Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Асашёорюү, Александр Карелин нар бөхийн танхимын нээлтэд оролцоно

Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр спортын олон арга хэмжээ болно.


Өнөөдөр ОХУ-д эхэлж байгаа Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр спортын олон арга хэмжээ болно. Тус эдийн засгийн чуулганы хөтөлбөрт анх удаа спортын арга хэмжээ багтсан нь учиртай. 2020 онд Токио, 2022 онд Бээжинд олимпийн наадам зохион байгуулагдана.

Маргааш Владивостокт “Өнөө цагийн дэлхийн спорт. Токио-2020, Бээжин-2022 наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутаг” сэдэвт уулзалт, ярилцлага болно. Ярилцлагыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Игорь Левитин нээж үг хэлнэ.
Ази, Номхон далайн бүс нутаг 3 олимп дараалан хүлээн авч байсан түүх байхгүй. Энэ боломжийг тус бүс нутгийн орнууд хэрхэн эерэгээр ашиглах, бүс нутгийн хөгжил, дэд бүтцээ яаж хөгжүүлэх, амжилттай оролцохын тулд ямар спортын арга хэмжээ хамтран зохиох вэ гээд олон асуудлыг хэлэлцэнэ.
Ярилцлагад Спортын сайд Павел Колобков, ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн Станислав Поздняков, ОУОХ-ны дэд тэргүүн Жеймс Маклеод, Олон улсын жүдогийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, олимпийн 3 удаагийн аварга Александр Карелин оролцоно. Манай улсыг төлөөлж мэргэжлийн сүмогийн их аварга, Ерөнхийлөгчийн бүрэн эрхт зөвлөх Асашёорюү Д.Дагвадорж оролцох болно.

Мөн өнөөдөр Находка хотод болох чөлөөт бөхийн танхимын нээлтийн ажиллагаанд Александр Карелин, Асашёорюү нар оролцох юм. Алдарт бөхчүүд Москвад болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий үеэр уулзаж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
23
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.