Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ намрын эморлын хөтөч: “Сайн уу, Гуниг минь”

Намар цаанаа л нэг уйтай.


Францын зохиолч Франсуаз Саганы бэсрэг романыг уншаад төрсөн сэтгэгдэл нь ердөө л гуниг гэгч тэгээд юу юм бэ? гэсэн асуулт. Уг зохиолыг хайрын тухай гэж эндүүрэгсэд олон байж мэднэ. Угтаа хүний сэтгэл зүрхэнд гуниг хэрхэн хуралдаж, хэрхэн амьдарч, ужгирч, биднийг дотроос өмлөн байдгийг гойд дүрсэлсэн зохиол шүү дээ. Гол дүрийн охины дурлал ч тэр, эцгийнх нь хайр сэтгэл ч тэр ердөө зохиолыг хөтлөх арга хэрэгсэл байснаас эцсийн зогсоол болж чадсангүй. Тиймээс тэр л түвэгтэй гуниг гээчийг тодорхойлохын тулд өөртөө “Сайн уу, гуниг минь” гэсэн шинэ цомог нээхээр бэлдсэн билээ. Энэ цомогт дуу, шүлэг, хүүрнэл, бас зураг багтана. Эморлын жагсаалтад минь тавтай морил. 

1. Дуу 

Норвегийн дуучин Аурора дуунуудаас цээжнийхээ цаана ихээ гуниг тээсэн, яг тэрхэн хэсгээс нь цуурайлах мэт дуу хоолой сонсогддог. Тэнгэрийн хаяанд туйлын туяа үзэгдэх мэт тэрхүү гуниглуун өнгө аяс нь сонсогчдыг татдаг байж ч мэдэх. Тиймээс ч уран бүтээлийн нэрээ “Туйлын туяа” гэж өгсөн юм уу, бүү мэд. Түүний дуулсан “Teardrop”-ын хувилбар хамгийн гайхалтай нь. 

2. Шүлэг

Эмили Дикинсоны эл шүлгийг орчуулагч Г.Лхагвадулам монгол хэл рүү буулгасан. Нэгэн насны амьдралаа шүлэг бичих, бодох гэсэн хоёрхон үйлд зориулсан найрагч бүсгүйн мэдрэмж, дотоод өвдөлтийг энэхүү мөрүүдээс мэдэрч чаддаг юм.  

Би ойлгодог,
Орчлон давчууг,
Зовлонгийн туйлыг,
Олны тарчлалыг...
Гээд яах вэ?
 
Би ойлгодог,
Бүгд л үхэхийг,
Амьдралын сайхан
Арван жил ч хүрэхгүйг...
Гээд яах вэ?
 
Би ойлгодог,
Энэ бүхэн тэнгэрт
Эцэстээ ялгаагүйг,
Шинэ төөрөгдөл үүсэхийг.
Гээд яах вэ?

3. Зураг

Германд төрсөн Америкийн гэрэл зурагчин Альфред Эйзенштадтын дэлхийн хоёрдугаар дайны үед авсан гэрэл зургууд алдартай. Тэр дундаа хайртай залуугаа дайн дажин руу үдэж буй бүсгүйчүүд, салж ядан үнсэлцэх хосын зургууд нь харахад сэтгэл хөдөлгөм ч цаанаа гунигийн сүүдэртэй санагддаг. Эл зурагт гэхэд л галт тэрэгний цонхоор унжиж хайртай бүсгүйгээ үнсэх цэрэг, хөлөөс нь зуурч буй найз нөхөд, магад үхэл рүү хайртанаа илгээж буй ч чин сэтгэлээсээ баярлан үнсэх бүсгүй гээд санаа алдмаар уур амьсгал бүрдсэн байдаг. 

4. Зохиол

Францын зохиолч Франсуаз Саганы “Сайн уу, гуниг минь” романыг уянгын хүүрнэл бичлэгийн хамгийн төгс жишээ хэмээдэг нь ташаа үг биш ээ. Дөнгөж амьдралд хөл тавьж буй өсвөр насны бодол, эргэцүүлэмж байдлаар бичигдсэн энэхүү бүтээл амьдрал, хүн хүнээ гэх сэтгэл, хайр дурлал, гуниг ганцаардал гээд олон зүйлийг нэгтгэсэн “гуниглуун” өнгө аястай бүтээл. Зарим шүүмжлэгчид уг зохиолыг Албер Камюгийн “Хөндлөнгийн хүн” зохиолтой жиших нь ч бий. Ямартай ч зохиолын гол дүртэй хамт дотоод сэтгэл рүүгээ аялж, гуниг ганцаардал, хайр дурлалынхаа хөндүүр, сүүдэрт талыг ажиглан, хүний орчлонг танин мэдэх нь танд таатай мэдрэмж төрүүлэх буй за. Магад эморлын хөтчийн хамгийн сүүлийн энэ дугараа таныг эдгэрэлд хүргэх ч юм билүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.