Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Шинэ оюутнуудын хүслийн жигүүр болсон "Rise" хөтөлбөрийн нээлт боллоо

800 гаруй оюутнууд уг өдөр зорилгодоо илүү баттай болсон билээ.


ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Unread-тай хамтран 2018-2019 оны хичээлийн жилд шинээр их дээд сургуульд элсэн орж буй шинэ оюутнуудад зориулан тэднийг өөрийгөө хөгжүүлж, сурч боловсроход туслах, их хотын хариуцлагатай иргэн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилготой “Rise” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. 800 гаруй оюутныг хамруулсан уг үйл ажиллагаа Зайсан Хилл цогцолборын эвент холлд болж өнгөрсөн бөгөөд сурч мэдэх хүсэл зорилго, тэмүүлэл дүүрэн хүүхдүүдийн энерги орчныг дүүргэж байсан юм. Гуравхан цагийн дотор л гэхэд цаашдын амьдралд нь урам зориг, хүсэл тэмүүлэл өгсөн сайхан арга хэмжээ болсон тухай хүүхдүүд ч ам уралдан ярилцаж байсан юм. “Rise” хөтөлбөр цаашид оюутнуудыг хөгжиж, улам дээшлэхэд нь тал бүрээр нь туслах юм. 

Уг арга хэмжээний хүндэт зочид тэр өдрийн хамгийн гайхалтай хэлэлцүүлэг, яриаг өрнүүлж үнэтэй зөвлөмжүүдийг өгсөн билээ. 

Нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дундаас азтан шалгаруулан шагнал гардуулснаас гадна KFC, Pizza Hut-ийн амттай хоолоор дайлсан билээ.

Бид уг хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдийн төлөөлөл болгон 3 оюутнаас сэтгэгдлийг нь сонслоо.

Ц.Соёлзул (Идэр их сургуулийн нэгдүгээр курс - IT инженер, програм хангамж)

-Уг хөтөлбөрийн тухай хэрхэн, хаанаас олж мэдсэн бэ?

Манай сургуулийн зүгээс анх уг арга хэмжээнд оролцох тухай мэдээллийг бидэнд өгч, та нарт маш хэрэгтэй, ирээдүйд чинь тустай гэж зөвлөсөн. Оролцож байгаадаа маш их баяртай байна. Хүүхдүүдийн ирээдүйд тус нэмэр болох сайхан хөтөлбөр байна. 

-Шинэхэн оюутан байх ямар байна?

Анх би оюутан болоод ер нь л дажгүй байна байх гэж бодож байсан ч амаргүй зүйл байдаг юм байна. 10 жилийн сургуультай харьцуулах юм бол хичээл ном их хүнд. Бие даах чадвар оюутан хүнд хамгийн их хэрэгтэй байдаг юм байна. Насанд хүрч байгаа учраас аав ээжийнхээ байнгын хараа хяналтаас мэдээж гарч байгаа. Тиймээс бие даах чадвар бас хүнтэй зөв боловсон харилцах чадвар хамгийн хэрэгтэй. Ийм хөтөлбөр олон зохиогддог байгаасай. Дөнгөж 10 жилээ төгсөөд орж ирж байгаа хүүхдүүд юу ч мэдэхгүй, олон хэцүү зүйл тохиолддог. Оюутнууд маань мөрөөдөлдөө хүрэхийн тулд шамдан суралцаарай.

Б.Сүндэр-Од (ШУТИС - Мэдээлэл холбооны сургуулийн нэгдүгээр курс)

-Арга хэмжээ таалагдаж байна уу?

Амжилтад хүрсэн хүмүүс туршлагаасаа хуваалцаж байгаа нь надад үнэхээр сайхан санагдаж байна. Байнга дэргэдээс нь үзэж, сонсож чадахгүйгээс гадна бичлэгүүд нь байлаа ч дараа үзье гээд хойшлуулаад байх үе байдаг. Гэхдээ яг өөрөө оролцоод, ийм олон зөвлөгөө сонсож байгаадаа баяртай байна.

