Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хятадуудтай архи уухдаа баримтлах 7 зарчим

Хундаганад чинь хийсэн архи ямар ч хэмжээтэй байсан нэг амьсгаагаар ууж дуусга.


Дэлхийн 7 хүний 1 нь хятад болсон өнөө үед хаана ч явсан хятад хүнтэй тааралдах магадлал өндөр. Тэр тусмаа Хятад улс хөрөнгө оруулалтаар дэлхийг эзэгнэж байгаа цаг үе тул танд хэзээ нэгэн цагт хятад түнш гарч ирж л таарна. Хөрөнгө оруулалт авахын тулд нөхөрлөж, найзлах хэрэгтэй. Олон мянган ханзнаас бүрдсэн хятад хэлийг та сурч амжихгүй ч харин нэгэн ширээний ард хятад түнштэйгээ яаж архи уухыг бол сурч чадна. 
Хятадад архи ууж суух нь бизнес ажиллагааны нэгэн салшгүй хэсэг. Уулзалт яриа, гэрээ байгуулах, ажлын ярилцлага гээд бизнесийн бүх үе шат архин дунд явагдана. Энэ үед таны яаж уухаас бизнесийн чинь замнал шалтгаалах юм. Та хурдан согтож тасрах, эсвэл сайн даадаг байх огт хамаагүй. Хамгийн гол нь таны ууж байгаа байдал чухал. Тэр үед энэ 7 зарчим тун хэрэг болох юм. Ингээд сэтгүүлч Сыи Чэнийн зөвлөгөөг  танилцуулья.

1. Даруухан, хүндэтгэлтэй тулга

Мөн хундагаа хамт ууж байгаа хүнийхээ хундаганаас доогуур барих ёстой. Дээгүүр битгий хэл нэг түвшинд ч байж болохгүй. “Зарим үед хэн нь хундагаа доор барих уралдаан болж хувирдаг” гэж Сыи Чэнь ярьж байна. 

2. Хариу үг заавал хэл

Гэхдээ хамаг мэддэг үгээ нэг дор яарч сандран хэлчихэж болохгүй. Хэд хэдэн хундага өнгөрөхийг хүлээж байгаад сайн сайхныг ерөөсөн хариу үгээ хэлээрэй. Чимээгүй дуугүй сууж болохгүй. Ширээний ард сууж байгаа хүн бүр доод тал нь нэг тост хэлэх ёстой. Алиа хошин үг хэлэхэд тэд дуртай байдаг.

3. Нэг амьсгаагаар уу

Хундаганад чинь хийсэн архи ямар ч хэмжээтэй байсан нэг амьсгаагаар ууж дуусга. Гэхдээ энэ бол монголчууд бидэнд нэг их хүндрэлтэй зүйл биш. Хундаганад чинь архи үлдвэл чамайг сул дорой амьтан төдийгүй, бүдүүлэг сул дорой этгээд гэж үзэх болно.

4. Торгуулийн хундаганаас бүү татгалз

“Уулзалтаас хоцорсон хүн 3 хундага уух ёстой. Уусны чинь дараа л би чамтай ярилцана”. Уултын эзэн хүн иймэрхүү торгууль оноох нь элбэг. Энэ нь зочноо согтоох гэсэндээ биш тост, үг хэлэх боломж гаргах гэсэндээ тэр. Ингэж ойлгоод бүх торгуулиа уугаарай.

5. Чамайг хүчээр уулгах гэж оролдоно. Тэс.

“Аманд чинь хүчээр архи хийх гэж оролдоход айж сандарч болохгүй. Энэ бол хүчирхийлэл биш хятад маягийн зочломтгой зан, эв найрамдлын бэлгэ тэмдэг юм” гэж Сыи Чэнь хэлж байна.

6. Даргынхаа архийг ууж тусла

Хятадууд бараг үргэлж, хаана ч уудаг. Гэхдээ хэрэв чи даргатайгаа хамт ууж байгаа бол боссоо бусдаас бага зэрэг эрүүл байхад туслах үүрэгтэй. Даргад чинь хийсэн архийг аваад “Дарга аа, та маргааш чухал уулзалттай, таны оронд би ууя” гэж хэлээд уувал бусдад сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

7. Уултаас зугтаж болохгүй

“Миний элэг муу”, “Цагийн дараа ажилтай” гэх зэрэг зугтах арга хэрэглээд дэмий. Ажлын чухал уулзалтын дараа та согтсон байлаа гээд таныг хүндэтгэх сэтгэгдэл буурахгүй. Харин чаддаг хэмжээгээрээ татгалзахгүй уухад таныг найдаж болох шударга хүн гэж үнэлнэ. Өөрөөр хэлбэл их уух тусам таныг магтана гэсэн үг.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
33
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.