Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголчууд стресст ордоггүй ард түмэнд багтжээ

Африкийн орнуудад стресс их байгааг шижээчид онцолжээ.


Судалгааны Gallup компаниас дэлхийн ямар улс оронд ард иргэд нь стресс, айдас, гуниг зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд нэрвэгдэхдээ хялбар байдаг талаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнг энэ сарын 12-нд танилцуулсан бөгөөд нийт 146 орон хамрагдсан байна. Судалгаанд нийт хамрагдагчдын 38 хувь нь түгшүүр, 37 хувь нь стресс, 23 хувь нь уйтгар гуниг, 20 хувь нь уур хилэн мэдэрдэг гэж хариулжээ.  

2016 онд Иракын иргэд сөрөг сэтгэлийн хөдлөлд хамгийн амархан автаж байсан бол энэ жил Төв Африкийн БНУ даван гарсан байна. Иргэний дайн үргэлжилж, олон мянган хүн эх орноосоо дүрвэн гараад байгаа тус улсад ард түмэн айдас, стресст автахаас өөр аргагүй байна гэсэн дүгнэлт гарлаа. Дайн дажны улмаас судлаачид зарим муж, хотод очиж чадаагүй байна. Энд ард иргэдийн 76 хувь нь өвчин, 74 хувь нь түгшүүр мэдэрдэг байна. ТАБНУ-ын дараа Ирак, иргэний дайн зогсоогүй байгаа Өмнөд Судан оржээ. Африкийн орнуудад стресс их байгааг шижээчид онцлоод энэ тивээс Маврикий улсын үр дүн л эерэг гарсныг дурдсан байна. Сөрөг сэтгэлийн хөдлөлд автахад хялбар 12 орны тоонд дээрх 3 улсаас гадна Чад, Сьерра-Леоне, Египет, Иран, Нигер, Палестин, Либери, Мадагаскар, Уганда орсон бөгөөд Африк тивийн биш улсуудаас Иран, Палестин багтсан байна.
Харин ОХУ, Тайвань, Кыргызстан, Казахстан, Эстон, Узбекистан, Азербайжан, Польш, Монгол, Швед, Шинэ Зеланд оронд стресс, айдас, гуниг гэсэн сөрөг сэтгэл хөдлөлд хэр барагтай автдаггүй, эдгээр орнуудын ард иргэдийн 20 хувь нь л сөрөг сэтгэл хөдлөлд автдаг гэжээ. Гэхдээ энэ нь тус орнуудын ард иргэд аз жаргалтай, сэтгэл хангалуун гэсэн үг биш гэдгийг судлаачид онцолсон байна.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
10
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.