-Хаанаас оюутан болж ирсэн бэ. Бас адилхан шинэ оюутнууддаа юу гэж хэлмээр байна?

Би Дархан-уул аймгаас оюутан болж ирсэн. Хотын чиглэл мэдэхгүй, хаана юу байгааг, юу болж байгааг мэдэхгүй, сургууль дээрээ очоод хаана бүртгүүлэх вэ, яах вэ гээд олон асуудал тулгарсан. Гэхдээ энэ бүхнийг даван гарч, улам сайн хичээх болно. Оюутан хүн цагийг хий дэмий үрж болохгүй юм байна. Одоо бид бие хүн болсон. Энэ бол назгайрах цаг биш гэж бодож байна. Учир энэ үед л чи маш сайн хичээх хэрэгтэй. Амьдралд хөл тавих эхний алхмаа хийж байна шүү дээ. Дэвтрээр яривал шинэ хуудсаа эхлүүлж байна. Миний хувьд би улс орноо хөгжүүлэх инженер хүн болохыг хүсдэг. Энэхүү мэргэжилдээ тууштай байхад, зорилгодоо илүү их хүчин чармайлт гаргахад минь уг арга хэмжээ их тус болж байна.

Г.Оролмаацэрэн (МУБИС - Хэл уран зохиолын нэгдүгээр курс)

-Уг хөтөлбөрийн тухай яаж мэдсэн бэ?

“Rise” хөтөлбөр гэж яг юу юм бол гээд ухаад үзсэн чинь оюутнуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр гэсэн байсан. Үүнийг хараад надад маш их таалагдсан. Би өөрөө хамт олонтой байх, хамтын оролцоонд нэгдэх, чөлөөт цагаа аль болох олон хүнтэй цуг өнгөрүүлэх дуртай. Хэн ч гэсэн гэртээ ганцаараа ном уншаад суух эсвэл нийгмээс алслагдмал байдалд байх дургүй. Би ялангуяа тийм байдалд бүр дургүй.

-Чамайг маш их хичээл зүтгэл, идэвх гаргасан гэж зохион байгуулагчид хэлсэн. Энэ тухайд?

Би энэ хөтөлбөрт оролцохын төлөө их тэмцсэн. Хаан банк, “Rise” хөтөлбөрийн бүх хүн намайг сая бараг таньсан байх. Би бараг бүх хүн рүү мессеж, чат бичээд, минийх болсон юм болов уу эгч ээ, миний анкет бүрэн бөглөгдөж болсон байна уу та хараад өгөөч, би энд заавал очмоор байна гэсэн. Би өнөө өглөө 8 цаг 20 минутад ирсэн. Гадаа нь ирээд бүр догдлоод, хүлээгээд, хурдан орох юмсан гэж хүлээсээр байгаад хамгийн түрүүнд орж ирсэн. Ийм сайхан хүсэл тэмүүлэлтэйгээр оролцож байгаадаа маш их баяртай байгаа. “Rise” хөтөлбөр миний оюуныг болон манай нэгдүгээр курсийнхан, цаашлаад Монголын оюутнуудыг улам илүү хөгжүүлэх байх гэж бодож байна. Үнэхээр сайхан энергитэй газар юм. Би эндээ үлдмээр байна. Би ажилтан болж үлдэхийг хүсэж байна. Тиймээс дахиад илүү их тэмцэх хэрэгтэй болно. Тэгээд ч би цаашид тэмцэнэ, эндээ үлдэнэ гэж бодож байгаа. Хаан банктайгаа хамтраад ийм хүмүүнлэгийн, бусдад хэрэгтэй хөтөлбөрүүдийг хамтран хийх зорилготой байгаа. Хаан банк миний хөгжлийн ирээдүй. Тиймээс би байнга Хаан банктайгаа хамт байх болно.

Хүүхэд, оюутан бүрийн хүсэл мөрөөдөлд хүч нэмэн уг арга хэмжээ цааш оюутнуудад хөгжиж, илүү эрч хүчтэй, нээлттэй байхад нь бүх талаар нь урам зориг өгөх болно. Та бүхэн уг хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
31
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.