Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОХУ-ын “Мечел” компани Японд жилд сая тонн нүүрс гаргана

Мечел” жил болгон 1 сая тонн нүүрс нийлүүлэх үүрэг хүлээсэн байна.


ОХУ-ын Приморийн хязгаарын Посьет боомтыг эзэмшигч “Мечел” компани Азийн гангийн том компани болох Japan Future Enterprise Steel (JFE Steel, Япон)-тэй нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээ ёсоор “Мечел” жил болгон 1 сая тонн нүүрс нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Нүүрсний үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар бодох аж. Коксжсон нүүрсийг ихэнхийг Нерюнгринск орд газраас олборлож, багахан хэсгийг Эльгинээс авах гэнэ. Энэ нь Оросын нүүрсний компани Японы гангийн том компанитай байгуулсан анхны удаан хугацааны гэрээ юм.

Японд цөмийн цахилгаан станцаа нүүрсний цахилгаан станцаар солих бодлого баримталж эхэлж байгаа тул нүүрсний зах зээлд тун хүчтэй орох шинжтэй гэж шинжээчид үзэж байна. Япон улс сард 10-11 сая тонн нүүрс авдаг ч өнгөрсөн зургаадугаар сард 54 саяыг худалдан авсан байна.
ОХУ нүүрсний нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа 2-т ордог ч олборлолтоор 6-д бичигддэг. Учир нь ОХУ байгалийн хийгээр баялаг тул нүүрсний дотоодын хэрэглээ бага. Дэлхийд хамгийн их нүүрс экспортолдог орны жагсаалтад ОХУ Индонез, Австралийн дараа 3-т бичигдэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
23
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.