Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгч Х.Баттулга Каногийн нэрэмжит тэмцээний шагнал гардууллаа

Манай баг 4-р байр эзэлсэн.


ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Жигоро Каногийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн холимог багийн тэмцээн болж өнгөрлөө.

Хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар үзэж сонирхон, шагнал гардууллаа. 

Тэмцээнд ОХУ, Япон, Монгол, Хятад, Өмнөд Солонгос гэсэн таван баг өрсөлдлөө. Баг тус бүр 8 эрэгтэй, 8 эмэгтэй тамирчин гаргасан. Тэмцээний финалд ОХУ, Японы шигшээ багууд шалгарч, өрсөлдөн 8-8 харьцаатай тэнцлээ. Нэмэлт тулаанд Оросын Иосиф Симин Японы Сомаг ялснаар ОХУ-ын шигшээ баг ялалт байгууллаа. 

Манай багийн хувьд сугалаагаар урьдчилсан тойрогт Хятадын багтай таарсан.  3 жинд бөхгүй байсан манай баг 3 оноо торгуулсан ч 8 ялж, нийлбэр дүнгээр 8-8 болон тэнцсэн байна. Нэмэлт барилдаанд 50 кг-ийн тамирчид гарч, манай бөх ялж, хагас шигшээд шалгарлаа. 

Хагас шигшээд ОХУ-ын багтай таарсан. Энэ удаад 2 жинд бөхгүй барилдаж, 4-12 ялагджээ. Хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын багтай тааран, эхний 3 барилдаандаа давсан ч 5-10 ялагдсанаар тэмцээнээ 4-р байр эзэлсэн амжилттай өндөрлүүллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
22 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
22 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
5
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.