Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Jordan брэнд хөлбөмбөгт ирлээ буюу Жорданы “ПСЖ”

Сагсан бөмбөгийн том брэнд анх удаа хөлбөмбөгийн том багийн ивээн тэтгэгч болж байна.


Францын “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэн дэлхийн спортын загварын төв болон хувирлаа. Парисийн “ПСЖ” баг Аваргуудын лигийн тоглолтод алдарт Майкл Жорданы брэндийн өмсгөлтэй тоглоно гэдгээ зарлаж, олон нийтэд танилцууллаа. “ПСЖ”-ий логоны гол дахь Эйфелийн цамхагийг нисдэг Жорданаар сольсон бөгөөд хэлбэр нь ижилхэн тул сайхан зохицож байлаа. 

Танилцуулгаас 30 минутын өмнө клубын юүтүүб хуудсан дээр "ПСЖ"-ий одод Неймар, Кавани, Тиаго Силва, Мбаппе, Верратти, Рабьо, Маркиньос, Дани Алвес нарын 30 секундын бичлэг тавигдсан. 

“ПСЖ” шинэ өмсгөлтэй анхны тоглолтоо энэ сарын 18-нд Английн “Ливерпуль” багийн эсрэг хийнэ. Танилцуулга дээр ирсэн Киллиан Мбаппе “Нисдэг Жорданы өмсгөлтэй тоглох нь өндөр нэр төр, хариуцлага юм” гэж хэлсэн байна. Харин Майкл “Бид хамтран ажиллахаар төрсөн мэт л “ПСЖ”-тэй хийсэн бүх юм бүтэж байлаа. Jоrdan логог энэ багийн өмсгөл дээр тависнаар дэлхийн спортын хөгжилд том хувь нэмэр оруулж байгаа хэрэг” гэж хэлсэн юм. 

Харин Неймар “Миний хувьд Jordan Brand бол ид шидийн зүйл. Бидний хамтын ажиллагаа Парис хот төдийгүй Аваргуудын лигт ч тун ашигтай. Гэхдээ агуу Жорданы нэртэй өмсгөл өмсөнө гэдэг маш том хариуцлага, үүрэг юм. Тийм болохоор бид хичээх болно. “ПСЖ”, Жордан хоёр бол ялагчид. Үүний ачаар бид олон цом өргөх болно гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Неймарын найз, NBA-гийн од Жимми Батлер “Би Парист очих болгондоо энэ хот Jordan Brand-д зориулагдсан хот гэж боддог байлаа. Энэ лого “ПСЖ”-ийг өндөр түвшинд гаргах болно” гэжээ. 

“ПСЖ”, Jordan-ы хамтын ажиллагаа түүхэн үйл явдал. Сагсан бөмбөгийн том брэнд анх удаа хөлбөмбөгийн том багийн ивээн тэтгэгч болж байна. Энэ өмсгөлийг зохион бүтээхэд хагас жил зарцуулсан. Ингээд өмсгөлтэй танилцацгаая.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
32
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.