Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд тань туслах 7 зөвлөгөө

Бид байгаль дэлхийдээ хайртай л бол өөрийн өдөр тутмын амьдралын бага ч болов зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Химийн гаралтай зүйлсээс татгалзан, шүдний оо, аяга угаагч зэргийн сонголтдоо анхаарах хэрэгтэй.


 

Бид байгаль дэлхийдээ хайртай л бол өөрийн өдөр тутмын амьдралын бага ч болов зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Химийн гаралтай зүйлсээс татгалзан, шүдний оо, аяга угаагч зэргийн сонголтдоо анхаарах хэрэгтэй. Энэ талаарх дэлгэрэнгүй зөвлөгөөг Mongolian Marketing Consulting Group-ийн үүсгэн байгуулагч Д.Бум-Эрдэнэ хүргэж байна.

1. Хэт их хэрэглээгээ багасга. Бид хэт их зүйл хэрэглээд байна. Яг хэрэглэх зүйлээ худалдан авч минималист байх хэрэгтэй. 

 
 
2. Хог хаягдал бага гаргах /zero waste/. Ийм хүмүүс цөөнгүй бий. Тэд их ухаалаг хэрэглээтэй буюу хэрэглэх зүйлээ худалдаж авдаг гэсэн үг. 
 
 
3. Пластик зүйлийг хэрхэн хаях талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Гялгар уутнуудыг ундааны хуванцар саван дотор чихээд хаяж болно. Ингэснээр дахин боловсруулалт хийх үед гялгар уут нь хамт хайлна гэсэн үг. 
 
 
4. Хүн бүр өөрийн аягатай явдаг болох хэрэгтэй. Заавал мөнгөн аяга байх албагүй. Ядаж л хелико бактерын халдвар авахаас сэргийлнэ. Давхар нэг удаагийн хуванцар аяга хэрэглэхгүй гэсэн үг. Энд тэнд аягаа бариад л уучихна.
 
 
5. Аль болох нийтийн тээврийг дэмжих хэрэгтэй. Тэр дундаа цахилгаанаар ажилладаг нийтийн тээвэр чухал. Замаа нэмж барья гэхээс илүү явган хүн, дугуйтай хүн явахад таатай орчин бүрдүүлвэл сайнсан. Ийм бодлогоор автомашины хэрэглээг бууруулж, түгжрэлээсээ ч салж, байгальд орчинд ээлтэй алхам хийнэ шүү дээ. 
 
 
6. Органик, био амьдралын хэв маяг бий болго. Энэ нь зөвхөн хооллолт биш. Органик тариалалт бас орно. Химийн янз бүрийн зүйлээр бордоогүй, эрүүл ногоо учир хавдар үүсгэгч байхгүй болно гэсэн үг. Органик биш тарихаар нэг удаадаа их ургац хураах ч таван жилийн дараа хөрсийг дахин тарих боломжгүй болгодог. Био, ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж, шүдний оо болон цэвэрлэх бодисны оронд лемон, хүнсний сод хэрэглэж хэвшвэл сайн. 
 
 
7. Амьтнаар дамжуулж үр тариа идэх биш, тэрхүү үр тариаг шууд иддэг болох хэрэгтэй. Амьтнаа үр тариагаар бордоод, дараа нь махыг нь идэхийн оронд шууд л ургамлаасаа шим тэжээл авах хэрэгтэй. 
 
 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
35
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.