Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

В.Путин, Ши Жиньпин нар уулзлаа

БНХАУ-ын тэргүүн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаагаа оролцож байна.


ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Хятадын тэргүүн Ши Жиньпинийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр хүлээн авлаа. Талууд ОХУ, БНХАУ-ын хооронд улстөр, аюулгүй байдлын салбарт харилцан итгэсэн харилцаа байгааг онцлон тэмдэглэлээ.

“Орос- Хятадын харилцааг сайжруулахад таныг өөрийн биеэр оролцож байгааг би мэднэ. Бид үргэлж харилцаа холбоотой байдаг. Таныг ОХУ-д хүлээн авч байгаадаа баяртай байна” В.Путин

Хоёр улсын худалдааны эргэлт жил бүр 30 хувиар өсөж байгаа тул энэ жилдээ 100 тэрбум долларт хүрэх байх гэж В.Путин тэмдэглэсэн.

“Москва, Бээжин хоёр үргэлж холбоотой байгаа. Би тантай санаа бодлоо солилцож, нягт хамтран ажиллахдаа өнөөдөр ч, цаашдаа ч  бэлэн байна” Ши Жиньпин

БНХАУ-ын тэргүүн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаагаа оролцож байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
21
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.