Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Индонез: Хуванцар хаягдал тушаагаад автобусаар 2 цаг үнэгүй явдаг болжээ

Ердөө гурван ширхэг хуванцар сав тушаагаад хотын иргэд 2 цагийн хугацаанд нийтийн тээврээр үнэгүй зорчихыг тэр санал болгосон байна.


Агаарын бохирдол, хүрээлэн буй орчны бохирдол, нийтийн тээврийн хүртээмж гээд дэлхий дахинд олон хотуудад тулгардаг түгээмэл асуудлууд бий.

Харин үүнийг шийдвэрлэх, олон нийтийн анхаарлыг хандуулахаар Индонези улс идэвхтэй ажиллаж байна. Тэд олон нийтийн газруудад "Garbage Bank" гэх хуванцар хог, хаягдал цуглуулах цэг байгуулж хариуд нь мөнгөн болон бусад хэлбэрийн урамшууллыг иргэддээ санал болгоод хэдэн сар болж байна. Тэр дундаа Индонезийн Сурабаяа хотын шийдэл хамгийн ухаалагт тооцогдон үлгэр болжээ. Учир нь, тус хотын үйлдвэрлэлийн болон хэрэглээний хуванцар хог, хаягдал нь нийтийн эрүүл мэндэд хортой түвшинд хүрсэн бөгөөд Индонезийн гол, горхи нь бохирдлын хэмжээгээр дэлхийд эхний 20-д багтаж байгаа харамсалтай дүгнэлттэй юм. Өөрөөр хэлбэл, тэд хуванцар хаягдал гаргаж байгаа хэмжээгээрээ БНХАУ-ын ард буюу дэлхийд хоёрдугаарт орж байна. "Байгаль орчны харилцаа" сэтгүүлийн мэдээлснээр далай тэнгист жилд 1.1-2.4 сая тонн хаягдал орж байгаагийн 200 мянган тонн нь Индонезийн Суматра, болон Жавагаас байдаг байна.

Тиймээс Сурабаяагийн захирагч Три Рисмахарини энэ асуудалд олон нийтийн анхаарлыг татах, нөгөөтэйгүүр хотод тулгарч буй хамгийн том бэрхшээл нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс хоёр асуудлын шийдлийг харилцан уялдаатай байдлаар шийдэхийг оролджээ. Ердөө гурван ширхэг хуванцар сав тушаагаад хотын иргэд 2 цагийн хугацаанд нийтийн тээврээр үнэгүй зорчихыг тэр санал болгосон байна. Энэ хэлбэр олны таашаалд нийцэж одоо Бээжин хотын зарим метроны буудалд ч ийм машин байрлуулж, нийтийн тээврийн тасалбар, эсвэл утсаар ярих эрх бэлэглэх гэхчлэн иргэдийг урамшуулж байгаа гэнэ.

Сурабаяагийн захирагчийн энэ санаа ийнхүү олон улсад ч гайхагдаж Индонезийн хоёр дахь том хотыг "эмх замбараагүй" имижээс салгаж ногоон байгууламж, цэвэр тунгалаг голтой, явган хүнд ээлтэй, орлого багатай иргэдийн хөдөлмөрлөх боломжийг дэмжсэн зэрэг бодлогоор нь ялгаруулах болжээ. Түүнийг хэвлэлүүд нь Жакартагийн захирагч ч болох боломжтой гэдгийг дотоодын хэвлэлүүд хүртэл бичиж эхэлжээ.

Хүрээлэн буй орчны бохирдол, аливаа асуудлыг заавал хууль, захиргаадалтын аргаар шийдэх биш иргэдтэй хамтран сонирхолтой, шинэлэг хэлбэрээр шийдэх боломж бий гэдгийг захирагч Три Рисмахарини тодотгожээ. Ялангуяа, Индонез шиг үндэстэн угсаатны холимог хүн амтай, боловсролын түвшин харилцан адилгүй иргэдтэй нөхцөлд бүх хүний тэгш оролцоо, санаачлагад нийцсэн арга хэлбэр олох нь амрагүй ч, хийж болох зүйл гэсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
22
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.