Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“UFC”-ийн ОХУ дахь анхны тэмцээн маргааш болно

“UFC Fight Night”-ийн оргил тулаан нь Шинэ Зеландын Марк Хант, ОХУ-ын Алексей Олейник нарын тулаан.


Маргааш буюу 9-р сарын 15-нд Москва хотын “Олимпийский” цогцолборт холимог тулааны түүхэнд орох нэгэн тэмцээн болох гэж байна. Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC анх удаагаа ОХУ-д тэмцээн зохион байгуулна. Тулаанчдаараа алдартай ОХУ-ын зах зээлд нэвтрэх, дэлхийн өнцөг булан бүрт үзэлцэж яваа сайн орос тамирчдыг татах нь гол зорилго. Маргааш болох “UFC Fight Night” тэмцээнд 12 тулаан болно. ОХУ-д болж байгаа тул нутгийн үзэгчдийг татахын тулд орос тамирчид олон байгаа. 

“UFC Fight Night”-ийн оргил тулаан нь Шинэ Зеландын Марк Хант, ОХУ-ын Алексей Олейник нарын тулаан. 

Марк Хант (13-12-1, 1 NC) – Алексей Олейник (56-11-1)

Олейник бол хэвтээ барилдааны мастер. Тэр UFC-д хоёр удаа  иезекииль боох мэхээр ялсан. Энэ мэхийг урьд нь Америкт үзээгүй байсан гэдэг. Бразилийн жүдоч Иезекииль Парагуассугийн нэрийг авсан аймшит мэх. Гэхдээ Хантын эсрэг энэ мэхээ хэрэглэхгүй гэж Алексей хэлсэн.  Яагаад гэвэл Хантын богино, бүдүүн хүзүүнд хийхэд хэцүү гэнэ.

Харин Хант ганц цохилтоор хэнийг ч унагаах чадалтай. UFC-г хөлд орж амжаагүй байхад Японд К-1-д шуугиулж явсан тулаанч. Холимог тулааны 13 ялалтынхаа 10-ыг нь хүнд цохилтоор байгуулсан. Гэхдээ Олейник түүнтэй босоо зодолдоод байхгүй нь ойлгомжтой.

Майрбек Тайсумов (27-5) – Десмонд Грин (21-7)

Тайсумов UFC төдийгүй дэлхийн хөнгөн жингийн тулаанчид дундаа шилдэгт тооцогддог: Сүүлийн 5 өрсөлдөгчөө эхний үед унагаасан. Гэхдээ түүнд АНУ-ын виза өгдөггүй тул холбооныхоо эхний 10-т бичигддэг тамирчидтай гар зөрүүлж чадахгүй яваа. Тиймээс UFC АНУ-гаас өөр газар болох тэмцээнд л түүнийг оруулж чадна. Десмонд Гринийг ч тэр цагаас өмнө гаргах байх. Тэгсэн тохиолдолд Майрбект UFC шилдэг өрсөлдөгч өгөхөөс өөр аргагүй болно.

Петр Ян (9-1) – Чжин Су Сун (9-2)

25 настай сибирь залуу Петр Ян өнгөрсөн зургаадугаар сард UFC-д анхны тулаанаа хийж, Ишихараг хүнд цохилтоор ялсан. Эх орондоо болж байгаа тэмцээнд тэр ялахыг хүсч байна. Ян 2016 оноос хойш ялагдаагүй байгаа ч UFC-д бол шинэ цэрэг тул өрсөлдөгч нь ч бас шинэ цэрэг. Өмнөд Солонгосын  Чжин Су Сун. 

Шамиль Абдурахимов (18-4) – Андрей Орловский (27-16, 1 NC)

Беларусь тулаанч Андрей Орловский бол хашир туршлагатай төдийгүй, цагтаа хүнд жингийн аварга болж байсан тамирчин. Даанч цохилт даадаггүй тул “Шилэн эрүү” хоч зүүгээд байгаа. Хэд хоногийн өмнө Оросын Матч ТВ түүнийг уриад дандаа унаж байгаа бичлэгийг нь гаргаад эхэлтэл уурлаад студийг орхиод явсан. Энэ хилэнгээ тэр Москвад тайлах юм. Аав, ээж аль аль нь орос хүн. Эхнэр нь ч Сибирь нутгийн бүсгүй. Түүний эсрэг гарах Шамиль Абдурахимов босоо, хэвтээ яаж ч тоглож чадах чадварлаг  тамирчин.

Тиаго Алвес (22-12) – Алексей Кунченко (18-0)

Бразилийн Тиаго Алвес 2009 онд аваргын бүсийн төлөө Жорж Сен-Пьертэй өрсөлдөж байсан сайн тулаанч. Гэхдээ 2012 онд гэмтсэнээсээ хойш од нь харьсан. Алексей Кунченко M1-ийн дунд жингийн аварга. Нэг ч ялагдаагүй. 18 тулаанаас 13-ыг нь хүнд цохилтоор ялсан ч одоо 34 настай. Хэн хэн нь цохилт сайтай жинхэнэ зодоон гарах нь гарцаагүй.

Ян Блахович (22-7) – Никита Крылов (24-5)

Москва дахь UFC-ийн тэмцээнд оролцогчдоос чансаа хамгийн өндөр нь Ян Блахович. Тэр хагас хүнд жингийн 4-т бичигдэж байгаа. Харин  Крылов чансаанд байхгүй. Учир нь тэр хөлс мөнгөө голоод 2017 онд UFC-ийг орхисон юм. Америкт Никитаг UFC-ээс өөр холбоонуудын хагас хүнд жинд хамгийн шилдэг нь гэж тооцдог. UFC түүнийг бүр мөсөн буцаан авчирсан эсэх нь энэ тоглолтын дараа тодорхой болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
13
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.