үздэг тул Корвины цайзын шатан дээр кино зураг авалтад ашигладаг цусыг их хэмжээгээр асгаж, орчныг яг л бодит аймшгийн ертөнц мэт харагдуулсан байна.

11. Сүмд зураг авалт хийх хориотой

Румыны сүмүүдэд киноны зураг авалт хийх нь хориотой байдаг тул тэд дотор авах зураг авалтуудыг хийхийн тулд өөрсдөө сүм бүтээсэн байна. Найруулагч өөрийн төрсөн газар болох Суссексийн тосгоны сүмийн зургуудыг мөн ашиглажээ. “Annabelle: Creation” кинонд ашиглагдаж байсан загалмай болоод зургууд ч мөн уг кинонд ашиглагдсан.

Есдүгээр сарын 7-нд нээлтээ хийж буй уг аймшгийн киног та сонирхоод үзээрэй. Хэрэв танд "The Conjuring" таалагдсан бол энэ кино ч бас таалагдах байх. Мөн аймшгийн кино үзэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэх мэдээллийг уншихыг хүсвэл ЭНД дараарай. Та хэн нэгнийг үзэхээр ятгахдаа ашиглаж болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.