Нохойн хөтчөөр 10 алба хаагч бэлтгэгдлээ


  |     2018-09-14 18:30   |     188
  2018-09-14 18:30   |     188

Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх зорилгоор  Засгийн  газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албыг байгуулсан.

Тус албанаас зохион байгуулсан  эрэн хайх, аврах чиглэлээр  эрэлч нохдыг сургах, алба хаагчдыг нохойн хөтөчөөр бэлтгэх сургалт зургаан сарын хугацаанд үргэлжлэн амжилттай өндөрлөлөө.

 Сургалтад Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Дорнод, Өмнөговь, Ховд,  Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас нийт 10 алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж төгсөн,  “Аврагч, нохой-хөтлөгч” мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Мэргэжлийн үнэмлэхийг ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар гардуулан өгч, амжилт хүссэн юм.

Онцгой байдлын байгууллагаас эрэлч нохойн албатай болсноос хойш 10 алба хаагчийг нохой хөтлөгчөөр бэлтгэн,10 албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургаж, дадлагажуулаад байгаа нь энэ юм.

Ингэснээр албаны гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж, аливаа гамшиг ослын үед эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад цаг хэмнэх, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мэргэжлийн сүмод түүхэн дээд амжилт тогтоосон Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.

  2018-09-25 15:57

ОХУ, Монголын улстөрчид хогийн савны нээлтэнд ч оролцдог

Магадгүй манайхан Орос ахаасаа энэ занг нь сурсан ч юм билүү.

  2018-09-25 13:54

Айшолпаныг Казахстанд сургуульд оруулж, ивээн тэтгэнэ

Айшолпаныг тэмцээн уралдаанд ороход нь ивээн тэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

  2018-09-25 11:46