Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Apple компани iPhone Xs, Xs Max, XR, болон бугуйн цагны шинэ загвараа танилцууллаа

Энэ удаа iPhone Xs, iPhone Xs Max, iPhone XR утаснууд болон бугуйн цагны 4 дэх цувралыг зарлажээ. Тэд шинэ бүтээгдэхүүнийхээ том дэлгэцийг онцолсон байна.


iPhone утаснуудад байгаагүй том дэлгэц iPhone Xs, iPhone Xs Max утсанд байгаа аж. 

iPhone Xs:

5.8 инч /14.17 см/ дэлгэцтэй, инч бүр нь 458 пикселтэй. Дэлгэцний нягтаршил, өнгөний ялгарал, дүрслэл илүү сайжирчээ. HDR 10 болон дууны дугаралт дээр анхаарч ажилласан байна ба энэ нь таныг кино үзэхэд илүү тааламжтай болгоно гэсэн үг. 

Усны хамгаалалтыг шинэ түвшинд авчирчээ. Битүүмжлэл сайтай, зэвэрдэггүй гангаар хийсэн тул ус нэвтрэхээс хамгаалах чадвар нь илүү сайжирсан байна. Хоёр метр хүртэлх усанд 30 минут болох чадвартай ба царайгаар таних чадвар нь хурдассан. 

Үнэ 999 ам.доллараас эхэлж байгаа ба Silver, Space Gray, Gold гэсэн 3 өнгөний сонголттой.

iPhone Xs Max:

Энэхүү утас нь 6,5 инч/16.5 см/ дэлгэцтэй.

iPhone X утаснаас даруй цагаас цаг хагас илүү цэнэгээ барьдаг, iPhone-ийн түүхэн дэх хамгийн том дэлгэцтэй утас. 64GB-тай нь 1099 ам.доллар, 256GB-тай нь 1249 ам.доллар, 512GB-тай нь 1449 ам.доллараар худалдаалагдана.

iPhone XR:

iPhone X төрлүүдтэй төстэй харагдах байдалтай ч арай хямд үнэ бүхий бүтээгдэхүүн. Дэлгэц нь 6,1 инч буюу 15,5 см. iPhone 8 Plus утаснаас бага зэрэг жижиг байх нь. 749 ам.доллараас үнэ эхэлж байна.

Судлаачдын таамаглаж байснаар iPhone Xs утас зарлагдсан ч iPhone Xs Plus биш Max гэж зарлагдсан байна. Мөн арай хямд үнийн дүнтэй iPhone Xc утас зарлагдах байх гэсэн бол XR гэдэг хувилбар зарлагдлаа.

iPhone Xs, Xs Max утаснууд есдүгээр сарын 21-ээс, iPhone XR утас 10 дугаар сарын 19-өөс Apple-ийн дэлгүүрээр худалдаалагдаж аж.  

 

Харин бугуйн цагны хувьд шинэчлэгдсэн өнгө төрхөөр эргэн иржээ. Өмнөх цагнуудаас том дэлгэцтэй ба цэнэгээ барих чадвар нь сайжирсан. Уг загвараар идэвх, эрүүл мэнд, харилцаа холбоог чухалчилжээ. Зүрхний хэмнэл мэдрэгч нь илүү сайжирч, багахан биендээ баймгүй ухаантай болсон байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
39
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.